"Америк мөрөөдөл" - Лос Анжелесийн орон гэргүйчүүд, хар тамхинд донтогсдын үнэн төрх

Гэрэл зурагчин Сюзан Стейн (Susan Stein) Лос Анжелесийн Скид Роу (​​Skid Row) бүс дэх амьдарлын эмгэнэлт төрхийг харуулсан фото төслөө толилууллаа. Энэхүү гудамжинд 6000 гаруй хар тамхинд донтсон, орон гэргүйчүүд бий. Тэрхүү эмгэнэлт төрх бүхий иргэдийн дунд цагтаа нэртэй гал сөнөөгч байсан Дорин, 10 жилийн өмнө автобусны ослоор нүүрэндээ аймшигтай гэмтэл авсан Жерри нар харагдаж байв. 

"Америк мөрөөдөл" - Лос Анжелесийн орон гэргүйчүүд, хар тамхинд донтогсдын үнэн төрх

Женевин хэмээх залуу нь хар тамхинаас хараат болсон бөгөөд үүний тулд биеийн эд эрхтнээ ч зарахад бэлэн байдаг гэжээ. 

Олон нийтийн тээврийн хэрэгсэлд ёс бус зан араншин гаргадаг учир уг залууг цагдаа нар саатуулжээ. 

Скид Роу-ын зүрхэн газар бол Глэдис Паркийн зургаа дахь гудамж юм. 

Викториа гэх энэ эмэгтэй хар тамхийг жирийн тамхитай хольж татдаг. 

Скид Роу-ын долоо дахь гудамжаар алхаж буй бас нэгэн орон гэргүй эр. 

10 жилийн өмнөх автобусны ослын хохирогч болж нүүрэндээ аймшигт гэмтэл авсан Жерри гэх залуу одоо Скид Роу-ын байнгын оршин суугч болжээ. 

Ларри хайртай нохойн хамт- Тэрээр эзнээрээ байнга зодуулдаг байсан Ребел гэх нохойг өөр дээрээ авчээ. 

Гартаа хутга барьсан нүцгэн эр. 

Сюзан хэмээх эмэгтэй хөл дээрээ сайн тогтож чаддаггүй учир шатаар бууж чаддаггүй аж. 

Скид Роуд "Улаан гуталтай бүсгүй" хэмээн алдаршсан нэгэн. 

Өөр нэгэн орон гэргүй эмэгтэй Женнифер. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()