Хөшөө дурсгалууд хэрхэн "хэлмэгддэг" вэ? (Түүхэн зургууд)

Зарим түүхэн дурсгалт, цаг төрийн үзэл суртлын шинж чанартай хөшөө баримлуудыг устгалд оруулах нь бий. Хувьсгалт хөдөлгөөнүүдийг удирдсан эсвэл нийгэмд асар их гай зовлон дагуулсан дарангуйлагч гэх мэт түүхэн хүмүүсийн цаг үе өнгөрсний дараа түүнд хамаатай бүх зүйлс, тэр дундаа түүний хөшөө дурсгал, барилга байгууламж зэргийг устгаж, олон нийтийн гомдлыг тайлдаг байна.

Хөшөө дурсгалууд хэрхэн "хэлмэгддэг" вэ? (Түүхэн зургууд)

1 Христийн сүмийн өмнөх 3-р Александрын хөшөө

12 жил баригдсан уг хөшөөний архитектурыг уран барималч Александр Опекушин гаргасан бөгөөд 1912 онд нээлтээ хийж байжээ. 

1918 оны зун "Хаант оросын эзэн хаадад зориулсан хөшөөний оронд Оросын социалист хувьсгалын дурсгал босгох төсөл"-ийн хүрээнд устгалд оруулжээ. 

Христийн сүмийн өмнөх 3-р Александрын хөшөө

1917 оны Октябрийн хувьсгалын дараа большевикууд Хаант Оросын үеийн дурсгалыг устгах ёстой гэж үзсэн байна. Ингээд 6 сарын дараа буюу 1918 оны 4-р сарын 12-нд хөшөөг устгалд оруулах тухай тогтоолд Владимир Ленин, Анатолий Луначарский, Иосиф Сталин нар гарын үсэг зурснаар ажил эхэлжээ. 

2 Кремль дэх 2-р Александрын хөшөөг буулгасан нь, 1918 он

Кремль дэх 2-р Александрын хөшөөг буулгасан нь, 1918 он

3 Генерал Скобелевийн хөшөөг нураах ажил, 1918 он

Генерал Скобелевийн хөшөөг нураах ажил, 1918 он

4 Царь Михаил Федоровичийн хөшөө

Кострома хотод 1851 онд босгосон Царь Михаил Федорович, тариачин Иван Сусаниний дурсгалд зориулсан хөшөөг 1920-иод онд устгалд оруулсан байна. 

Царь Михаил Федоровичийн хөшөө

5 Киевийн төвд байсан Столыпины хөшөөг 1917 оны үед нураасан

Киевийн төвд байсан Столыпины хөшөөг 1917 оны үед нураасан

6 1812 оны цэрэг дайчдад зориулсан хөшөө эвдэрч, балгас болжээ.

1812 оны цэрэг дайчдад зориулсан хөшөө эвдэрч, балгас болжээ.

Романовын эзэнт гүрний 300 жилийн ойд зориулж 1913 онд Александр цэцэрлэгт хүрээлэнд босгосон Романовскийн хөшөөн дээрх бүргэдийг нураан, өөр чимэглэл хийснээс гадна Романовын гэр бүлийнхний нэрийг хувьсгалчдын нэрээр сольжээ. 

7 Унгар дахь Сталины хөшөөг нураасан нь, 1956 он

Унгар дахь Сталины хөшөөг нураасан нь, 1956 он

1956 оны бослогоор социалист дэглэмийг эсэргүүцсэн Унгарын ард түмнийг Зөвлөлтийн цэргүүд нухчин дарсан юм

1956 оны бослогоор социалист дэглэмийг эсэргүүцсэн Унгарын ард түмнийг Зөвлөлтийн цэргүүд нухчин дарсан юм

8 Лубянка дахь Ф.Дзержинскийн хөшөөг нураах ажил, 1911 он

Лубянка дахь Ф.Дзержинскийн хөшөөг нураах ажил, 1911 он

9 Украин дахь Лениний хөшөөг буулгав

Украин дахь Лениний хөшөөг буулгав

10 Харьков дахь Жуковын хөшөөг устгасан нь

Харьков дахь Жуковын хөшөөг устгасан нь

11 Саддам Хуссейний хөшөөг устгав

Багдадын төвд байдаг Саддам Хуссейний хөшөөг Америкийн цэргүүд нурааж байна.

Саддам Хуссейний хөшөөг устгав

12 Улаан армийн дурсгалуудыг буулгав

Польш улсыг фашистуудаас чөлөөлсний дурсгал болгон Улаан армиас 500 гаруй хөшөө дурсгал барьж өгснийг нураах шийдвэрийг тус улсын засгийн газраас гаргажээ. 

Улаан армийн дурсгалуудыг буулгав

13 АНУ-ын Хойд Каролина дахь Конфедерацийн генералуудын хөшөөг нурааж байна

Америкийн Иргэний дайны үеэр боолчлолыг авч үлдэх хүсэлтэй Конфедерацийнхан ялагдсан юм.

АНУ-ын Хойд Каролина дахь Конфедерацийн генералуудын хөшөөг нурааж байна

Засаг төр солигдлоо гээд өмнөх үеийн хөшөө дурсгалыг устгалд оруулах нь зөв болов уу? Та юу гэж бодож байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()