Фүкүшимагийн цөмийн гамшиг болсон хориотой бүсэд шинэ амьдрал цэцэглэж эхэлжээ

"Фүкүшима-1" атомын цахилгаан станцын ойролцоох хориотой бүсэд зэрлэг гахай, макака, илбэнх тэргүүтэй 20 гаруй төрөл зүйлийн амьтад үржиж байгааг биологичид илрүүлжээ. Үүнээс цөмийн гамшиг зэрлэг амьтдын популяцад ямар нөлөө  үзүүлж болохыг өөр талаас нь судлах боломжтой хэмээн үзэж байна. 9 жилийн өмнө тус АЦС-д гарсан ослын улмаас ойролцоох 150,000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн юм. 

Фүкүшимагийн цөмийн гамшиг болсон хориотой бүсэд шинэ амьдрал цэцэглэж эхэлжээ

Жоржиа мужийн их сургуулийн экологич Жеймс Бисли, судалгааны багийнхны хамт Фүкүшима-1 АЦС-ын ойролцоо 106 камер суурилуулжээ. Судлаачид 4 сарын турш ажиглалтад хийхдээ туулай, үнэг, гургуул гэх мэт 20 гаруй төрөл зүйлийн 267,000 амьтдын зургийг буулгаж авсан байна. 

"Судалгааны үр дүнд цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг үл харгалзан Фүкүшимагийн хориотой бүсэд олон төрлийн амьтад үржиж байгааг анх удаа нотлон харууллаа" хэмээн профессор Бисли ярьжээ. 

Хүн суурьшдаггүй энэхүү хориотой бүсэд  зэрлэг гахай, илбэнх, японы макак зэрэг амьтад ихээр үржиж байгааг эрдэмтэд онцолсон юм. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснээс хойш эдгээр амьтдын тоо толгой эрс нэмэгджээ. 

Хүн ам суурьшсан газар хамгийн ихдээ л 7000 орчим байдаг зэрлэг гахайнууд тус газар суулгасан камерын дуранд нийт 26,000 бичигдсэн байна. 

Үүнээс судалгааны багийнхан "цацраг туяанаас илүүтэй хүн амын суурьшил, хүний үйл ажиллагаанаас зэрлэг амьтдын тоо толгойн өсөлт бууралт хамаарч байна" гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Түүнчлэн энэ удаагийн судалгаа нь зэрлэг амьтдын популяцад цацраг идэвхт бодис хэрхэн нөлөөлдгийг судлахад чухал хувь нэмэр оруулна хэмээн Фүкүшима Их Сургуулийн профессор Томас Хинтон үзсэн байна. 

Хориотой бүсэд амьдарч буй амьдын амьдралын хэв маяг ердийн амьтдаас ялгарах зүйл бараг ажиглагдсангүй. Илбэнх бусдын адил шөнийн цагаар илүү хөдөлгөөнтэй болж байсан бол гургуул өдрийн цагаар идэвхтэй байлаа. Харин хүн оршин суудаггүй газарт зэрлэг гахай ердийнхөөс илүү их хөдөлгөөнтэй, идэвхтэй байв. Харин зэрлэг гахайн тоо толгой хэт их нэмэгдэж буйтай холбогдуулан салаа туурайтан амьтдыг тус бүсэд суурьшуулахаар болсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()