Жилийн эцэст өөрөөсөө асуух 15 асуулт

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдсэн учир хүн бүр өнгөрсөн жилээ дүгнэх хэрэгтэй болов уу. Гэхдээ бүтэн жилийг дүгнэнэ гэхээр яг хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа биз. Тэгвэл та бүхэнд жилийн төгсгөлд өөрөөсөө асуух шаардлагатай асуултуудыг хүргэе. Эдгээр асуултад хариулснаар та өнгөрсөн жилийн ололт амжилт, алдаа оноог тодорхойлж чадна. 

Жилийн эцэст өөрөөсөө асуух 15 асуулт

1. Энэ жил та хэнд тусалсан бэ?

Үүнд заавал том зүйл бодох шаардлагагүй. Жижиг зүйлс дээр ч хэн нэгэнд тус дэм болсон гэж бодож байвал түүнийгээ ч оруулах хэрэгтэй. Жишээлбэл: Зуслангийн байранд байгаа эмээдээ тусласан, амралтаар явсан найзынхаа цэцгийг арчилсан, аав ээжийнхээ гал тогооны өрөөнд засвар хийсэн гэх мэт. Энэ мэтчилэн жижиг зүйлсийг бодож үзэхэд л болно.

2. Өөрийн дотоод асуудлыг шийдвэрлэсэн эсэх?

Дотоод асуудал бүх хүмүүст тулгардаг бөгөөд шийдвэрлэхэд нэлээд хүнд байдаг. Та сэтгэл санаагаа илүү өөдрөг болгохын тулд дотоод асуудлаа шийдвэрлэх ямар нэгэн алхам хийсэн үү? Дахин шийдвэрлэх шаардлагатай асуудал байна уу ? гэх мэт өөрөөсөө асуугаарай. 

3. Шинээр хийж, туршиж үзсэн зүйл?

Шүхрээр үсрэх, хайраа илчлэх, нэг амьсгаагаар нэг литр шар айраг уух, хэт бухимдлаасаа болж эцэг эхийнхээ хажууд анх удаа хараалын үг хэлсэн гэх мэт. Бүтэн жилийн турш тохиолдсон сайн эсвэл муу бүх сэтгэл хөдлөлөө сэргээгээд нэг үзээрэй.

4. Хамгийн их таалагдсан ном?

Та тухайн номыг хэр удаан уншсан бэ? Танд хамгийн их таалагдсан номныхоо талаар бодож өөрийн үзэл бодолтой хослуулаарай. Магадгүй таныг ямар нэг зүйлээс аварсан эсвэл ухаарал хайрласан номыг энэ жил уншсан байж болох юм.

5. Хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

Заавал ажил, сургуультай холбогдолтой байх шаардлагагүй шүү. Эргэн тойрны хүмүүсийн харилцаа холбоо ч үүнд багтана. Заримдаа хүнд хэцүү замаар олж авсан амжилт ч мартагдах тохиолдол байдаг бөгөөд энэ талаар үргэлж санаж, өөрийгөө эрч хүч, боломжоор хангах хэрэгтэй.

6. Хамгийн их хэлсэн үг?

Сайн байна уу, баяртай гэдэг үгнээс өөр үг байх хэрэгтэй. Эсвэл ямар нэгэн хараалын үг байж ч болох юм. Та энэ бүхнийг сэргээх гээд оролдоод үзээрэй. Энэ нь таны сэтгэл санааг сэргээхэд тустай.

7. Та хэнийг тэвэрсэн бэ?

Муур, найз залуу/эмэгтэй, согтуу найз, дэр гэх мэт. Халуухан шөнө их байсан уу эсвэл ганцаардсан шөнө их байсан уу? Эсвэл согтуу урт шөнө, нойргүй, айдастай шөнө ч байсан байж болох юм.

8. Таны энэ жилийн орлого?

Цалингаа дунджаар бодож, өөрийгөө баярлуулаарай. Энэ орлого таны сэтгэлд нийцэж байна уу? Эсвэл өөр ажил хайх уу?

9. Хамгийн хэрэггүй, ашиггүй худалдан авалт юу байсан бэ?

Жишээлбэл: 300 мянган төгрөгийн цалин авчхаад 220 мянгаар нь PS худалдаж авсан байж болох юм. Эсвэл 50 мянгаар болзсон эмэгтэйдээ цэцэг автал тэр ирээгүй байж болно. Энэ тал дээр дүгнэлт хийж үзээрэй. Танд ямар нэгэн зүйлийг бодогдуулах биз.

10. Жилийн туршид хэн таны хажууд байсан бэ?

Найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүс гэх мэт. Магадгүй таны төдийлөн тоодоггүй анзаардаггүй хүн ч энэ дунд байх боломжтой. Эсвэл өмнө нь тантай байсан ч энэ жил тэр хүн таны хажууд байгаагүй байж болно. Үргэлж таны хажууд байдаг хүмүүсийг дэмжээрэй.

11. Хувь тавилангийн учрал байсан уу?

Хүсэн хүлээж байсан заяаны хань, эсвэл орохыг хүсэж байсан байгууллагынхаа захиралтай танилцах гэх мэт. Таны амьдралыг өөрчилсөн хүн гарч ирсэн үү? Өөрчлөөгүй ч таны амьдралд эерэг, сөрөг байдлаар нөлөөлсөн байж болох юм.

12. Таны эзэмшсэн шинэ чадвар?

Photoshop, Lightroom хэмээх программууд дээр ажиллаж сурсан байж болно. Эсвэл өөрийн гараар гэрийнхээ тавилыг хийсэн ч байж болох юм.

13. Энэ жил таны хувьд ямар өнгөтэй байсан бэ?

Дээрх бүх асуултад хариулсны дараа үүнд хариулах нь тийм ч хэцүү биш. Аз жаргал, баяр баясалтай шар өнгө үү? Эсвэл ногоон, саарал, цагаан гэх мэт. Хүссэн өнгөө сонгоорой.

14. Энэ оны хамгийн шилдэг амжилт?

Жишээлбэл: Та зүүн гараараа бичиж сурсан байж болно. Эсвэл амжилтад хүрэхийн тулд төлөвлөгөө боловсруулж, өөрийн цаг,  хүч хөдөлмөрийг зарцуулсан уу? Заавал том амжилт байх хэрэггүй гэдгийг санаарай.

15. Ирээдүйн төлөвлөгөө?

Ингээд өөрийн бүх хариултыг эргэн нэг харж, 2020 оны төлөвлөгөөгөө боловсруулаарай. Биелүүлж амжаагүй зорилго байгаа бол энэ жилийнхээ төлөвлөгөөнд оруулж, хэрхэн хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()