Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмээгээр тодорсон бүсгүй

Оросын Рязань хотын оршин суугч, 50 настай Екатерина Егина нь Болгар улсад зохион байгуулагдсан олон улсын гоо бүсгүйн  “Grandmama Europe” тэмцээнд түрүүлжээ. Уг тэмцээнд Филиппин, Сингапур, Солонгос, Энэтхэг зэрэг орон орны 40-өөс дээш насны нийт 30 эмэгтэй оролцсон бөгөөд тэд "классик хатагтай", "үзэсгэлэнт эмээ" (Mrs. Classic Universe, Mrs Grandmama Universe) мисс гэсэн хоёрт төрөлд өрсөлджээ. Ингээд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмээтэй танилцацгаая. 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмээгээр тодорсон бүсгүй

Гоо эмээгийн тэмцээнд оролцсон бүсгүйчүүд үндэсний хувцастай загвар үзүүлэх, креатив үзүүлбэр, үдшийн даашинзтай үзүүлбэр зэрэг тэмцээнүүдээр өрсөлдсөн байна. Тэмцээнд оролцсон бүсгүйчүүдээс хамгийн эгчмэд нь 76 настай байлаа. 

Тэмцээний ялагч Екатерина Егина хоёр хүүхдийн ээж бөгөөд нэг ач охинтой аж. Шүүгч нар түүний төгс бие галбир, урлагийн гайхалтай үзүүлбэрийг нь харгалзан ялагчаар тодруулжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()