1
Өөрчлөлтөөс айх
Бид секунд тутам өөрчлөгдөж буй ертөнцөд амьдарч байгаа билээ. Гэвч хүн бүр өөрчлөлтөөс айдаг. Учир нь хүний сэтгэл зүй өөрчлөлтийг тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл хэмээн хүлээн авдаг учир тархи цаанаасаа хамгаалалтын механизмыг нээж, боломжтой бүхий л өөрчлөлтийг хаадаг байна. Энэ нь ашигтай боломж алдах, шинэ бүхнээс зугтах сөрөг үр дагавартай. Харин таатай өөрчлөлт болох үед таны энэхүү хамгаалалт ажиллахгүй гэж битгий бодоорой. Та анхнаасаа л өөрчлөлтийг хаасан байдаг учир энэ нь ямар ч нөхцөл байдалд үйлчилсээр байх болно. Тиймээс амьдрал өөрчлөлтөөр дүүрэн гэдэгтэй санал нэгдэж, алхам бүрд өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй.
2
Ганцаардлаас айх
Энэ айдсын сөрөг үр дагавар маш их. Үүнээс болж та ганцаараа амьдрахаас айж, танд таатай бус харилцааг дуусгавар болгодоггүй. Мөн та сонирхолгүй хүмүүстэй харилцаж, хайргүй байсан ч хамтрагчтайгаа хамт байхад хүрдэг. Ганцаардлаас айх айдас нь өөрийн хүсэл мөрөөдөл, сонирхлыг хоёрт тавихад хүргэдэг байна. Хэн нэгэнтэй байхыг хүсэх хүсэл нь мэдээж зүй ёсны асуудал ч өөрт таатай, танд сөрөг сэтгэл хөдлөлийг авчирдаггүй хүмүүсээр хүрээллээ бүрдүүлэх хэрэгтэй.
3
Татгалзсан хариу сонсохоос айх
Энэхүү айдас нь таныг өөрт таалагдсан эмэгтэйтэйгээ танилцах эсвэл хүссэн компанидаа ажлын анкет бөглөхөд саад болох болно. Татгалзсан хариу сонсохоос айх айдас нь таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх магадлалтай гэдгийг санаарай. Хэдийгээр татгалзсан хариуг сонсох тийм ч таатай биш хэдий ч энэ нь оролдлого хийгээгүйн улмаас харамсах харууслаас илүү сэтгэл шаналлыг авчрахгүй.
4
Азгүйтлээс айх
Азгүйтлээс айх нь хүн төрөлхтний дунд хамгийн их тархсан айдсын нэг хэлбэр болов уу. Азгүйтэл нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, та өөртөө итгэлгүй нэгэн болох магадлалтай. Азгүйтлээс зугтах цор ганц арга бол юу ч хийхгүй байх явдал юм. Алдааг шинэ хүн, мэргэжилтэн гээд бүхий л хүн гаргадаг. Үүнээс гадна та ямар шийдвэр гаргавал танд амжилт авчрах, ямар шийдвэр нь танд азгүйдлийг авчрахыг хэзээ ч урьдчилан тааж чадахгүй.
5
Тодорхой бус байдлаас айх
“Тодорхой бус байдалд шиг аймшигтай зүйл гэж үгүй” хэмээн шинжлэх ухааны "Fringe" цувралд гардаг. Бодит амьдрал дээр ч хүмүүс ийм бодолтой байдаг юм. Тиймээс тэд үргэлж шинэ зүйлээс зугтдаг. Учир нь хэн ч таны бизнесийг амжилттай явна гэсэн баталгааг өгч чадахгүй. Шинэ зүйл гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх нэг арга гэдгийг санаарай. Өөрийгөө аливаа шинэлэг зүйлээс тусгаарласан тохиолдолд та нэг байрандаа зогсож, хөгжихгүй байгаа юм. Шинэ ажилд орох, шинэ газарт нүүж очихоос бүү ай. Хэрвээ ямар нэг зүйл таалагдахгүй байгаа бол та буцаад хуучин амьдралдаа эргэж орох боломжтой.
6
Шүүмжлэлээс айх
Бүх хүмүүс олны хайр, хүндэтгэлийг хүлээхийг хүсдэг билээ. Тиймээс бусдаас шүүмжлэл сонсохоос айж зарим нөхцөл байдалд өөрийн жинхэнэ “би”-г харуулж чаддаггүй. Өөрийн үзэл бодлыг илэрхийлснээр бид бусдын дургүйцлийг хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг юм. Гэтэл үнэн хэрэгтээ таны ойр дотны хүмүүс таныг дэмжиж, буруу зүйл байвал зөвөөр ойлгуулах гэж хичээх болно. Тэд хэзээ ч танаас нүүрээ бууруулахгүй. Тиймээс энэхүү шүүмжлэлээс айж, чимээгүй суух уу үгүй юу гэдэг нь таны л асуудал.
7
Тохирохгүй байхаас айх
Мэдээж, хүн бүр өөрийгөө өндрөөр үнэлж чаддаггүй. Энэ бол тохирохгүй байх айдас юм. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн шаардлагад нийцэхгүй хэмээн үзэж байвал хэсэг хугацааны дараа та өөртөө итгэлгүй, азгүй нэгэн болох бөгөөд бусдад өөрийгөө би төгс хэмээн харуулах гэж худал хичээх болно. Тохирохгүй байх айдсаас болж та маш их таатай боломжийг алдана. “Би энэ зүйлд тохирохгүй” хэмээн аливаа зүйлийн хариултыг өгөх болно. Би энэ сайхан залуу биш учир энэ бүсгүйтэй танилцах боломжгүй, би амжилтад хүрэхэд хангалттай ухаантай биш гэх мэтээр өөрийгөө хааж, сэтгэл хөдлөлөө гадагш гаргаж чаддаггүй.
8
Эрх чөлөөгөө алдахаас айх
Энэ бол хоригдох ял биш юм. Энэ нь хүн төрөлхтөн эрх чөлөөгөө алдахаас айж, амьдралын таатай мөчүүдээс зугтах явдал билээ. Жишээлбэл: Үүнд гэрлэлт эсвэл тогтмол орлоготой ажлын байр юм. Нэгдүгээр тохиолдолд та гэр бүл гэдэг бол хамгийн түрүүнд эрх чөлөөгөө хасуулах зүйл гэж хүлээж авна. Гэтэл үнэн хэрэгтээ гэр бүл гэдэг үргэлж түшиг тулгуур, амьдралын амт, хэн нэгэн таныг ажлаас чинь хүлээх явдал юм. Эрх чөлөөтэй амьдралаа тогтмол орлоготой ажлаар өөрчлөх нь бас л ижил ойлголт юм. Тогтмол орлого гэдэг нь тав тухтай, найдвартай амьдралын баталгаа гэдгийг нэн түрүүнд санах нь зүйтэй.
9
Сэтгэлийн шаналал
Бие махбодын өвчин гэдэг сэтгэлийн шаналлаас хамаагүй хялбар байдаг. Тиймээс ихэнх хүмүүс сэтгэл тавгүйтэхээс аврагдахыг хичээдэг юм. Хэтэрхий болгоомжтой байх нь ажил дээр бусад хүмүүстэй таатай харилцаа тогтоох, өөрийн чадварыг харуулахад саад болно.
10
Хууран мэхлэлтээс айх
Харамсалтай нь энэ зүйлээс зугтах боломжгүй бөгөөд хэзээ нэг өдөр хэн нэгэн таныг хуурч, мэхэлсэн байх болно. Үүнээс болж зарим хүмүүс дотны найзтай болох, хостой болохоосоо айдаг. Ингээд бусадтай халуун дотно харилцаж чадахгүй байгаагийн улмаас эргэн тойронд буй бүхий л хүмүүсээ алддаг байна.