Дэлхийн хамгийн жижигхэн камераар юу хийж болох вэ?

"OmniVision OV6948" хэмээх нүдэнд үл үзэгдэм камер нь Гиннесийн номд бичигдсэн дэлхий дээрх хамгийн жижиг камер бөгөөд мэс заслын үеэр эмч нар хэрэглэхэд зориулагдан бүтээгджээ. 

Дэлхийн хамгийн жижигхэн камераар юу хийж болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"0.65 x 0.65 x 1.158мм"-ийн хүний нүдэнд харагдахгүй маш жижиг зүйлсийг нарийвчлан харуулах үйлчилгээтэй тус камер нь хүнд хэлбэрийн мэс заслын үед хэрэглэгддэг. "OmniVision OV6948" камер нь ердөө 0.575 x 0.575 x 0.232 мм  хэмжээтэй, "RGB Bayer" арын гэрэлтүүлгийн чип ашиглан 40,000 пикселийн өнгөт зураг авах чадамжтай бөгөөд нэг пиксел нь 1,75 мкм хэмжээтэй. 

"OVM6948-RALA" камерын тусламжтайгаар мэс заслын эмч нар хүний бие дэх хамгийн нарийн хялгасан судлуудыг харах боломжтой болсон юм. Өмнө нь эмч нар үүнийг өөрийн таамгаар эсвэл арай бага нарийвчлалтай шилэн кабел ашиглаж хийдэг байжээ. 

Калифорниа мужид төвтэй "OmniVision Technologies Inc" компанийн үйлдвэрлэн гаргасан тус мэдрэгч камер нь 30 секундийн хурдтай зураг дардаг бөгөөд 4 метр хүртэлх зайд дамжуулах чадвартай. 

Мөн 120 градусын өргөн хүрээг хамрах боломж олгохын тулд тус жижиг камерын хүрээн дээр 14мм хэмжээтэй мэдрэгч суулгаж өгсөн. Энэ нь 3-30 мм талбайд хэлбэлздэг. 

Уг камерын тусламжтайгаар харьцангуй өндөр нягтаршилтай зураг авах боломжтой болсон нь мэдрэл, нүд, зүрх судас, нугасны гэмтэл, эмэгтэйчүүд болон артроскопийн салбарын эмчилгээ, оношилгоонд нэн чухал ач холбогдолтой байгаа аж. Үүнээс гадна эрчим хүчний ашиглалт, дулаан ялгаруулалт бага учир олон цагаар үргэлжлэх эмчилгээний горимд ч өвчтөнд сөрөг нөлөө үзүүлдэггүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()