МУГТ М.Уранцэцэг нь олимпын тамирчдад зориулсан "Team Visa" хөтөлбөрт орсон Монгол улсын анхны тамирчин боллоо

“Виза Баг (Team Visa)” нь Олимпын наадмын төрлүүдийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, тамирчдыг дэмжих зорилго бүхий Олимп, Паралимпын тамирчид болон домогт дэлхийн хэмжээний тамирчдаас сонгогдож бүрдсэн нэр хүнд бүхий хөтөлбөр юм. Энэхүү олон улсын хөтөлбөрт тамирчдыг нарийн шалгуураар сонгон оролцуулдаг бөгөөд тухайн тамирчны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл болон шударга, шаргуу хүмүүнлэг зан чанаруудыг судлан үзсэний үндсэн дээр сонгодог. Сүүлийн 30 жилийн турш, 40 гаруй үндэстний, 500 орчим тамирчид энэхүү багийн нэг хэсэг болон оролцож байсан.

МУГТ М.Уранцэцэг нь олимпын тамирчдад зориулсан "Team Visa" хөтөлбөрт орсон Монгол улсын анхны тамирчин боллоо

Улаанбаатар хот, 2019 оны 12-р сарын 18 – Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч, Олимп, Паралимпын наадмын албан ёсны ивээн тэтгэгч Виза (Visa) болон банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк хамтран Монгол улсын гавьяат тамирчин  М.Уранцэцэгийг Токио-2020 олимпод оролцоход нь хамтран, дэмжин ажиллахаар болсныг зарлалаа.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг нь жүдогийн -48 кг-д барилддаг, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин бөгөөд олон улсын дэвжээнд нийтдээ 56 ялалтыг иппон үнэлгээгээр авч, олон улсын тэмцээнүүдээс 22 алтан медаль хүртэж байсан Монголын бахархал болсон тамирчин юм. Одоогоор дэлхийд амжилтаараа 7 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Виза (Visa)-гийн Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал, ноён Патрик Юүн (Patrick Yoon) хэлэхдээ:

“Виза бол Токио-2020 олимпын бахархам ивээн тэтгэгч билээ. Худалдаа, хөгжлийн банк болон Visa 2001 оноос хойш нягт хамтын ажиллагаатай байсаар ирсний илэрхийлэл болж дэлхийн шилдэг тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг манай “Виза Баг” Олимпын хөтөлбөрт нэгдэн орсон нь нэр төрийн хэрэг бөгөөд Виза брэндийн үнэ цэн болон зорилгын төгс илэрхийлэл болж байна. М.Уранцэцэг нь саад бэрхшээл бүрийг бүх талаар даван туулж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буй шилдэг тамирчин. Токиогийн олимпод амжилттай оролцох аялалд нь дэм өгч, хамтран ажиллах болсондоо маш их сэтгэл хөдөлж байна” гэлээ.

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон хэлэхдээ:

“М.Уранцэцэгийгээ энэхүү дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт манай банктай хамтран ажиллаж Монгол улсаас анх удаа эх орноо төлөөлөн орж байгаад бид маш их баяртай байна. 2020 оны Токиогийн олимпын дэвжээнээ оролцож буй тамирчдаа бид сэтгэл зүрхнээсээ дэмжин нэгдэж байна” хэмээлээ.

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон хэлэхдээ:

“М.Уранцэцэгийгээ энэхүү дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт манай банктай хамтран ажиллаж Монгол улсаас анх удаа эх орноо төлөөлөн орж байгаад бид маш их баяртай байна. 2020 оны Токиогийн олимпын дэвжээнээ оролцож буй тамирчдаа бид сэтгэл зүрхнээсээ дэмжин нэгдэж байна” хэмээлээ.

30 гаруй жилийн турш Олимпын, 16 жилийн турш Паралимпын хамтрагч байгууллагаар ажиллаж ирсэн Виза нь тамирчдыг үндэс угсаа болон өмнөх түүхийг нь үл харгалзан насан туршийн мөрөөдөлдөө хүрэх, амжилт үзүүлэхэд нь тэмцээний талбайд болон гадна туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олимпын “Виза Баг”  хөтөлбөрөө 2000 онд эхлүүлж байсан. “Виза Баг” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар 500 орчим тамирчдыг дэмжсэн байна. “Виза Баг”-ийн дээд түвшний уулзалт Сан-Франциско хотын Инновацын төвд болж 43 орны 70 гаруй тамирчин 30 гаруй спортын төрлөөр оролцож байгааг зарласан ба энэ нь уг хөтөлбөрийн түүхэн дэх хамгийн олон гишүүний бүрэлдэхүүн болж байна. Мөн энэ жил шинээр Surfing, Skateboarding болон Sport Climbing төрлүүд нэмэгдэж байна.

Tokyo-2020 олимпод “Виза Баг”-т орж Визаг төлөөлөх бусад гишүүд (Simone Biles-Гинмастик, АНУ, Katie Ledecky-Усан сэлэлт, АНУ, Daniel Dias-Пара усан сэлэлт, Бразил мөн Yelyzaveta Mereshko-Пара усан сэлэлт, Украйн), Дэлхийн аваргууд (Megan Rapinoe-Хөлбөмбөг, АНУ, PV Sindhu-Агаарын теннис, Энэтхэг, Mariana Pajón-BMX, Колумбиа мөн Oksana Masters- Пара дугуйн спорт, АНУ) болон анхны Олимп, Паралимпын итгэл найдварууд болох (Kanoa Igarashi-Surfing, Япон, Poppy Starr Olsen-Цана, Австрали, Sean McColl-Спорт авиралт, Канад, Urantsetseg Munkhbat-Жүдо, Монгол болон бусад)           

Виза компанийн тухай:

Виза Visa Inc. (NYSE: V) нь дэлхийн 200 гаруй орны хэрэглэгчид, бизнесийн байгууллагууд, санхүүгийн болон төрийн байгууллагуудыг хурдан, аюулгүй, найдвартай цахим төлбөр тооцоогоор холбосон дэлхийн тэргүүлэгч төлбөр тооцооны технологийн компани юм. Бид дэлхийн хамгийн дэвшилтэт процессингийн сүлжээ болох нэг секундэд 65,000 гаруй гүйлгээний мессежийг дамжуулах хүчин чадалтай ВизаНет (VisaNet)-ийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд залилан, луйврын гүйлгээний хамгаалалттайгаар гүйлгээ хийх, картаар үйлчлэгч байгууллагуудад найдвартай төлбөр тооцоог хүлээн авах боломжийг олгон үйл ажиллагаа явуулдаг. Виза нь банкны бус үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд  карт гаргах, карт эзэмшигчдээс шимтгэл авах эсвэл картын зээлийн хүүг тогтоох зэрэг үйл ажиллагаа мөн явуулдаггүй болно. Визагийн инновац нь санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдэд дебит, кредит, урьдчилсан төлбөрт карт зэрэг олон төрлийн төлбөрийн бүтээгдэхүүнийг санал болгох боломжийг олгож ажилладаг. Визагийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://usa.visa.com/, visacorporate.tumblr.com, @VisaNews-ээс харах боломжтой.

Худалдаа, хөгжлийн банкны тухай:

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын ууган арилжааны банк бөгөөд олон улсад танигдсан банк санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх банкны нэг юм. Худалдаа, хөгжлийн банк Визатай 2001 оноос хойш хамтран ажиллаж олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэсээр ирсэн бөгөөд 2008 оноос хойш хамтарч олимпийн урамшуулалт хөтөлбөрүүд хэрэгжүүлж, олимпын тусгай загвар бүхий картуудыг харилцагчдадаа санал болгодог. Токио-2020 олимпод дөрөв дэх удаагаа хамтран ажиллаж байна.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

         

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.