Таныг өөртөө итгэлгүй нэгэн мэт харагдуулдаг үйлдэл, үг ярианууд

Өөртөө итгэлгүй байх нь тухайн хүний хувийн үнэлэмж болон үнэт зүйлсийг үгүй хийж, давуу тал, сайхан чанаруудыг ч дарсаар байдаг маш хортой зүйл юм. Хэрвээ та энэ төрлийн хүн бол ямар нэг байдлаар ажил амьдрал, бусадтай харилцах харилцаанд хүртэл үүний сөрөг нөлөөг аль хэдийн мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна. Харин эргэлзэж байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Өөртөө итгэлгүй хүмүүсийг ярианы хэв маягаар нь тодорхойлж болдог аж. Өөрт тань эсвэл тантай ярилцаж буй хэн нэгэнд дараах шинжүүд илэрч байвал өөртөө итгэлгүйн шинж бөгөөд үүнээс нэн даруй ангижрах хэрэгтэйг анхаараарай. 

Таныг өөртөө итгэлгүй нэгэн мэт харагдуулдаг үйлдэл, үг ярианууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Өөрийгөө муулах

Энэ бол таны өмнө өөрийгөө үнэлэх үнэлэмж муутай хүн байгаагийн гол илрэл юм. Өөрөөр хэлбэл, бусдын өмнө өөрийгөө муулах, өөрийн давуу талыг муулах гэх мэтээр илэрнэ. Ийнхүү өөрийгөө муулж, шоглож байгаагийн гол зорилго нь бусад хүмүүсээс түрүүлж өөрийнхөө сул талыг хэлж байгаа явдал юм. Энэ нь өөрийгөө муулах боломжийг бусдад олгохгүйг хичээж байгаа нэг хэлбэр билээ. Өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүсийн хувьд бусад хүмүүсээр өөрийгөө муулуулснаас өөрөө өөрийгөө муулсан нь хамаагүй хялбар санагддаг аж. Тиймээс та өөрийгөө сул талаас нь харуулах үг хэллэг хэрэглэхээс зайлсхийгээрэй. Өөртөө хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг санаарай.

2. Хариуцлагаас мултрах гэж хичээх

Өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүс “магадгүй”, “надад тэгж санагдаж байна”, “хэрвээ би алдаа гаргаагүй бол” гэх мэт үгийг түлхүү ашигладаг. Энэ нь ямар нэг асуудал гарах үед би баттай хариулт өгөөгүй шүү дээ гэж хариулахад тусална. “Хэрвээ би алдаа гаргаагүй бол” гэж хэлж байгаа нь ерөнхийдөө өөрөөсөө хариуцлагыг түлхэж байгаа нэг хэрэг бөгөөд та энэ тохиолдолд баттай мэдээлэл хүргэхгүй байна гэсэн үг юм. Танд итгэх үгүй нь тантай ярилцаж буй хүний сонголт байх болно. Тодорхой бус зүйл ярих нь өөртөө итгэлгүй байдлыг тодорхойлж, өөрийгөө хамгаалах гэсэн хүслийн илэрхийлэл юм.

3. Олны саналыг дагах

Өөртөө итгэлгүй, өөрийнхөө үзэл бодолд эргэлздэг хүмүүс төрөл бүрийн маргаанаас сэргийлж, олонхийн саналыг дагах нь энгийн үзэгдэл. Энэ төрлийн хүмүүс ерөнхийдөө “олонхийн саналаар”, “олон хүмүүсийн бодлоор” гэх мэт үгсийг яриандаа ашигладаг. Хэрвээ хэн нэгэн таны үзэл бодлыг сонсоход бэлэн байгаа бол та дээр дурдсан үгсийг ашиглах хэрэггүй. Эс тэгвээс та өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн мэт харагдана.

4. Өөрийгөө зөвтгөх

Шалтгаантай болон шалтгаангүйгээр өөрийгөө байнга зөвтгөх нь тухайн хүний өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлнэ. Энэ төрлийн хүмүүс бүх үгийг шүүмж мэтээр хүлээн авч, яриа өрнөж байх үед өөртөө итгэлгүй харагддаг байна. Тиймээс шүүмжийг зөв тал руу эргүүлэхийн тулд тэд өөрийгөө зөвтгөдөг аж.

5. Өөрийн хичээл чармайлтыг үнэлэхгүй байх

Магтаалыг зөвөөр хүлээж авч чаддаггүй хүмүүс гэж байдаг. Тэд магтсан магтаал бүрт тэд “Надад зүгээр л аз таарсан”, “Азаар би энэ зүйлийг хийж чадсан” гэх мэт хариултыг өгдөг. Амжилтад хүрэхийн тулд 24 цаг ажилласан ч тэд тухайн үед аз тохиосон л гэж үздэг байна. Ийнхүү өөрийгөө үнэлэхгүй байх нь дотоод айдсыг төрүүлж, өөрийгөө чухал хүн гэдгийг мартахад хүргэдэг. Магтаал сонссон үедээ энэ бол аз гэж хэлэхийн оронд “баярлалаа” гэж хэлж байгаарай.

6. Энгийн шийдвэр гаргахад хүндрэлтэй байх

Өөртөө итгэлгүй, өөрийгөө дутуу үнэлдэг хүн энгийн шийдвэрийг гаргаж чаддаггүй бөгөөд өөрийн үзэл бодлыг тогтмол өөрчилж байдаг. Хэрвээ та тогтмол гаргасан шийдвэртээ итгэлгүй байж, нэг шийдвэрээ дахин дахин бодож өөрчилдөг бол та өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна хялбар шийдвэр гаргаж чадсанаар та мэдрэлийн эсээ хамгаалж чадна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()