Холливудын хамгийн төгс хос гэгдэж байсан Брэд Питт, Гвинет Пэлтроу нарын дурлалын түүх

90-ээд оны дунд үед Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow), Брэд Питт (Brad Pitt) нар Холливудын хамгийн үзэсгэлэнтэй хосуудын нэг байв. Шаргал үс, цэнхэр нүд, хөөрхөн төрх гээд тэд хоорондоо төгс тохирсон хосууд мэт. 1994-1997 оны хооронд буюу 3 жил үерхсэн залуу хосуудыг шүтэн бишрэгчид нь гэрлэхийг хүлээж байсан ч харамсалтай нь тэдний харилцаа салалтаар төгссөн билээ. 

Холливудын хамгийн төгс хос гэгдэж байсан Брэд Питт, Гвинет Пэлтроу нарын дурлалын түүх

"Seven" олон ангит киноны зураг авалтын үеэр Брэд Питт сэтгэл татам жүжигчин бүсгүй Пэлтроуг анх хараад л дурлажээ. Тэрээр 1996 онд  "12 Monkeys" кинонд бүтээсэн дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-ийн шагнал хүртэж байхдаа тайзан дээрээс Пэлтроуд сэтгэлээ илчилж, "сахиусан тэнгэр", "амьдралын минь цор ганц хайр" хэмээн хэлсэн байна. Удалгүй тэд албан ёсоор үерхэж эхэлжээ. 

Гвинет 1996 оны 6 сард өгсөн нэгэн ярилцлагадаа "Би гэрлэлтийн тал дээр нухацтай ханддаг. Манай гэр бүлийнхэн ч салалт гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид багагүй хугацааг хамт өнгөрүүлж байгаа, бид яаруу шийдвэр гаргаагүй гэж бодож байна" гэжээ. 

Харамсалтай нь, 1997 оны 6-р сард хосууд сүйгээ цуцалсан юм. 

"Хамт байхаар заяагдаагүй, хамт байх ёсгүй хүмүүс гэж байдаг" хэмээн Брэд Питт 1998 онд хэлсэн байна. 

2015 онд "Howard Stern" нэвтрүүлгийн үеэр Гвинет харилцааныхаа талаар үнэн сэтгэлээсээ ярьжээ. 

Тэрээр "Түүнтэй анх учирхад би дөнгөж 20 настай, ухаан суугаагүй хүүхэд байлаа. Өөрийгөө болон зарим зүйлийг ойлгоход надад нэлээд хугацаа шаардагдсан. 22 настайдаа зөв шийдвэр гаргана гэдэг миний хувьд хүнд байсан. Би бэлэн биш байсан" гэжээ. 

Бүсгүйн эцэг болох телевизийн алдарт найруулагч Брюс Пэлтроу тэднийг салахад надад таагүй байсан гэжээ.

"Манай аав түүнийг хүү шигээ л хайрладаг байсан. Би ч түүнд хайртай. Тэр их дэгжин бас хайр татам. Тэр чинь Брэд Питт шүү дээ" хэмээн Гвинет дурсан ярьжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()