Хэрхэн ирээдүйн тэрбумтанг бэлтгэж, хүмүүжүүлэх вэ?

Илон Маск, Ларри Пейж, Марк Цукерберг, Опра Уинфри гэх мэт маш олон тэрбумтнууд бүхнийг тэгээс эхэлж амжилтад хүрсэн байдаг. Мэдээж хүн бүр ирээдүйд хүүхдээ хангалуун, аз жаргалтай, аливаа зүйлээр дутагдаж гачигдахгүй амьдраасай гэж хүсдэг. Харин хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлж чадвал түүнийг ирээдүйд амжилттай нэгэн болоход тусална. Үүний тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. 

Хэрхэн ирээдүйн тэрбумтанг бэлтгэж, хүмүүжүүлэх вэ?

1 Хүүхэдтэйгээ мөнгөний талаар ярилцах

Энэ бол хориотой сэдэв биш. Хүүхэд багаасаа мөнгө хаанаас бий болдог, ямар хэрэгцээтэй, хэрхэн олдог талаар мэдэх шаардлагатай.

  • Дэлгүүрээр дагуулж явахдаа бараа бүтээгдэхүүний үнийг хамтдаа судлах хэрэгтэй. Энэ нь хүүхдэд маш их таалагдах бөгөөд та худалдан авах бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтаас нэг зүйлийг хүүхдээрээ сонгуулж болно. Үүнээс гадна 5 долларын үнэтэй гоймонг үлдээж, харин ижил төрлийн гоймонг 2 доллараар авч болохыг тайлбарлаарай.
  • Аав, ээж нь ажил дээрээ юу хийдэг, хэрхэн мөнгө олдог талаар ярьж өгөх
  • Оройн хоолны цагаар томоохон худалдан авалт, аяллын төлөвлөгөө, санхүүгийн хувьд ямар асуудал тулгарч болох талаар нээлттэй ярилцаж байх хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ мөнгөний талаар ярилцах

2 Хүүхдээ дэлгүүр явуул

Заавал ганцааранг нь дэлгүүр явуулах хэрэггүй. Зүгээр хамт яваад та хажууд нь зогсож хүүхдээрээ худалдан авалт хийлгэж болно. Харин уншиж чаддаггүй хүүхдэд мэдээж бүтээгдэхүүнээ сонгоход нь туслаарай.

  • Хүүхдэд бүтээгдэхүүний жагсаалт, зорилго, мөнгө байна.
  • Бүтээгдэхүүний жагсаалт дээр л байгаа зүйлсийг худалдаж аваад, кассан дээр тооцоо хийх.
  • Мэдээж багаас эхлэх хэрэгтэй. Долоо хоногийн хүнсэнд явуулна гэдэг түүнд ахадсан ажил.

Энэ төрлийн санхүүгийн туршилтыг дэлхий даяар Монтессори сургуулиуд хэрэгжүүлдэг. Жижүүр сурагчид ангийнхаа хүүхдүүдэд өдрийн хоол, эсвэл өглөөний цай бэлдэхэд зориулагдсан бүтээгдэхүүнийг худалдаж авдаг юм.

Эцэг эхчүүд ч энэхүү туршилтыг хийгээд үзэхэд муугаар нөлөөлөх зүйл гэж үгүй. Эхний ээлжинд зөвхөн ажиглаж, алдааг нь битгий засаж өгөөрэй. Бүх зүйлийг өөрөө гардаж хийх нь маш том туршилт болно.

 

Хүүхдээ дэлгүүр явуул

3 Санхүүгийн холбогдолтой тоглоом тоглох

  • “Монопол”, “Мөнгөний урсгал” гэх мэт ширээний тоглоомууд нь хүүхдэд хөрөнгө оруулалт гэж юу болох, зарлага, орлого, татвар гэж юу болохыг ойлгуулна.
  • Харин бага насны хүүхэдтэй “банк”, “дэлгүүр”, “гэр бүл” гэх мэт тоглоомуудыг тоглож санхүүгийн ертөнц гэгч юу болохыг тайлбарлах нь зүйтэй.
  • Үүнээс гадна “касс”, “банкны менежер” гэх мэт ажил хийж цалин авах, үрж зарцуулах гэх мэт тоглоом тоглож болно.

Санхүүгийн холбогдолтой тоглоом тоглох

4 Хуримтлал үүсгэх

Роберт Кийосаки, Марк Аллен нар өөрийн номондоо 3-4 мөнгөний гахайтай байх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

  • Хуримтлал: Бага багаар мөрөөдлөө биелүүлэх худалдан авалт хийх мөнгийг хуримтлуулах боломжтой. Хуримтлал үүсгэж чаддаг байх нь ирээдүйд төрөл бүрийн зээл авахаас урьдчилан сэргийлж чадна.
  • Зарлага: Насанд хүрсэн хүмүүс ч удаан хүлээж чаддаггүй болохоор хүүхдүүдийн хувьд энэ бүр хүндрэлтэй санагдана. Халаасны мөнгөөр өөрийгөө эрхлүүлэх ямар таатай болохыг хүүхэд тань мэдрэх хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалт: Хүүхдүүдэд мөнгөний эх үүсвэр бараг байдаггүй ч түүнд зориулсан худалдан авалтын бонус ордог картыг захиалж өгч болох юм.
  • Сайн үйлсийн аянд зориулсан мөнгө: Энэ төрлийн хадгаламж нь хүүхдэд авах төдийгүй, өгөх хэрэгтэй гэдгийг ойлгуулна. Жишээлбэл: Гудамжны муур нохой хооллох, эсвэл амьтны хүрээлэнгийн хөгжүүлэлтэд анхаарал хандуулж болно.

Хүүхэд мөнгөө цуглуулах уу, эсвэл зарцуулах уу гэдгийг өөрөө шийдэх юм. Хэрвээ энэ арга танд таалагдаж байвал та хүүхдэдээ долоо хоног бүр тодорхой хэмжээний мөнгө өгч хуримтлал үүсгэхэд нь туслаарай.

Хуримтлал үүсгэх

5 “Бидэнд мөнгө байхгүй” гэж бүү хэл

Зарим аав ээж нар хүүхдийнхээ ааш занг засахын тулд бидэнд мөнгө байхгүй гэж хэлдэг. Тэгвэл яагаад энэ үгийг хэлж болохгүй вэ?

  • Сөрөг ойлголт: Бид энэ зүйлийг худалдаж авч чадахгүй гэж хэлэх тохиолдолд хүүхэд ээж аав нь түүнд мөнгө зарцуулахыг хүсэхгүй байна гэж ойлгодог.
  • Амьдралаа хянадаггүй байдал: Энэ нь хүүхдэд та амьдралаа хянадаггүй болохыг илэрхийлнэ.
  • Эерэг  ойлголт: Тухайн зүйлийг худалдаж авах эсвэл авахгүй байх нь таны шийдвэр бөгөөд хүүхдээрээ түрийвчээ удирдуулж болохгүй гэдгийг санаарай.

Хэрхэн татгалзсан хариуг зөв өгөх вэ?

  • Бид дэлгүүрээс энэ зүйлийг авах гэж ирээгүй – Таны төлөвлөгөөтэй, ухаалаг, аливаа зүйлийн үнэ цэнийг мэдэрдэг болохыг харуулна.
  • Дараагийн удаа чамд бэлэг авч өгөхдөө бид энэ талаар бодолцож үзье.
  • Бэлгийг долоо хоногт нэг удаа авна гэж тохиръё - Хэрвээ энэ нь тийм ч чухал зүйл биш байвал хүлээж сурах хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай. Зорилго тавих, тэвчээртэй хүлээх зэрэг нь маш чухал зан чанар юм.
  • Миний төлөвлөснөөс илүү үнэтэй юм байна - Энэ нь насанд хүрэгсэд зардлаа төлөвлөдөг болохын нэг жишээ.
  • Хэрвээ чи илүү хямд үнээр өөр ижил зүйлийг олж чадвал би чамд авч өгье – Энэ нь хүүхдэд нэг төрлийн бүтээгдэхүүн өөр өөр үнэтэй болохыг ойлгуулна. Хоёрдугаарт, сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр шийдсэн худалдан авалт хийхгүй байхад туслах бөгөөд хэсэг хугацаанд хүлээх нь тухайн зүйл үнэхээр хэрэгтэй байсан уу гэдгийг мэдэх боломжтой. 

“Бидэнд мөнгө байхгүй” гэж бүү хэл

6 Хүүхэдтэйгээ долоо хоногт нэг удаа жигнэмэг хий

Ээжтэйгээ хамт ямар нэг амтат зүйл хийх нь хүүхдийн дараах чадварыг хөгжүүлнэ. Үүнд:

  • Бие даасан өөртөө итгэлтэй байдал
  • Ажлыг дуустал нь хийж үр дүнг нь харж өөрөөрөө бахархах
  • Эрсдэлтэй алхам хийж, золиос гаргаж чаддаг бай

Амт, үнэр, чимээнээс суралцах таатай нөхцлийг бүрдүүл

“Мотивацийн талбай” хэмээх ойлголтыг 1951 онд Курт Левин гаргасан бөгөөд тэрээр биднийг хүрээлэн буй зүйлс хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар судалсан байна. Энэхүү арга барилыг маркетингт ихээр ашигладаг. Харин зарим багш нар болон сэтгэл судлаачид хүнийг суралцаж байх явцад “мотивацийн талбай”-г үүсгэх гэж оролддог байна. Жишээлбэл: Сэтгэл судлаач Любовь Сгонник эцэг эхчүүдэд: “хүүхдийнхээ дуртай амт, үнэр зэргийг судалж, хүүхдийг хичээл хийж байх үед энэ бүхнийг мэдрүүлэх хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, дуртай алимыг нь авчирч, даалгавар хийх завсарлагаанаар нь идүүлж болно.

Хүүхэдтэйгээ долоо хоногт нэг удаа жигнэмэг хий

7 Хичээлээ таслахыг зөвшөөрөх

Бүх онц сурлагатан амжилтад хүрдэггүй, харин шинийг эрэлхийлсэн, аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадвартай хүмүүс л амжилтад хүрдэг юм. Заримдаа хичээлд явахын оронд хамтдаа нэг өдрийг зугаатай өнгөрүүлж болно. Хааяа хичээл таслах нь дараах ашиг тустай:

  • Сэтгэл зүйн эрүүл мэндэд илүү анхаарал хандуулна. Энэ төрлийн аргыг зарим байгууллагууд хэрэгжүүлдэг. Харин хүүхдэд энэ нь маш чухал бөгөөд заримдаа хичээлээс холдох хүсэл төрдөг.
  • Бие махбодын хувьд эрүүл чийрэг байх. Удаан хугацааны турш амрахгүй байснаар бие махбод ядарч эхэлдэг. Энэ байдалд хүрэхгүйн тулд 1, 2 удаа амрах нь зүйтэй.
  • Дотоод мотивацийг сэргээх. Эдвард Дечи болон Ричард Райан хэмээх эрдэмтэд үүнд бие даах чадварыг багтаадаг аж. Энэхүү чадвараа хөгжүүлснээр та сургуульд шилдэг нь байж чадах болно.
  • Өөрийнхөө хайрыг илэрхийлэх. Эмч, зохиолч Дима Зицер эцэг эхчүүд хүүхдэдээ сайн сайхан бүхнийг өгөх гэж хичээхдээ хамгийн чухал зүйл болох хайрыг мартдаг гэжээ. Харин аав, ээжтэйгээ хамт хичээлээ таслах шийдвэрийг гаргах нь хайраа илэрхийлж буй хэлбэр юм. Эцэг эх нь ямар ч тохиолдолд тэдний талд гэдгийг мэдсэн хүүхдэд ямар ч зовлон, хийж чадахгүй зүйл гэж байхгүй болно.
  • Чухал зүйлсийг тодорхойлж сурах. Хөдөлмөрийн хичээл таслах эсвэл тооныхоо шалгалтыг тасалбал юу тохиолдох вэ? Бүх эрх чөлөөнд хариуцлага байх хэрэгтэй.
  • Эрсдлийг үүрэх: Зоригтой, эрсдэлтэй алхам хийх чадвар нь амжилттай эрхмүүдийн хамгийн чухал чадвар юм. Үүний жишээ нь Говард Шульц юм. Тэрээр Starbucks-ын захирлын эсэргүүцлийг үл тоож кофены сүлжээ баар нээсэн. Харин дараа нь Starbucks түүнтэй нэгдэж дэлхийн томоохон кофены сүлжээ үүссэн байна.

Хичээлээ таслахыг зөвшөөрөх

8 Заримдаа залхуу аав ээж байх боломжийг өөртөө өг

Магадгүй, заримдаа төлөвлөгөөний дагуу ажиллахгүй байх нь хүүхдэд шинэ боломжийг нээж өгөх болно. Тэр илүү бие даасан, аливаа санаачлагыг гартаа авах боломжтой. Хүүхэд хэдий чинээ өсөж байна, төдий чинээ олон зүйлийг өөрөө хийж сурна. Муураа хооллох, гутлаа цэвэрлэх, хувцсаа угаах гэх мэт.

Амжилтад хүрэх гол түлхүүрийн нэг нь бие даасан байдал юм.

Заримдаа залхуу аав ээж байх боломжийг өөртөө өг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()