1
Заанаар дэвсүүлж амийг нь хороох
Энэхүү аймшигтай шийтгэл нь дундад зууны үед Өмнөд болон Зүүн Өмнөд Азид хэрэгжиж байжээ. Ялангуяа Энэтхэгт түгээмэл ашиглагддаг байсан бөгөөд XIX зуун хүртэл гэмтнүүдийг заанаар гишгүүлж амийг нь хороодог байсан гэнэ. Үүнээс гадна зааны соёонд хурц иртэй жад тогтоож, гэмтнийг сүлбүүлдэг байсан гэдэг.
2
Төмөр бух
Эртний Грект гэмтнүүдийг хүрлээр цутгасан аварга том үхэр хэлбэртэй төмөр саванд хийж түлж алдаг байсан гэнэ. Тодруулбал хэрэгтнийг төмөр бухны гэдэс дотор хийгээд, доор нь гал асаадаг байжээ. Энэхүү аймшигтай шийтгэлийг олны өмнө хийдэг байсан аж. Бухын хамраар шатаж буй цогцсын утаа гарах бөгөөд хүний тарчлан хашхирах чимээ нь бух дотроос яг л урамдаж буй мэт сонсогддог байсан гэж бичжээ.
3
Модоор шорлох
Энэхүү аймшигтай шийтгэлийг XV зууны үед түгээмэл хэрэглэгддэг байсан бөгөөд ялангуяа Дракула энэ аргыг хэрэглэх дуртай байсан аж. Дракула нь үнэндээ Валлахын удирдагч (орчин үеийн Румын) Влад III Цепеш байсан юм. Зургаас харахад гэмт хэрэгтнийг хурц үзүүртэй модон дээр суулгаж нэвт сүлбэж байна. Түүхчдийн үзэж байгаагаар гэмт хэрэгтэнг анусаар нь хурц үзүүртэй модон дээр суулгадаг байсан аж.
Хүний биеийн жин шорыг улам дээшлэхэд нөлөөлж эцэст нь үзүүр нь мөр, хоолой эсвэл амаар нь гарч ирдэг байсан аж.
4
Хөрөөдөх
Энэхүү шийтгэлийг дэлхий даяар хэрэглэж байжээ. Гэмт хэрэгтэнг толгойгоор нь доош харуулж хоёр хөлийн хоорондох хэсгээс эхэлж биеийг нь хоёр хуваан хөрөөддөг байсан гэнэ. Толгойг нь доош харуулсан учир тархинд нь цус хангалттай очиж, хэрэгтэн шийтгэл дуусах хүртэл амьд байдаг байжээ. Буддын шашинтнуудын хувьд энэхүү шийтгэл нь тамд очсоны дараах шийтгэлийн нэгт багтдаг.
5
Арьсыг нь хуулах
Арьсыг нь хуулах шийтгэл бол маш удаан, аймшигтай шийтгэлүүдийн нэг боловч олон оронд хэрэгжиж байжээ. Гэмт хэрэгтэнг хүлж, дараа нь арьсыг нь хуулдаг байв. Энэхүү шийтгэлийн үйл явцад хэд хэдэн хүмүүс оролцдог байсан бөгөөд хэрэгтэн цус алдаж, өвдөлтийн шок, үрэвсэл болон даарснаас болж амиа алддаг байжээ. Үхэл хэдэн цагаас хэдэн хоног хүртэл үргэлжлэх магадлалтай.
Хэдийгээр дээрх шийтгэлүүд байх боломжгүй мэт санагдаж болох ч XIX зууныг хүртэл оршиж байсан нь үнэн ажээ. Харин орчин үед энэ төрлийн шийтгэл нь гэмт хэргийн тоонд орж байгаа бол дундад зууны үед бол энгийн үзэгдэл байсан гэнэ. Энэ шалтгаанаас болж тухайн үед гэмт хэргийн төвшин бага байсан байж болох юм.