Цахим сүлжээнд ахлах сургуулийн охины дүрээр алдаршсан Такума Тани нь 1977 онд төржээ. Хүүхэд байхаасаа л урлагт сонирхолтой байсан тэрээр 3 настайгаасаа дууны дугуйлан болон төгөлдөр хуурийн дамжаанд явжээ. Тэрээр сургуульд ороод дуу хөгжмөөс гадна шүлэг бичиж эхэлсэн байна. 28 насандаа Такума мөрөөдлөө биелүүлж рок хамтлагийн гоцлол дуучин болжээ.
Харин 34 настайдаа тэрээр гадаад төрхөө эрс өөрчилөх шийдвэр гаргаж, ахлах сургуулийн охиныг дурайхаар болов. Тэр гайхалтай залуу бас эмэгтэйлэг харагдаж байлаа. Ингээд косплейчин залуу маань дэлхий даяар алдаршиж эхэлжээ. Түүнд охины дүрд тоглоход огтхон ч хэцүү байдаггүй гэнэ. Учир Такума 1,62 метр өндөртэй, 47 кг жинтэй ажээ.
Такума өдгөө Японы телевизийн шоунд оролцсон бөгөөд тэрээр ахлах сургуулийн охины дүрийг гарамгай бүтээж сурчээ. Мөн тэрээр хөжмийн карьераа үргэлжлүүлсээр байгаагийн зэрэгцээ эмэгтэй хувцасны брендтэй болсон байна.
Шүүмжлэгчдийн өөдөөс тэрээр эрэгтэй хүн ч хүссэнээрээ харагдах эрхтэй гэж хэлдэг аж.
Тэрээр "Би та бүхнийг нэг чухал зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Та хэн ч бай хүссэн зүйлээ хийх эрэгтэй. Таны хувцас, зан чанарын талаар бусад хүмүүс юу гэх нь огтхон ч хамаагүй. Таны өмсөж буй зүйл таны нас, хүйстэй тохирч байгаа эсэх нь ч чухал биш. Зүгээр л амьдралын сайхныг мэдэр!" хэмээн олон нийтэд хандаж хэлжээ.