"Газрын диваажин" - Эмэгтэй хүний байгуулсан цорын ганц хотын түүх

Халуунаар ээх нар, бикинитэй үзэсгэлэнт бүсгүйчүүд, тунгалаг усан сан, хөгжим, өнгө өнгийн ламборжин, феррари хөлөглөсөн залуус.. энэ бол бидний төсөөлөлд буух Майами. Тэгвэл үнэн хэрэгтээ дэлхийн диваажин гэгддэг Майамид амьдрал хэрхэн өрнөдөг вэ бол? 

"Газрын диваажин" - Эмэгтэй хүний байгуулсан цорын ганц хотын түүх

1 Намагт нуур газрын диваажин болсон нь

Өнөөгийн Майамигийн нутагт эртний уугуул Америкчууд амьдарч ирсэн бөгөөд Майми хэмээх нэр нь ("чихэрлэг ус", зарим газарт "халуун ус" гэж орчуулагддаг) хаанаас гаралтай болохыг одоо хэр нь олж, тогтоогоогүй байдаг. АНУ-ын Флорида муж улсад байрлах тус хот нь зөвхөн эрэгтэйчүүд л санал өгдөг байсан цаг үед бүх нийтийн санал хураах асуудлыг санаачлан, явуулсан Жулиа Таттлийн ачаар 123 жилийн өмнө "Хот" хэмээх статусаа авч байжээ. Майами хот нь шударга, хүйсийн тэгш эрхийн сонгуулиар байгуулагдсан анхны хот юм. Олон тооны суваг, шуудуу, барилгын ажлууд нь нуурыг ширгээж эхэлсэн ч хот хурдацтай хөгжиж байв. 1920-оод оноос  бизнес эрхлэлт ч нэмэгдсэнээр, 1960-аад онд олон мянган Испаничууд нүүж ирсэн байна.

Намагт нуур газрын диваажин болсон нь

2 Хотын баячууд хэрхэн амьдардаг вэ?

Хамгийн баян, тэрбумтнуудын дийлэнх нь Фишер арал дээр тансаг амьдардаг. Гэхдээ энэ газар нь Америк дахь хаалттай, онцгой газруудын нэг учир энгийн жуулчдын хувьд тус арлын өнгө төрх, үзэсгэлэнт байдлыг харах боломжгүй ч та гаталга онгоцоор арлыг ажиж болно. Жулиа Робертс, Опра Уинфри, Мел Гибсон тэргүүтэй зарим алдартнууд Фишер арал дээр амьдардаг ба энд нийтдээ тансаг зэрэглэлийн 722 орон сууц байдаг. 500 гаруй хүн эл арал дээр тогтмол амьдардаг бөгөөд нутгийн иргэдийн дундаж орлого 2,5 сая ам.доллар байдаг. Сонирхуулахад 2019 онд ОХУ-ын нэгэн чинээлэг эр тус арлын тансаг орон сууцанд амьдрахын тулд 31,26 сая.доллар төлжээ. 

Хотын баячууд хэрхэн амьдардаг вэ?

Атлантын далайн усаар угаагдсан энэхүү арлын өнгө төрх, гайхалтай барилга, байгууламжийн шийдэл нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Фишер арлыг илтгэх гол бэлгэ тэмдэг бол Вандербилтийн (II Уильям Киссам Вандербилт, 1878-1944 он, тухайн үеийн Америкийн хамгийн баян газар өмчлөгчдийн нэг байсан) өвлийн цогцолбор юм.  Энэ аралд дээр хиймэл цөөрөм,  гольфийн талбай, усан сан, тансаг зоогийн газар, амралтын өрөө, гоо сайхны салон, сургууль, банк, дэлгүүр, шуудангийн төв гээд бүх юм бий. Мөн наран шарлагын амралтын газар байдаг бөгөөд элсийг нь Бермудагаас авчирсан аж.

3 Ердийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Хүн амын ихэнх хувийг Испаничууд эзэлдэг бөгөөд хотыг байгуулагдах үед ЗХУ-аас цагаачид ихээр орж ирж байв. Өдгөө ч Орос хэлтнүүд олноор амьдардаг бөгөөд "Жижиг Москва" гэх хороолол одоо ч бий. Майамигийн бүс нутагт 5 сая гаруй хүн аж төрдөг бол яг хотод нь 418 мянга гаруй оршин суугч бий. Хамгийн хөгжөөн цэнгээн, зугаа цэнгэл ихтэй үйл явдал хотын захад өрнөдөг ба наран шарлагын газар, зочид буудал, клуб, ресторан, брэнд дэлгүүр, гудамжны уран зургийн галерей, хүүхдийн парк гэх мэт үзэх, харах зүйл ихтэй. Гэсэн ч ямар ч зүйлд сул тал гэж байдаг. Энд уул, толгод, эртний түүхт архитекторын шийдэл, уран баримал гэж байхгүй. Зуны улиралд хүчтэй аадар бороо, хар салхи нүүрлэх нь байдаг л нэг зүйл гэнэ.

Ердийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Орон сууцын дундаж үнэ нь 350,000 ам.доллар. Энд ажлын байр цөөн учир цалин нь ч бага байдаг. Цагаач иргэдэд үйлчлэгч, зөөгч, жолоочийн л ажил олдоно. Энд баян, тансаг амьдрал ноёрхдог ч  ядуурал байсаар л байна. Майами дахь амьдралыг 2 туйл гэж  ойлгож болохоор. Нэг хэсэг нь маш чинээлэг бол хоёр дахь нь туйлын ядуу, гудамж талбай нь бохир,  гэмт хэргийн гаралт өндөр газар амьдардаг. Түүнчлэн энэ диваажин шиг хотод нийтийн тээвэр бараг л хөгжөөгүй. Халуун уур амьсгалтай эл аралд  та автобус ирэхийг цаг гучин минут хүлээх хэрэгтэй болно. Хувийн тэрэг зорчих нь ховор бөгөөд ихэнхдээ баячуудын спорт машин давхиж, согтуугаар жолоо барих, оройн цагаар спорт машины уралдаан зохиох нь элбэг. Испаничуудаас гадна Куб хүмүүс ч олон байдаг. Энд яригдах ёстой өөр нэг сэдэв бол хар тамхи юм. Хар тамхи татаж, олж авах нь энэ газарт тийм ч хэцүү биш бөгөөд хуулиа дагаж мөрдөнө гэдэг бараг л үлгэр. Энэ жил Майми дэлхийн хамгийн гайхалтай хотын жагсаалтад Парис хотыг гүйцэж 1-т жагссан нь үнэхээр сонирхолтой юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()