Ирак улсад зочлохоос эмээх хэрэггүй болсныг Литвийн блоггер залуу баталжээ

Литвийн блог хөтлөгч, гэрэл зурагчин, аялагч  Жэйкоб Лаукайтис (Jacob Laukaitis) үргэлж муугаар яригдаж байдаг Ирак орноор аялахаар шийджээ. Харин тус улсыг нүдээр үзэн, өөрийн биеэр танилцсаны дараа түүний бодол эрс өөрчлөгдсөн байна. 

Ирак улсад зочлохоос эмээх хэрэггүй болсныг Литвийн блоггер залуу баталжээ

Ихэнх Европчуудын адилаар би бүх насаараа л Ирак улсын талаар сөрөг бодолтой байсаар ирсэн. 

Харин сүүлийн 6 жил дэлхийн улсуудаар аялж явахдаа би зарим газрууд миний төсөөлж, бодож байсан шиг биш гэдгийг ухаарсан юм. 

Тиймээс би дараагийн аяллаа Ирак руу хийхээр шийдсэн бөгөөд аяллын бэлтгэлээ хангаад Иракийн Курдистаныг зорилоо. 

Хоёр долоо хоногийн турш ард иргэдийн амьдрал хийгээд тус улсын соёл, ёс заншилтай танилцан, бага зэргийн судалгаа хийж явав. Энэ улс намайг бүрэн гайхшруулсныг та бүхэнд дуулгамаар байна. 

Хамгийн түрүүнд би задгай захуудаар хэссэн. 

Байгалийн үзэсгэлэнт газрууд нь ч надад их таалагдсан. 

Бас нэгэн өвөрмөц музейгаар зочилсон. 

Нутгийн хүүхдүүдтэй гудамжинд хөлбөмбөг тоглоод ялагдсан. 

Бас нутгийн иргэдтэй танилцаж, тэдэнтэй цагийг зугаатай өнгөрүүлсэн. 

Мөн тэдэнтэй хамт ууланд, цэвэр агаарт амарлаа. 

Хүүхдүүд энэ хуучны зэвэрсэн танк дээр гарч, тоглодог. 

Иракчууд миний өмнө нь аялж байсан газрын иргэдтэй харьцуулахад  илүү  сайхан сэтгэлтэй, нөхөрсөг, зочломтгой хүмүүс байсан юм.

Энэ улс миний хувьд дэлхийн мэдээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагддаг мэдээллүүдээс тэс өөр санагдсан. Бүх зүйл миний гайхшрлыг төрүүлж байв. 

Эцэст нь хэлэхэд, дайн биш энх тайвныг хамтдаа цогцлооцгооё. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()