Эмэгтэйчүүд магтаал дунд живэх үнэхээр дургүй. Эхэндээ тэдний гоо сайханыг магтаж, сэтгэлээ илэрхийлэх таатай санагддаг ч байнга, олон удаа давтахад маш их дургүй ажээ. Жишээлбэл :
- Та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа!
- Маш их баярлалаа
- Үгүй ээ, үнэхээр хөөрхөн хайр татам юм
- Та энэ үгийг байнга сонсдог байхдаа?
- Худлаа байлгүй дээ, яаж ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг анзаарахгүй байж чаддаг байна аа гэх мэт.
- Бүсгүйчүүд хэрэггүй дээ гэж хэлсээр байхад заавал аливаа зүйлийг хийх, эсвэл авч өгөх гээд байдаг залуус
- Хэтэрхий даруу, дуугүй эрчүүд тэдэнд таалагдахгүй. Эсвэл өөрийн ололт, амжилтаараа хэт их сайрхдаг эрчүүд
- Машин барьж байх үедээ нэг гараа жолооноосоо авдаг залуус. Бүсгүйчүүд тэднийг харж “гайхалтай юм аа” гэж хэлэхээс илүүтэй амьд мэнд харих болов уу л гэж боддог гэнэ.
- "Би нэг залуутай уулзтал тэр надад нисгэгч, бие хамгаалагчаас саятан болсон гэж хэлээд бүх зурагаа үзүүлсэн. Үнэндээ бүх зурагаа фотошопоор янзалчихсан байсан" гээд өөрийгөө магтдаг, худалч залууст дургүй гэжээ.
- Эмэгтэй хүнийг жаахан хүүхэдтэй харьцаж байгаа мэт ханддаг, ярьж байгаа сэдэв нь хэтэрхий амьдралын тухай болдог, хичээл заах гэж ороддог эрчүүд. Ам нээх бүрт өөдөөс аав шиг нь аашилдаг эрчүүдэд
- Жинсээ дээш нь татсан, оймс өмсөлгүй хөлийн шагайгаа гаргасан эрчүүд
- Болзож буй эмэгтэйнхээ дэргэд хуучин найз бүсгүйнхээ талаар ярьдаг залуус
- Машинаа чангаар хаазалж, утаа гарган давхидаг. Эргэн тойрны хүмүүстээ "Гоё машинтай юм аа? - гэж хэлүүлэхийг хүсдэг залуус
- Газарт шүлс, цэрээ хаядаг
- Таарсан охид бүртэйгээ сээтэгнэдэг залуус
- Өөр охидын талаар ярьж хардуулах дуртай залуус
- Өөрийгөө магтуулж, дөвийлгөх дуртай залуус
- Сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлж чаддаггүй, хэт ичимхий залуус
- Болзож буй эмэгтэйнхээ дэргэд утсаа гаргаад өөр нэгэнтэй зурвас бичилцээд байдаг залуус.
- Том зэр зэвсэг барьсан нүүр зурагтай залуучууд. Энэ нь яг л биеийн тамирын зааланд нүцгэн зурагаа авхуулах, эсвэл том араатны эсрэг буу бариад дайрч байгаа юм шиг л санагдуулдаг. Ийм зурагтай байлаа гээд эрчүүдийг хүчтэй харагдуулахгүй гэж бүсгүйчүүд боддог байна.
- Гэхдээ зарим үед эмэгтэйчүүд яагаад уурлаж, бухимдсанаа тайлбарлах ч хүсэлгүй байдаг учир тэднийг аргадахад эрчүүдээс мөн ч их хүч шаардагдах хэрэгтэй болдог..