"Жем Групп"-ийн ажилчид 2000 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ

ЦССҮТөв Үндэсний цусаа бэлэглэх өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус арга хэмжээний хүрээнд цусны донорын үйлсийг дэмжин хамтран ажилладаг “Жем Интернэшнл” ХХК-ийг “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ ДЭМЖИГЧ” байгууллагаар өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.

"Жем Групп"-ийн ажилчид 2000 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ

Тус компани Цусаа өгөх аянд зөвхөн ажилчдаа хамруулахаас гадна Жем Групп-ийн харьяа компани болох “SPS HD” телевиз, “Жи Эн Бевережис” ХХК, “Жем Нет” ХХК, “Жем Хужирт” ХХК, “Жем Трейд” ХХК-ийн нийт ажиллагсдыг хамруулж сайн үйлсийн аянд өргөн цар хүрээтэй нэгддэг уламжлалтай болоод байгаа юм.

Тодруулбал: “Жем Групп”-ийнхэн “Монгол хүн бүр Эрүүл байг” уриан дор 2019 онд 7 болон 12-р саруудад цусаа өгөх аян зохион байгуулж, нийт 2000 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ.

#Монгол_хүн_бүр_эрүүл_байг!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.