Өвлийн улиралд хүний биед гардаг өөрчлөлтүүд

Байгаль дэлхий дээрх бүх зүйл цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөж байдаг билээ. Хүний бие организмд ч гэсэн төрөл бүрийн өөрчлөлтүүд гардаг бөгөөд ялангуяа тэдгээр нь улирал солигдох үед маш ихээр мэдрэгддэг байна. Ингээд хүйтний улиралд бидний биед ямар өөрчлөлтүүд явагддаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Өвлийн улиралд хүний биед гардаг өөрчлөлтүүд

1 Цусан дахь сахарын түвшин

Агаарын даралт буурснаас болж стрессийн даавар болох кортизоны түвшин нэмэгддэг бөгөөд энэ нь цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэг. Тиймээс өвлийн улирал сахарын түвшин эрс нэмэгдэх магадлалтай байдаг аж. Энэ нь мэдээж, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдөд аюултай. Тиймээс цусан дахь сахарын түвшин ихсэхээс сэргийлэхийн тулд хооллолтондоо маш сайн анхаарах хэрэгтэй юм.

Цусан дахь сахарын түвшин

2 Хэл болон уруул

Өвлийн улиралд хүмүүс уруулаа их долоох нь ажиглагддаг. Энэ нь хүйтний улиралд агаарын даралт буурч, арьсны чийгшил алдагддагтай холбоотой. Тиймээс арьс харшлын эмч нар уруулаа долоохоос зайлсхийж, зориулалтын тос түрхэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг.

Хэл болон уруул

3 Шингэн дутагдах

Хүйтний улиралд арьс төдийгүй бие бүхэлдээ шингэнээ алддаг. Гадаа хүйтэн байгаагийн улмаас ам цангаж байгаа нь төдийлөн мэдэгддэггүй. Тиймээс 2 цаг тутам нэг аяга ус ууж байгаарай.

Шингэн дутагдах

4 Толгой өвдөх

Өвөл хүмүүсийн толгой маш ихээр өвддөг. Эмч нар үүнийг Д амин дэмийн дутагдалтай холбож тайлбарладаг. Үүнээс гадна агаарын даралт буурах, агаар хуурайших, шингэний дутагдалд орох зэрэг нь толгой өвдөхөд нөлөөлдөг.

Толгой өвдөх

5 Шүдний мэдрэмтгий байдал

Шүдний ломботой, хиймэл шүдтэй хүмүүсийн хувьд агаарын даралт буурах нь тухгүй байдлыг мэдрүүлдэг. Азаар хүйтний улирал нь шүдэнд тийм ч ноцтой асуудлыг учруулдаггүй. Тиймээс хэт мэдрэмтгий шүдтэй хүмүүс шүдний эмчийн зөвлөсөн оог хэрэглэх нь зүйтэй.

Шүдний мэдрэмтгий байдал

6 Үе мөчний үрэвсэл

Үе мөчний үрэвсэлтэй хүмүүсийн өвчин нь хүйтний улиралд сэдрэх магадлалтай байдаг бөгөөд үүнийг ихэнхдээ агаарын даралтын түвшин бууж байгаатай холбож тайлбарладаг. Үе мөчний үрэвсэл сэдрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд дасгал сургуулилт хийж, дулаан гутал, ороолт, малгай, бээлий өмсөж байх хэрэгтэй юм.

Үе мөчний үрэвсэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()