"Адидас" брэнд гурван зураастай логог "дээрэмдсэн" түүх

1916 онд Хельсинкигийн төвд “Ab Sportartiklar Oy” хэмээх нэгэн жижиг үйлдвэр байгуулагджээ. Энэхүү үйлдвэрт цана, цанын мод гэх мэт финий хус модоор хийсэн өвлийн спортын хэрэгсэл худалдаалагддаг байв. Түүний хөнгөн жин нь Финляндын болон бусад орны тамирчдад спортын наадамд амжилт үзүүлэхэд нөлөөлж байсан юм. 1917 онд Финляндын цанын тамирчин Ханнес Колемайнен дээрх спортын хэрэгслийг ашигласнаар АНУ-д болсон наадамд тэргүүн байр эзэлжээ. 

"Адидас" брэнд гурван зураастай логог "дээрэмдсэн" түүх

“Ab Sportartiklar Oy” барааны борлуулалт ихээр нэмэгдэж 1920 оноос энэхүү брэндийг "Karhu" гэж нэрлэсэн байна. Финлянд хэлээр “баавгай” гэсэн утгатай бөгөөд хамгийн анх цанан дээр баавгай дарсан логотой байв. 

Хэсэг хугацааны дараа "Karhu" нь Финляндын тамирчдын Олимпын наадамд оролцох хувцсыг хариуцах болсон юм. Финляндын гүйлтийн тамирчин Пааво Нурми "Karhu"-ийн хувцсыг өмсөж 1920 оны Антверпын олимп, 1924 онд Парисын олимпоос нийт 9 алтан медаль хүртсэн байна. Үүнээс гадна Лос Анжелест болсон 1932 оны Олимпын наадмын үеэр "Karhu"-ийн ажилчид болох Матти Ярвинен (жад шидэлт), Лаури Лехтинен (5000 метр) нар алтан медалийн эзэд болжээ. Тухайн үед компанийн ажилчдыг цайны цагаар бэлтгэл хийхийг зөвшөөрдөг байсан юм.

Дэлхийн 2-р дайны үед "Karhu" нь Финляндын цэргүүдэд зориулж дүрэмт хувцас, майхан, гутал, цүнх, цана зэргийг үйлдвэрлэдэг болсон байна. 1952 он "Karhu"-ийн хувьд хамгийн амжилттай жил байсан юм. Финляндын тамирчид Олимпын наадмын үеэр 15 алтан медаль хүртэж "Karhu" брэнд дэлхий даяар алдартай болжээ. Тамирчдын өмссөн уг гутлын патентыг удалгүй Ади Дасслер худалдан авчээ. 

1936 онд Берлинд хамгийн дуулиантай Олимпын наадам болсон юм. Энэхүү наадмын гол дүр хар арьст Жесси Оуэнс байсан бөгөөд тэрээр гүйлтийн төрөлд Адольф Гитлерийн нүдэн дээр 4 алтан медаль хүртлээ. Харин Ади Дасслер тамирчинг үзэгчдийн суудлаас харж өөрийн үйлдвэрээр бахархаж байжээ. Учир нь тамирчин түүний үйлдвэрийн гутлыг өмссөн байсан юм. Хамгийн гол асуудал нь тамирчны гутал дээр уг брэндийг тодорхойлсон ямар нэгэн лого байгаагүй бөгөөд гэрэл зурган дээр ч тамирчид adidas-тай байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох боломжгүй байсан юм.

Нэгэн удаа Дасслер үйлдвэртээ ирж, бэлэн болоогүй гутлуудаа ажиглажээ. Гутлан дээр улыг нь бэхжүүлэх гурван зураас хийдэг байсан ч энэхүү зураасыг гуталтай ижил өнгөөр буддаг байсан юм. Ингээд Дасслер өөрийнхөө гутлыг холоос хүн бүрд таниулах аргыг олсон байна.

Ади зураасны тоо гурав байх нь хангалттай гэж үзэж байсан ч "Karhu" брэнд аль хэдийн энэхүү гурван зураасыг ашигласан байжээ. 1952 оны Олимпын наадмын дараа Дасслер "Karhu"-ийн төлөөлөгчдийг Франкфурт руу дуудсан байна. Тэрээр Karhu-ийн төлөөлөгчдөд гурван зураасаа зарах санал тавьжээ. Финляндууд хоёр шил виски болон 1600 еврогоор энэхүү бүтээлээ зарахыг зөвшөөрсөн байна.

Хэдийгээр энэхүү түүх нь хачирхалтай санагдаж байгаа ч "Karhu"-ийн албан ёсны блог дээр бичигдсэн байдаг. Ингээд Дасслер өөрийн брэндийг хаанаас ч харсан олонд таниулах аргаа олсон юм. 

Харин "Karhu" брэнд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд пүүз үйлдвэрлэсээр байгаа аж. 

Финляндын тамирчид "Karhu"-ийн гутлыг өмсөөд олимпын наадамд их хэмжээний амжилт байгуулахгүй байгаа ч Канье энэ гутлыг өмссөөр байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()