Номноосоо илүү болсон 13 кино

2020-01-17, 14:04
6,454

Та эхлээд киног нь үзэх үү, номыг нь унших уу гэж эргэлзэж байсан уу? Хүмүүс киног ихэвчлэн номны үйл явдал санааг гүйцэд гаргадаггүй гэж боддог. Олон тооны ном зохиол дэлгэцийн бүтээл болон гардаг ба эх зохиолоосоо илүү сайн хийгдсэн кино цөөнгүй байдаг. Ийнхүү уншигч та бүхэндээ эх зохиолоосоо илүү сайн дэлгэцийн бүтээл болж, гайхалтай амжилт үзүүлсэн кинонуудын мэдээллийг хүргэж байна. 

Номноосоо илүү болсон 13 кино

1 "Би домог" (I AM LEGEND)

Зохиолч - Ричард Мэтисон (Richard Matheson)

Найруулагч - Фрэнсис Лоуренс (Francis Lawrence)

Жүжигчин Вилл Смит гол дүрийг нь бүтээсэн уг кино сонирхолтойгоос гадна шилдэг бүтээлд тооцогддог. Магадгүй та уг киног үзчихээд номыг нь уншихыг хүсвэл их хүлээлт үүсгэсний хэрэггүй болов уу. Кинон дээрх үйл явдал номон дээрх үйл явдлаас илүү сонирхолтой дүрслэгдсэн гэдгийг олон уншигч баталсан бөгөөд тэд сэтгэл дундуур үлдсэнээ ч нуугаагүй.

"Би домог"  (I AM LEGEND)

2 "Форрест Гамп" (Forrest Gump)

Зохиолч – Винстон Грүм (Winston Groom)

Найруулагч – Роберт Земекис (Robert Zemeckis)

Уг кинонд бэлгийн амьдрал, хөдөлмөрийн чадвараа алдах, өнгөт арьстан зэргийг төлөөлүүлж номон дээрх үйл явдлыг илүү сайжруулж харуулсанд бид баярлах хэрэгтэй. Уг ном драм гэхээсээ илүү хүүхэд байхдаа уншдаг байсан утгагүй адал явдлаар дүүрэн ном шиг санагдана. Форрест ширээний теннисийн аварга болохоос гадна сансарт нисэж, цөлөн арал дээр шимпанзитай үлддэг. Зохиолч Грүүм өөрөө Форрестийн дүрд тийм ч дуртай биш зүгээр л эргэн тойрон дахь илүү сонирхолтой зүйл хийхэд зориулж түүнийг ашигладаг гэдгийг та уншаад ойлгоно. Наад зах нь кинон дээр Форрест сэтгэлийн хөдөлгөөнтэй гардаг. Энэ бол дунд зэргийн ном хэрхэн сайн кино болж чаддагийг харуулсан нэг тод жишээ юм.

"Форрест Гамп" (Forrest Gump)

3 "Өдрөөс үлдсэн зүйл" (Remains of the day)

Зохиолч – Казүо Ишигүро (Kazuo Ishiguro)

Найруулагч – Жэймс Айвори (James Ivory)

Казүо Ишигүрогийн уг ном  Нобелийн шагналт утга зохиолын гайхалтай бүтээл. Зохиолд сайн ажилтан байх зарчмаа чанд баримталж сэтгэл хөдлөлөө огтхон ч ил гаргадаггүй гэрийн үйлчлэгч өөрийн амьдралын талаар өгүүлэх ба түүнийг зориуд ийм байдлаар дүрсэлсэн нь зохиолыг шилдэг бүтээл болгож шагналд хүргэсэн. Гэсэн хэдий ч Энтони Хопкинс, Эмма Томпсон нарын жүжиглэлт гол дүр болох Стивенсийн ажил үүргээ орхихыг хүсэхгүй байгаа нь Стивенс болон түүнд анхаарал тавихаар шийдсэн хүмүүсийн аль алинд нь нөлөөлсөн болохыг харуулж чадсан. Энэ ном нь дүрийг ээдрээтэй бүтээх дасгал шиг санагдах боловч кино нь хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж амьдарч буй хүмүүсийн тухай сэтгэлд хоногшсон түүхийг харуулна.

"Өдрөөс үлдсэн зүйл" (Remains of the day)

4 "Бөгжний эзэн" (Lord of the Rings)

Зохиолч – Ж.Р. Р. Толкин (J.R.R.Tolkien)

Найруулагч – Петер Жэксон (Peter Jackson)

Номон дээр үйл явдал хэтэрхий удаан үргэлжилдэг учир киног илүүд үзэх нь элбэг. Хэдий дүрийн хөгжүүлэлт явагдаж байгаа ч бүхэл бүтэн цогцолборт зөвхөн туулайн махыг хэрхэн шарж байгаа талаар гарах нь бий. Хэт нуршуу биш товч базсан, бүх ээдрээт байдал, санаа нь төгсгөлдөө тайлагддаг зохиолд хэн бүхэн дуртай. Кино цаг хугацаанд баригддаг тул өгүүлэх түүхээ базаж оруулдаг. Бөгжний эзэн кино бол үүний тод жишээ. Кинон дээр гарах эцэс төгсгөлгүй дайн тулаантай хэсэг номонд бичигдсэн шиг гарах боловч үзэгчид жирийн нэг цэрэг дайчны талаар мэдээллийг авах бус гол чухалд тооцогдох дүрүүддээ илүү анхаарал хандуулж чадна. Мөн уг киног хассан хэсэггүй бүтнээр нь үзэхэд 11 цаг л зарцуулна.

"Бөгжний эзэн" (Lord of the Rings)

5 "Гүнж сүйт бүсгүй" (The Princess Bride)

Зохиолч – Уильям Голдман (William Goldman)

Найруулагч – Роб Райнер (Rob Reiner)

1987 онд дэлгэцнээ гарсан уг бүтээлд сэтгэл хөдөлгөм яруу найргийн мөртүүд, өнгөлөг дүрүүд, хөгжилтэй хошигнолоор дүүрэн боловч номонд эдгээр зүйлс тун муу дүрслэгджээ. Гол дүрийн гүнж сүйт бүсгүйн хайр дурлал кинонд гарсан шиг тийм ч романтик байсангүй. Ерөнхийдөө номны үйл явдлыг кинотой харьцуулбал тун болхи болжээ.

"Гүнж сүйт бүсгүй" (The Princess Bride)

6 Англи өвчтөн (The English Patient)

Зохиолч – Майкл Ондаатжэ (Michael Ondaatje)

Найруулагч – Энтони Мингелла (Anthony Minghella)

Гоёмсог зураг авалт, дайны үе дэх агуу хайрын түүх, сэтгэл татам жүжигчид гээд энэ кинонд дурлах зүйлс олон бий. Гэвч киног үзсэний дараа эх зохиол болсон номыг нь уншвал урт биш ч жаахан уйтгартай санагдах болов уу. Уг киноны уран бүтээлчид нэг зүйл дээр хэтэрхий удаан төвлөрдөг, нэг цаг үеэс өөр цаг үе рүү шилждэг хэсгүүдийг багасгаж киноны үйл явдал төвөггүй өрнөсөн нь үзэгчдэд илүү таалагдсан. Мөн номон дээр Кип, Хана нарын хайр дурлал тийм ч сайхан төгсдөггүй байна. 

Англи өвчтөн (The English Patient)

7 Жули, Жулиа хоёр ( Julie & Julia)

Зохиолч – Жули Пауэлл (Julie Powell) Ном - Julie & Julia: 365 Days, 524 Recipes

Найруулагч – Нора Эфрон (Nora Ephron)

Жули Пауэллд гайхалтай санаа, гайхалтай блог байсан. Гэвч түүний бичсэн дурсамж тийм ч гайхмаар сайн байгаагүй болов уу. Түүний бичиглэлийн өнгө аяс бага зэрэг бүдүүлэг, ёжилсон бас өөрийгөө хэт дөвийлгөсөн хандлагатай байдаг. Гэвч Мэрил Стрип, Эми Адамс зэрэг гайхалтай жүжигчид дүр бүтээснээр Пауэллийн түүхийг илүү сэтгэл татам, тааламжтай болгосон билээ. Энэ удаад та бүхэн номыг нь уншихын оронд киног нь үзээрэй.

Жули, Жулиа хоёр ( Julie & Julia)

8 "Аварга загас" (Jaws)

Зохиолч – Питер Бенчли (Peter Benchley)

Найруулагч – Стивен Спилберг (Steven Spielberg)

Алдарт найруулагч Стивен Спилбергийн 4 дэх бүтээл болох “Jaws” кино олон хүний зүрхэнд айдас хуруулсан гайхамшигт бүтээл билээ. Түүний найруулга төгс сайн зохиолыг илүү бодит болгон нүдээ даран байж хурууныхаа завсраар үздэг кино болгож сайжруулж чадсан. Киноны оргил хэсгүүдээс авахуулаад жижиг хэсэг бүрд Спилберг өөрийн авьяас чадвараа дайчлан гаргасан. Энэ бол усан дотор байх амьтны тухай бус бидний хамгийн муу дайсан бол бид өөрсдөө буюу хувиа хичээсэн зан илүү шийтгэл хүртдэг болохыг харуулсан мангастай кино. Спилбергийн бүтээсэн кино бол Бенчлийн романы бодит биелэл юм.  

"Аварга загас" (Jaws)

9 "Нил ягаан өнгө" (The Color Purple)

Зохиолч – Алис Уокер (Alice Walker)

Найруулагч – Стивен Спилберг (Steven Spielberg)

Магадгүй та энэ номыг уншсаны дараа киног нь үзвэл Опра Уинфри, Вүпи Голдберг, Дэнни Гловер нар дүрээ хэрхэн гайхамшигтай амилуулж чадсаныг гайхаж, баярлах байх. Тэднээс өөр хэн ч энэ номны дүрүүдэд тохирохгүй мэт санагдана. Кинонд багтаагүй номын зарим хэсгүүд байдаг боловч тэдгээр хасагдсан хэсэг нь үйл явдалд төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд энэ нь зохиолыг хялбаршуулан гаргахад чухал ач холбогдолтой байдаг байна.

"Нил ягаан өнгө" (The Color Purple)

10 Зодооны клуб (Fight Club)

Зохиолч – Чак Паланюк (Chuck Palahniuk)

Найруулагч – Дэвид Финчер (David Fincher)

Чак Паланюкийн зохиол алмайруулах зүйл ихтэй учир та түүнийг догь зохиолч гэж бодож магадгүй. Гэвч түүний зохиолд тийм ч олон санаа байдаггүй учир түүнийг агуу зохиолч гэж тодорхойлоход эртэднэ. Fight Club киног эхэлж үзчихээд номыг нь уншвал шинээр нэмэгдэх зүйлс үгүй. Финчерийн кино хэдий эргэлзээ дагуулсаар байгаа ч олны дуртай кино хэвээр. Жүжигчдийн баг нь гайхалтай, Дэвид Финчер өөрөө сайн найруулагч бас бүхнийг орвонгоор нь эргүүлсэн төгсгөл. Нэг үгээр номоос сэдэвлэсэн кино биш, харин материалыг нь сайжруулсан Финчерийн кино.

Зодооны клуб (Fight Club)

11 "Оддын тоос" (Stardust)

Зохиолч – Нил Гайман (Neil Gaiman)

Найруулагч – Мэттью Вон (Matthew Vaughn)

Зохиолч Нил Гайманы “Stardust” ном киноноосоо тэс өөр бөгөөд илүү дүнсгэр, илүү тайван. Гэвч энэ киноны гол нандин зүйл нь гэрэлтэх шүү дээ. Гол дүрийн баатар Тристан(Charlie Cox) жинхэнэ од болох Ивейнийг(Claire Danes) олж хорон санаат шуламд(Michelle Pfeiffer) аваачиж өгөхөөр явна. Энэ бол хөгжилтэй, сайхан хайрын түүхтэй, гайхалтай уран зөгнөлт кино бөгөөд тулаант хэсгүүд болон үхсэн дүрүүдийг ахин сүнс болгон нэмж харуулсан нь киног бүр ч илүү сайн болгосон. Энэ бол анхны дүр байдлыг нь алдагдуулахгүйгээр өөрчилж сайн кино хийсэн жишээнүүдийн нэг.

"Оддын тоос" (Stardust)

12 Юрийн галавын цэцэрлэг (Jurassic Park)

Зохиолч – Майкл Крихтон (Michael Crichton)

Найруулагч – Стивен Спилберг (Steven Spielberg)

Майкл Крихтонд ийм гайхалтай санаа төрж зохиол бичсэнд талархах хэрэгтэй ч Стивен Спилберг үүнийг дэлгэцийн гайхалтай бүтээл болгож амилуулсан билээ. Номон дээр Лекс залуу хакер биш зүгээр л залхмаар жоохон дүү харин ухаантай палеоботанист Элли Саттлер төгсөх ангийн оюутан байдаг. Хэдий номны зарим зүйлсийг өөрчилсөн ч сонгодог кино болж тусдаа Юрийн галавын ертөнцийг бүтээсэн. Энэ ертөнцөд эмэгтэй хүн хуниастай шорт, уулын аяны гутал өмсөж болдог шүү дээ. Хүн бүр Юрийн галавын цэцэрлэг төгс кино гэдэгтэй санал нийлнэ биз ээ.

Юрийн галавын цэцэрлэг (Jurassic Park)

13 "Малколм икс" (Malcolm X)

Зохиолч – Алекс Хэйли (Alex Haley)  The Autobiography of Malcolm X

Найруулагч – Спайк Ли (Spike Lee)

Спайк Лигийн карьерийн хамгийн сайн бүтээлүүдийн нэг орчин үеийн хар арьст хүмүүсийн түүхийг өгүүлсэн түүхээс ч илүү сайн болсон юм. Хэдий өөрийнхөө тухай бичсэн намтар нь муу байгаагүй ч үүнийг кинон дээр харуулсан арга нь ид шидийн гэмээр. Намтар дээрх Малколмын хэлсэн үгсийг эргээд нэг харвал Дэнзэл Вашингтоны хоолойгоор уншигдана. Кинонд ямар ч дуугүй бичигдсэн хэсгүүдийг дахин хийж, хуулбарлах боломжгүй. Гайхалтай ном, гайхамшигтай кино.

"Малколм икс" (Malcolm X)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()