1
Өндөр өсгийттэй холын зайнд гүйх
Ихэнх эрчүүд өндөр өсгийт дээр явж чадахгүй. Тэгвэл өндөр өсгийттэй холын зайнд гүйнэ гэдэг танд ямар санагдаж байна? Цэнгээнт бүжгийн бүжигчин Ирен Сьюэлл (Irene Sewell), 43 км замыг өндөр өсгийт өмсөн, 7 цаг 28 минутад туулж, дэлхийн марафоны шинэ амжилт тогтоожээ.
2
Хүн аалз болж хувирах
Баруун Африкийн бүсгүй болох Тори Аллен (Tori Allen) төвөггүй бүх төрлийн хад, уулаар авирч чаддаг байна. Тэрээр энэхүү чадварыг өөрийн сармагчин Жоржиг дуурайснаар сурч чаджээ. Хэдийгээр бүсгүй одоо хаданд авиралтын мэргэжлийн спортоос гарсан ч төрөл бүрийн лекц зохион байгуулж бусдад эрч хүч хайрлаж, түлхэх хүч болж өгдөг байна.
3
Нялх хүүхэдтэй байсан ч спортлог хэвээр үлдэх
Сүүлийн үед ээж болон хүүхдийн йог маш алдартай болж байгаа билээ. Тэд нялх хүүхэдтэй байсан ч бэлтгэл сургуулилт хийх нь тийм ч хэцүү биш гэдгийг батлаж байгаа юм. Энэ нь бүсгүйчүүд нэг дор хэд хэдэн даалгавар хийж чаддаг болохын тод жишээ билээ.
4
Онлайнаар автомашины осол хийх
Энэхүү супер чадвар бол мэдээж сөрөг тал. Ихэнх бүсгүйчүүд жолооны шалгалт өгөхдөө эхний оролдлогоор тэнцэж чаддаггүй байна. Энэ нь онлайн жолоодлогын үед харагддаг. Гэхдээ тэд зам дээр илүү болгоомжтой, анхааралтай байж чаддаг.
5
Туйлын судалгаанд явсан 4 хүүхдийн ээж
Энн Дэниелс (Ann Daniels) бол хүн ямар ч тохиолдолд зорилгодоо хүрдэг болохыг батлаж чадсан юм. Тэрээр Хойд болон Өмнөд туйл дээр очсон дэлхийн анхны эмэгтэй бөгөөд тэрээр хамгийн анхны аялалдаа 18 сартай 3 ихэр хүүхдээ орхин явж байсан гэнэ.
6
Ямар ч үнээр хамаагүй үзэсгэлэнтэй байх
Хэдийгээр арьс арчилгаанд багагүй цаг хугацаа шаарддаг ч энэ арчилгааг хийхэд бүсгүйчүүдэд юу ч саад болохгүй.
7
Нас бол зүгээр л тоо
Хелен ван Винкль (Helen van Winkle) 87 насандаа Инстаграмын од болсон билээ. Тэрээр энэ насандаа өөрийн брендийг үүсгэсэн бөгөөд тэрээр бусдын анхааралд өртөж, шүүмж сонсохоос айсангүй. Ач охин нь Хелений зургийг өөрийн цахим хуудсанд нийтэлснээр тэрээр дэлхий даяар алдартай болсон юм. Хелен MTV Movie Awards гэх мэт томоохон арга хэмжээнүүдэд оролцож, сая сая бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал болж, нас бол зүгээр л тоо гэдгийг батлажээ.
8
Байгаль орчинд анхаарал хандуулах
Надя бол гайхалтай тэмцэгч эмэгтэй юм. Тэрээр сургуулиасаа харих замдаа зам дээр буй хуванцар савнуудыг дахин боловсруулахаар цуглуулдаг байжээ. Харин түүний энэ хөдөлмөрийг ангийнхан хүүхдүүд үнэлэхгүйгээр барахгүй Настяг “хог түүгч” хэмээн шоолдог байсан гэнэ. Гэхдээ Настягийн түүх олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж Facebook хуудаснаа тэрээр маш олон дэмжигчтэй болжээ. Түүнийг дэмжигчид бүсгүйг "супер баатар" хэмээн өргөмжилсөн байна.
9
Сансрын хөлгийн ахмад ээж
Айлин Коллинз (Eileen Collins) нь дэлхийн хамгийн анхны нисгэгч эмэгтэй байснаас гадна сансрын хөлгийн анхны ахмад байсан юм. Тэрээр 16 жилийн хугацаанд 4 удаа орбитын тойрон аялал хийж 2006 онд нөхөр, хоёр хүүхэдтэйгээ ойрхон байхын тулд NASA-аас гарсан байна. Өөрийн ярилцлагандаа тэрээр хүн төрөлхтнийг хүнд асуудлуудаа шийдэж, азгүйдлээс битгий айгаараа хэмээн зөвлөжээ.
10
Хэд хэдэн ажлыг зэрэг амжуулах
Бүсгүйчүүд хэд хэдэн даалгаварыг нэг дор хийх чадвартай байдаг бөгөөд энэ нь гадаад орчны нөлөөлөлд төдийлөн автдаггүйтэй холбоотой. Хүүхдээ хөхүүлэнгээ нүүрээ будах гэдэг гайхалтай чадвар биш гэж үү.
11
Хүүхэд тээж, төрүүлэх
Хүүхэд төрүүлэх гэдэг бүсгүйчүүдийн хамгийн шилдэг супер чадвар юм. Гурван хүүхдийн ээж Лаура (Laura) төрөхийнхөө дөрөв хоногийн өмнө энэхүү зургийг даруулсан бөгөөд түүний хэвлийд хоёр ихэр хүүхэд байгаа аж.