1
Анальгин, Ибупрофен, Парацетамол
Өвчин намдаах, халуун бууруулах зорилготой эдгээр эмүүдийг бид гэрийн эмийн сандаа тогтмол хадгалахыг хичээдэг. Гэтэл өвчин намдаах эм нь ходоодны салст бүрхэвчид сөргөөр нөлөөлж ходоодны шарх үүсгэхээс гадна ходоодны цус алдалтад хүргэх магадлалтай. Анальгиныг удаан хугацаанд хэрэглэхэд үе мөч бадайрдаг бол, ацетилсалицилийн хүчлийг хэрэглэх нь цусны бүлэгнэлтийг саармагжуулдаг учир энэ нь цус алдах эрсдэлд хүргэнэ. Үе мөчний эм болох индометацин нь мэдрэлийн системд саад учруулдаг учир хий юм харах, цагаан солио тусах магадлалтай.
2
Хамрын дусаагуур
Хамрын дусаагуур болон хамарт шүршдэг эм бэлдмэл нь судас нарийсгах сөрөг нөлөөтэй. Хэрвээ удаан хугацааны туршид буюу 5-аас дээш хоног хэрэглэвэл толгой эргэх, толгой өвдөх магадлалтай. Энэ нь тархины судас нарийссантай холбоотой юм. Ялангуяа хүүхдэд энэ төрлийн бэлдмэлийг хэрэглүүлэх нь аюултай байдаг. Хүүхэд тогтмол хэрэглэснээр халуурах, ухаан алдах, комд орж ч болно.
3
Шээс хөөх бэлдмэл
Илүүдэл шингэний хамтаар энэхүү эм нь бие организмд шаардлагатай эрдэс бодисыг (жишээлбэл: кали)-г гадагшлуулдаг. Кали их хэмжээгээр ялгарах нь ядаргаанд оруулах, булчин өвдөх, зүрхний хэм алдагдуулна. Үүнээс гадна шээс хөөх үйлчилгээтэй бүтээгдэхүүний тун ихэдсэнээр даралт огцом буурах, ухаан алдах, толгой өвдөх магадлалтай.
4
Аспирин
Орчин үеийн эмч нар аспириныг ханиад эмчлэх зорилготойгоор бус харин цус харвалтын эсрэг болон зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өвчтөнүүддээ зөвлөх болсон. Гэтэл аспирин нь ходоодны хана, бөөр, умай, судас болон элгэнд сөргөөр нөлөөлдөг аж. Удаан хугацааны турш, тогтмол аспирин хэрэглэснээр ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний шарх үүсэх нөхцөл бүрдүүлдэг байна.
5
Ургамлын гаралтай эм бэлдмэл
Ургамлын гаралтай эм бэлдмэл хэрэглэх нь хоёр аюулыг дагуулдаг. Нэгдүгээрт, тунгийн асуудал үүснэ. Учир нь эдгээр эм бэлдмэлүүд задгайгаар савлагдсан байдаг учир бид ихэнхдээ нүдэн баримжаагаар л хэрэглэнэ. Хоёрдугаарт, бусад эм бэлдмэлийн хүчийг саармагжуулах эсвэл нэмэх магадлалтай байдаг учир эмийн үйлчилгээний үр дүнг бууруулна гэсэн үг юм. Жишээлбэл, алтан үндсийг тархины даралттай үед болон мэдрэлийн системийн асуудалтай үед хэрэглэж болохгүй.