Загварын ертөнцийн анхаарлыг татсан Казахстаны "албино" эгч дүүс

Албино хэмээх өвчин хүн төрөлхтөнд түгээмэл тохиолдоод байдаггүй учир энэ төрлийн хүмүүс гарч ирвэл энгийн хүмүүсийн сонирхлыг ихээр татах нь гарцаагүй юм. Казакстаны 12 насны зөрүүтэй эгч дүүс болох Асел, Камила нар нь энэ төрлийн генетикийн өөрчлөлттэй төрсөн боловч тэд уг өвөрмөц содон төрхөөрөө загварын ертөнцийг байлдан дагуулж чаджээ. Daily Mail сонинд бичсэнээр охид нүд, арьс, үсний өнгийг хариуцдаг пигментийн дутагдалтай гэнэ. 

Загварын ертөнцийн анхаарлыг татсан Казахстаны "албино" эгч дүүс

Охидын албино өвчин эмч нар төдийгүй, эцэг эхийг нь ч гайхшралд автуулжээ. Эмч нар охиныг анх төрөх үед орос цустай гэж бодсон байна. 

Аселийг эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд сургасан боловч удалгүй энгийн сургуульд шилжүүлжээ. Охин хичээл сурлагадаа сайн боловч нарны гэрэлд удаан байж чаддаггүй учир хичээл дээр нарны шил зүүхээс өөр аргагүй байв. 

Асед анхандаа нэлээд гадуурхагдаж, ганцаарддаг байсан боловч дүү Камилаг төрсөн цагаас энэ бүхэн дуусгавар болсон байна. Охид одоо хамтдаа гайхалтай харагдахаас гадна олон хүмүүсийн анхаарлыг татах болжээ. 

Тэдний дунд нэг хүү байдаг боловч аавыгаа дуурайн бор арьс, хар үстэй төржээ. Харин бага охин Камилаг мөн адил албинотой төрснөөс хойш эцэг эх нь удам угсаагаа нягтлан судалж эхэлсэн байна. 

Ингээд тэдний ээжийн талд албинотой хүмүүс байсныг олж мэджээ. Үүнээс охидын ген удамшсан болох нь тодорхой болсон юм. 

Асел болон Камила нар одоо тус алибинизмын генийн өөрчлөлтөд дасан зохицохоор шийдсэн байна. Тэд инстаграмдаа өөрсдийн зургийг айж, санаа зовохгүйгээр нийтэлдэг болсноос гадна онцгой, содон төрхөөрөө олны анхаарлыг татсаар байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()