Бидний уудаг цайг хэн, хэрхэн бэлтгэдэг вэ? (Фото төсөл)

Даржилинг (Darjeeling) бол дэлхийд алдартай, сайн чанарын цайны сортын нэг бөгөөд үүнийг үйлдвэрлэн гаргахад хэд хэдэн дүрэм журам, нууц технологи баримталдаг аж. Ингээд Энэтхэгийн анхилуун үнэрт Даржилинг цайг хэрхэн үйлдвэрлэдэг нууцыг та бүхэнтэй хуваалцъя. 

Бидний уудаг цайг хэн, хэрхэн бэлтгэдэг вэ? (Фото төсөл)

Даржилинг нь Энэтхэгийн хамгийн алдартай цай бөгөөд Баруун Бенгалийн мужийн ууланд ургадаг. 

Гэрэл зурагчин Ариндам Мукерджи

Жил бүр 10,000 тонн Даржилинг цайг үйлдвэрлэн гаргадаг бөгөөд үүний ард 45000 мянган эмэгтэйчүүд ургац хураалтын үеэр цайны тариалан дээр ажилладаг. 

"Цайны оргилуун дарс" гэж нэрлэгддэг Даржилинг цай нь гайхамшигтай онцгой үнэрээрээ алдартайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ. 

Цайны онцгой үнэрийг хадгалахын тулд тусгай нөхцөлд ургуулсан соортыг яг тохирсон цагт нь хураан авах ёстой байдаг аж. Эмэгтэй ажилчид үүрээр, шүүдэр унах мөчид ургацаа хураадаг. 

Хөгшин залуу гэлтгүй бүх насны эмэгтэйчүүд ургац хураалтад оролцдог. 

Хураасан навчнуудыг өдрийн төгсгөлд жинлэж үзэх бөгөөд цуглуулсан хэмжээгээр нь тооцож хөлсийг нь өгдөг. 

Даржилинг цайны 87 төрлийн ургамлыг 100 гаруй га талбайд тариалдаг. Энэхүү бүс нутагт 1800 оноос хойш цайны тариалан эрхлэх болсон. 

Даржилинг цайны навч нь сонгодог оргилуун дарсны адилаар цаг уурын тусгай нөхцөлд ургадаг учир дэлхийн өөр ямар ч газар тариалах боломжгүй юм. 

Тус мужид үйлдвэрлэгдэн бэлэн болсон цай нь Даржилинг мужаас Энэтхэгийн бусад хотуудад түгээгдсэний дараа дэлхий дахинд экспортлогддог байна. 

Цайны шинэхэн амт, тансаг үнэрийг мэргэжлийн шинжээч нар шалгаж, баталгаажуулдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()