Таалагдсан нэг бэлгээ сонгоод 2020 онд таныг юу хүлээж байгааг мэдээрэй! /Сонжоо/

Дуртай бэлгээ авах шиг сайхан мэдрэмж бий гэж үү. Тэгвэл энэхүү сонирхолтой сонжоог туршаад үзээрэй. Дараах 10 төрлийн бэлгээс өөрт таалагдсанаа сонгож, 2020 онд таныг юу хүлээж байгааг олж мэдээрэй. 

Таалагдсан нэг бэлгээ сонгоод 2020 онд таныг юу хүлээж байгааг мэдээрэй! /Сонжоо/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дараах 10 төрлийн бэлгээс өөрт хамгийн таалагдсан нэгийг нь сонгоорой.

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

Сонгочихсон уу? Тэгвэл тайллыг нь доош гүйлгээд үзээрэй.

Сонгочихсон уу? Тэгвэл тайллыг нь доош гүйлгээд үзээрэй.

1. Гацуур мод шиг хайрцаг. Энэхүү гацуур мод шиг чимэглэсэн гурвалжин хайрцагт муурын зулзага бий. Үүнийг сонгосон бол энэ жил та хөлөө тэврээд эвхрэлдэн хэвтэх муур шиг тухтай, дулаахан байх нь. Та хайртай хүмүүсийнхээ анхаарал халамжинд умбахын зэрэгцээ хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэн, хүнд хэцүү үед найз нөхдийн дэмжлэг, туслалцаанд найдаж болно. Илүү их амжилт гаргахын тулд өөрөө өөртөө анхаарал тавьж, эн тэргүүнд өөрийгөө хайрлах хэрэгтэйг бүү мартаарай. 

2. Цасан дээрх жижиг хайрцагтай бэлэг. Хажуугаараа жижиг цагаан нум бүхий, цасан дээрх жижиг дөрвөлжин хайрцагтай бэлэг дотор олон өнгийн чихрийн цуглуулга байгаа. Хүүхэд бүрийн дуртай чихрүүд энэ жил таны хувьд гэрэл гэгээтэй, сайхан үйл явдлуудаар дүүрэн байхыг илтгэнэ. Аялалд явах, шинэ найз нөхөдтэй болох гээд 2020 онд та эерэг энергиэр цэнэглэгдэх болно. Аливаа шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү ай. Санаа зовнилоо ч мартаж, хүүхэд мэт бүхнийг гэгээлгээр хараарай. 

3. Өхөөрдөм хайрцаг. Эгдүүтэй хулганы зурагтай уг хайрцагт толь бий. Энэ нь таныг өнгөрсөн жилээ дахин нэг харахыг сануулж байгаа юм. Өөртөө анхаарал хандуулж, дотоод дуу хоолойгоо сонсон, гүн тайвшрал мэдрэхийг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл, энэ бол бүхнийг орхиод тайван амгалан байдлыг мэдрэх цаг үе. Шинэ онд таныг асар их боломж, ирээдүй хүлээж байна. Энэ үед өөрийн гадаад төрх, бие галбир, хандлага, үзэл бодолдоо ч өөрчлөлт хийхэд гэмгүй. 

4. Чихэр хэлбэртэй том хайрцаг. Энэхүү чихэр хэлбэртэй том хайрцаг дотор зул сарын тоглоом боосон байгаа. Та хэрхэн өөрийгөө зугаацуулах, хамгийн уйтгартай өдрийг ч яаж хөгжилтэй болгож өөрчлөхөө мэддэг хүн болдог бололтой. Энэ давуу талаа хэзээ ч бүү орхиорой. Энэ онд танд авьяас чадвараа олонд таниулах, хамгийн сайн талуудаа бусдад харуулах боломж нээлттэй байна. Санаачлагатай байж, аливаад бүтээлчээр хандаарай. Хамт олон, найз нөхөд тань энэ бүхнийг дэмжих болно. 

5. Сантагийн бэлэг. Сантагийн үлдээсэн уг уутнаас Оливер салад олох болно. Энэ нь жилийн турш та хоол хийж, зуухны дэргэд өнгөрөөнө гэсэн үг биш шүү. 2020 онд гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, хайр дотны хүмүүстээ анхаарал хандуулахыг зөвлөж байна. Энэ жил гэр бүл тань танд урам зориг, эрч хүч өгөх гол зүйл байх болно. Хүссэн зорилгоо хэрэгжүүлэхээр ганцаараа зүтгэхийн оронд бусдаас дэмжлэг хүсвэл илүү хялбар байна шүү. 

6. Хөх өнгийн нууцлаг хайрцаг. Хар хөх өнгийн нууцлаг хайрцгийг сонгосон бол дотроос нь нэгэн ном гарч ирнэ. Энэ жил таны хувьд маш завгүй, үр бүтээлтэй өнгөрөх болно. Та их зүйлийг суралцаж, мэдлэгээ баяжуулахын зэрэгцээ олон шинэ хоббитой болох бололтой. Шинэ мэдээ мэдлэгээ бусадтай хуваалцвал үнэнч найз нөхдөөр хүрээлэгдэнэ. 

7. Даавуун ууттай бэлэг. Энэхүү даавуун ууттай бэлгийг сонгосон бол дотор нь 2 ширхэг алтан зоос бий. Яагаад хоёрхон байгаа вэ гэж үү? Учир нь бүх зүйл хүчин чармайлт шаарддаг. Энэ онд та залхуурлыг ялан дийлж чадвал санасан бүхэндээ хүрэх боломж нээлттэй байна. Энэ бүхэн зөвхөн таны хичээл зүтгэлээс шалтгаалах тул юу хүсэж байна түүнийхээ төлөө хөдөлмөрлөөрэй. 

8. Том дугуй хайрцаг. Том дугуй хайрцагт 365 хос оймс хийсэн байна. Эдгээр өнгөлөг оймснууд танд бусдаас онцгойрох цаг ирснийг хэлж байгаа юм. Хэрвээ та удаан хугацааны турш ямар нэг зүйлийг хэрэгжүүлье гэж бодсоор байсан бол одоо л хамгийн тохиромжтой үе. Үүнд үс засалтаа өөрчлөх, шинэ хайраа олох, өөр газар амьдрах гээд юу ч байж болно. Хамгийн гол та эргэлзэж байсан зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй. Хүлээх биш хийх цаг ирсэн гэдгийг санаарай. Энэ онд хийсэн аливаа өөрчлөлт, шийдвэр ашиг тустай байх болно гэдгийг онцлон дурдъя. 

9. Зүрхэн хэлбэртэй хайрцаг. Зүрхэн хэлбэртэй хайрцагт буга хэлбэртэй нүдний шил бий. 2020 онд эв найрамдал таны өсөлт хөгжлийн гүүр байх болно. Тиймээс аливаа зүйлийг ганцаараа хийхээс бус найз нөхөд, хамт олонтойгоо хамтран ажиллавал илүү их амжилтад хүрнэ. Эргэн тойрныхны нөхөрсөг зөвлөгөө, шүүмж, туршлагыг хүлээн авбал шинэ бүхний эхлэл болох болно. Энэ жилийн үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд ухаалаг байх хэрэгтэйг бүү март. Хурдан явахыг хүсвэл ганцаараа, илүү хол хүрэхийг хүсвэл найзтайгаа яв гэдэг үгийг санууштай. 

10. Гар хийцийн ууттай бэлэг. Энэхүү гараар хийсэн уутанд бөгж байгаа. Аз жаргалын түлхүүр бол хайр юм. Хэрэв та 2019 онд хайраар дутагдаж, ганцаардаж байсан бол 2020 онд энэ бүхэн өөрчлөгдөнө гэдгийг амлаж байна. Энэ онд та шинэ хайртай учрах, зүрх сэтгэлээ нээх эсвэл шинэ амьдрал зохиох бололтой. Мөн та өөрийгөө илүү ихээр хайрлаж, үнэ цэнээ мэдрэх болно. Хайраар бялхсан сайхан амьдралын эхлүүлэхийг хүсвэл хүүхэдтэй бол түүнийгээ тэвэрч, эцэг эх дээрээ зочлон, дотны хүмүүсээ халамжилж, эргэн тойрондоо хайр түгээгээрэй. Тэр бүх сайхан сэтгэлийн хариу өөрт тань буцаж ирэх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()