1
Мэрилин Монро (36 нас)
1950-аад оны дунд үеийн эрчүүдийн хамгийн хүсэмжит бүсгүй Мэрилин Монро байсан. Түүний цайвар буржгар үс, дур булаам уруул нь тухайн үеийн хамгийн алдартай жүжигчин болоход ихээр нөлөөлсөн байна. Хэдийгээр тэрээр аз жаргалтай эмэгтэйн дүрийг бүтээж байсан ч амьдрал дээр бүх зүйл тийм ч хялбар байгаагүй бололтой. 1952 оны 8 сарын 5-нд бүсгүй Калифорнийн Брентвуд дахь гэртээ нас барсан байдалтай олдсон.
Шинжилгээ хийж үзэхэд, алдарт бүсгүй маань их хэмжээний хүчтэй эм бэлдмэл хэрэглэсэн нь үхлийн шалтгаан болсон байдаг. Бүсгүйн шүтэн бишрэгчид үүнийг амиа хорлолт бус харин улс төрийн захиалгат аллага байсан гэж үзэж байсан. Харамсалтай нь бид үнэнийг хэзээ ч мэдэх боломжгүй.
2
Робин Уильямс (63 нас)
Робин Уильямс бол хүүхдүүдийн хамгийн дотны найз байсан бөгөөд тэрээр хүүхдүүдийн хамтаар хүүхэлдэйн кино үзэж суух дуртай байжээ. Түүний хажууд шүтэн бишрэгчид нь, гэр бүл нь байсан ч сэтгэлийн амар амгалан түүнд дутагдаж байсан юм. Уильямс нь Паркинсоны өвчнөөр шаналж, тэмцэж байсан бөгөөд эцэст нь 2014 оны 8 сарын 11-нд амиа хорлохоор шийджээ. Түүнийг гэртээ нас барсан байхад нь олжээ.
3
Курт Кобейн (27 нас)
"Nirvana" хамтлагийн дуучин Курт Кобейн 1994 оны хавар амиа хорложээ. Амиа хорлохын өмнө тэрээр удаан хугацааны туршид хар тамхи болон сэтгэл санааны гүн хямралтай тэмцэж байсан юм. Курт нас барахынхаа өмнө амиа хорлосон шалтгаанаа бичсэн бөгөөд “унтарснаас шатсан нь дээр” гэсэн эхлэлтэйгээр захиагаа эхлүүлсэн байна. Тэрээр захидалдаа хөгжим сонсох, дуу дуулахдаа ямар ч аз жаргал, сэтгэл хөдлөл мэдрэхээ больсон. Тиймээс тэр хэнийг ч хуурахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
4
Хит Лежер (28 нас)
Хэрвээ та “A Knight's Tale”, “10 Things I Hate About You” хэмээх киног үзэж байсан бол Хит Лежер таны сэтгэлийг булаасан болов уу. Австралийн жүжигчин залуу өөрийн гадаад төрх төдийгүй, ажилч хичээнгүй байдлаараа бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд киноны дүр бүтээхдээ юу ч хийхэд бэлэн байсан юм. Хэдийгээр тэрээр эерэг үзэлтэй нэгэн мэт харагддаг байсан ч бодит байдал меланхолик талдаа, ганцаараа байх дуртай байжээ. “The Dark Knight” кинонд бүтээсний дараа түүний энэхүү байдал бүр ихээр нэмэгдсэн байна.
Жокерын дүрийг бүтээхийн тулд Хит бүтэн сарын турш ганцаараа байж, дүрдээ бэлдсэн бөгөөд бүх зүйлийг нарийвчлан гаргаж байсан гэнэ. Хит Жокерийг өөрийнхөө “хоёр дахь би гэж хэлж байсан” аж. Ийнхүү сайн бэлтгэл хийсний ачаар Хит Лежер “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртсэн ч 2008 оны 1 сард түүний нас барсан талаар мэдээлэл цацагдсан байна. Гэрийн үйлчлэгч нь Лежерийг нас барсан байдалтай олсон бөгөөд тэрээр их хэмжээний хүчтэй бэлдмэл хэрэглэж, амиа хорлосон байжээ.
5
Александр Маккүин (40 нас)
Александр Маккүин нь загварын ертөнцийн хаан, шилдэг загвар зохион бүтээгч байсан бөгөөд тэрээр загварын шинэ урсгалыг нээж чадсан юм. Түүний бүтээлүүд эртний домог, готик, болон романтик талдаа байсан. Маккуин хүүхэд байхдаа л бусдаас өвөрмөц нэгэн байсан бөгөөд бусад хүмүүс түүнийг ойлгодоггүйд ихээхэн гунигладаг байсан гэнэ. 2010 оны 2 сарын 11-нд алдарт загвар зохион бүтээгч Маккүин өөрийгөө боомилж амиа хорложээ.