1
Жонатан Рис Мейерс
Ирландын алдарт жүжигчин тэрээр архи, согтууруулах ундаанаас хараат болж, нэг удаа эм ууж амиа хорлохыг завдаж байжээ.
2
Аарон Картер
"Картер Хаус" реалити шоу нэвтрүүлгээр олонд танигдсан Америкийн жүжигчин тэрээр 2006 онд хар тамхинд хэт автаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 5 жилийн дараа дахин нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн ч одоо хүртэл ангижирч чадахгүй хэвээр байгаа аж.
3
Чарли Шин
Чарли Шин карьерийнхаа эхэн үеэс Касанова ба босогчдын нэр хүндийг хамгаалж ирсэн бөгөөд 90-ээд онд нөхөн сэргээх эмчилгээнд ороход хэн ч гайхаагүй. Тэрээр эмчилгээний дараа ч хар тамхи, согтууруулах ундаанд автсан хэвээр байсан юм.
4
Элвис Прэсли
Хүн бүхний шүтээн байсан рокн роллын хаан маань ч хар тамхи хэрэглэдэг байжээ. Үүнээс үүдэн тэрээр эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарч байжээ. Харин тэрээр донтолтоос ангижирч чаджээ.
5
Гэри Бусей
BAFTA шагналын эзэн, Оскар болон Алтан бөмбөрцөг номинацын шагналт Америкийн алдарт жүжигчин Гэри Бусей 1990 оноос мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх болж, нэг удаа мотоциклтой хурд хэтрүүлэн давхиж осолд орон тархиндаа гэмтэл авч байжээ.
6
Маколей Кулкин
Гэртээ ганцаараа киноны гол дүрийг од тэрээр сүүлийн жилүүдэд мансууруулах бодистой тэмцэлдэж байгаа нэгэн. Тэрээр 2012 онд хэт их эм ууснаас болж амиа алдах дөхжээ.
7
Майк Тайсон
Хүн бүхний мэддэг чадварлаг тамирчин маань хар тамхинд донтсон гэдгээрээ илүү алдартай болсон .
8
Эксл Роуз
Бусад рок одуудын адилаар тэрээ хар тамхи, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг байсан бөгөөд үүний улмаас хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй болсон хэмээн оношлогдоод байгаа.
9
Оззи Осборн
Дэлхийн хамгийн алдартай металл хөгжмийн од тэрээр олон жилийн турш мансууруулах бодисоос хараат амьдарч буй нэгэн.
10
Уитни Хьюстон
Алдарт дуучин маань мөн л удаан хугацаанд хар тамхи хэрэглэсэн бөгөөд энэ нь түүний аминд хүрсэн юм.
11
Эми Уайнхаус
Согтууруулах ундаа, мансууруулах бодисоос болж амьдралаа сүйрүүлсэн бас нэгэн алдарт дуучин бол Эми Уайнхаус юм. Тэрээр 2011 онд нас барсан байдалтай олджээ.
12
Линдси Лохан
Маш залуудаа амжилтад хүрсэн тэрээр 25 насандаа мансууруулах бодисонд донтсон бөгөөд одоо ч үүнээс хамааралтай хэвээр байна.
13
Стефен Тайлер
Нэгэнт хар тамхинаас хамааралтай болсноо хүлээн зөвшөөрсөн тэрээр кокаин үйлдвэрлэхэд 20 гаруй сая доллар зарцуулж байжээ.
14
Кортни Лаув
Курт Кобейнын бэлэвсэн эхнэр тэрээр залуу наснаасаа л хар тамхи хэрэглэсэн бөгөөд маш олон удаа эмчилгээ хийлгэсэн байна.
15
Дэвид Хасселхоф
“Rescuers Malibu” цувралын од тэрээр хэд хэдэн удаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж эмнэлэгт хүргэгдэж байжээ.
16
Роберт Дауни
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хар тамхинд орсон цөөн алдартнуудын нэг бол Роберт Дауни юм. Түүнийг 6 настай байхад эцэг нь хүчээр марихуан өгсөн байна. 2003 оноос хойш тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, эхнэр Сюзан Левиний ачаар энэ бүх донтолттой тэмцэж чадсан байна.
17
Бритни Спирс
Дуучин бүсгүй маань мансууруулах бодис, согтууруулах ундаа, гэмт хэрэгт цөөнгүй холбогдож байсан. Аз болоход тэрээр энэ бүхнийг даван туулж чадсан. Одоо тэрээр сэтгэцийн эмгэгээр шаналж байгаа ч хар тамхинаас ангижирч чадсан байна.
18
Игги Поп
Тэрээр залуу насандаа мансууруулах бодис ихээр хэрэглэдэг байснаа нуудаггүй. Харин нас ахихын хэрээр энэ бүхэнтэй тэмцэх болсон бөгөөд одоо 72 настай дуучин эрүүл амьдралын хэв маягт шилжиж дахин урлагийн тайзнаа гарах болжээ.