Газрын зураг дээр одоо ч буугаагүй, нууцлаг 10 газар

Дэлхий дээр газрын зурагт тэмдэглэгдээгүй газар нутгууд цөөнгүй байдаг. Алслагдсан эсвэл бүр мартагдсан газар нутгийг олж нээх, байр зүйн зургийг нь зурна гэдэг чухал ач холбогдолтой. Газрын зурагт тэмдэглэгдээгүй газруудыг илрүүлэх төслийн хүрээнд ойролцоогоор 1 сая км зам, 44 сая барилга байгууламжийг олжээ. Гэсэн ч одоог хүртэл олон тооны газар нутгууд газрын зурагт тэмдэглэгдээгүй хэвээр байна. Ингээд та бүхэнд газрын зурагт тэмдэглэгдээгүй зарим хачирхалтай газруудын тухай мэдээллийг хүргэж байна.

Газрын зураг дээр одоо ч буугаагүй, нууцлаг 10 газар

1 Жавари Хөндий, Бразил (Vale do Javari)

Дэлхийн хамгийн бөглүү газруудын нэг, Амазоны 14 гаруй омгийнхны гэр болсон Вале до Жавари нь Австри улсаас ч өргөн уудам газар нутагтай. Өнгөрсөн 3-р сард уугуул иргэдийн зөрчилдөөн, 2 омгийн дайсагналыг намжаахын тулд Бразилын засгийн газраас арга хэмжээ авч, аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа гэнэ.

Жавари Хөндий, Бразил (Vale do Javari)

2 Ядуусын хороолол

Ямар ч хотын газрын зургийг хайж үзэхэд гудамж, цэцэрлэгт хүрээлэн, хурдны зам,  барилга байгууламжууд нь тодорхой гарч ирдэг. Гэхдээ зарим хотуудад тэдгээр өнгө үзэмжтэй, тансаг барилгууд нь бодитой оршдоггүй. "BBC Future"-ийн онцолсноор Бразилын Рио-де-Жанейро, Нигерийн Лагос зэрэг хотуудын ядуусын хороолол цахим газрын зураг дээр гарч ирдэггүй байна. Учир нь тэнд аялах болон амьдрахад тохиромжгүй тул үзүүлээд байх шаардлагагүй гэж үздэг ажээ. Гэхдээ л  дэлхийн хаана ч ядуурал байдаг, түгээмэл зүйл шүү дээ.

Ядуусын хороолол

3 Элсэн Арал, Шинэ Каледони (Sandy Island)

Зарим газар нутаг дэлхий ертөнцөд бий мөртлөө газрын зурагт тэмдэглэгдээгүй байдаг. Харин газрын зурагт тэмдэглэгдсэн мөртлөө ердөө ч оршдоггүй газар бас байдаг ажээ. Үүний нэг жишээ  бол дэлхийн газрын зураг, усан замын газрын зураг, Google Earth газрын зурагт хүртэл тэмдэглэгдсэн мөртлөө үнэн хэрэгтээ манай дэлхийд огт байдаггүй Элсэн Арал юм. Эрдэмтэд уг арлыг Австрали, Шинэ Каледони хоёрын дунд бий хэмээн судалсан ч ямар ч ийм арал олдоогүй бөгөөд урд өмнө нь хэзээ ч байгаагүй гэжээ. Хэдэн зууны туршид газрын зурагт тэмдэглэгдсэн энэ арлыг зарим эрдэмтэд гарч ирсэн шигээ буцаад алга болчихсон ч гэж үздэг байна.

Элсэн Арал, Шинэ Каледони (Sandy Island)

4 Юкатаны сенот (Yucatan Cenotes)

Мексикийн Юкатан хойгт усан доогуур хэдэн мянган км үргэлжлэх агуйнууд эртний Маяачуудын үеэс хойш судлагдаагүй үлдсэн бөгөөд газрын зурагт тэмдэглэгдээгүй байдаг байна.

Юкатаны сенот (Yucatan Cenotes)

5 Гангхар Пуэнсум (Gangkhar Puensum)

Оргилд нь хүн гарч байгаагүй дэлхийн хамгийн өндөр уул болох Гангхар Пуэнсум нь газрын зурагт мөн тэмдэглэгдээгүй байна. Гэхдээ үүнийг зарим шашны үзлээр тайлбарладаг. Бутаны иргэдийн хэлж буйгаар энэ уул нь олон зууны турш буддын гэгээнтнүүдийн даяанчилдаг байсан уул бөгөөд бурхдын газарт тооцогддог ажээ. Хэдий олон мянган уулчид энэ өндөр оргилд гарах гэж Google Earth ашигладаг ч ямар ч үнэн мэдээлэл байдаггүй гэжээ.

Гангхар Пуэнсум (Gangkhar Puensum)

6 Патагониа (Patagonia)

Аргентин, Чили улсуудын нутагт хэдэн мянган км сунан үргэлжилдэг Патагоны бүс нутаг нь маш бөглүү, хүн очих аргагүй ширэнгэн ой, мөсөн голуудтай алслагдмал нутаг учир өнөөг хүртэл газрын зургийг нь бүрэн гаргаж чадахгүй байгаа ажээ.  

Патагониа (Patagonia)

7 Хойд нутгийн ойн бүс, Мьянмар

Зүүн Өмнөд Азийн тус оронд олон жилийн турш тавьсан эдийн засгийн хориг нь энэхүү үзэсгэлэнт ойг хэвээр нь хадгалж үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Гэхдээ өдгөө ойн талбай хумигдаж, зарим төрлийн ховор амьтны зүйлүүд ч мөхсөн байна. Энэ газарт авто зам байхгүй учир хүн төрөлхтөн энд яг юу болж байгааг судалж тооцоолох бараг л боломжгүй зүйл. Зарим эрдэмтэд энэ ой газрын зурагт тэмдэглэгдэхээсээ ч өмнө алга болж магадгүй гэж үзэж байна.

Хойд нутгийн ойн бүс, Мьянмар

8 Хойд Сентинел арал (North Sentinel Island)

Мьянмарын зүүн өмнөд хэсэгт орших Андаманы арлуудын нэг болох Хойд Сентинел арлын байгаль хэвээр хадгалагдан үлдсэн ч одоо ч газрын зурагт тэмдэглэгдээгүй байдаг аж. Тус арал дээр амьдардаг нутгийнхан нь гадаад ертөнцтэй ямар ч харилцаа холбоогүй бөгөөд ойртсон хүмүүст маш таагүй, хэрцгий хандаж буцаадаг байна. Тиймээс энэ газар дэлхийн хэзээ ч очиж болохгүй газруудын нэгт тооцогддог. 

Хойд Сентинел арал (North Sentinel Island)

9 Далайн ёроол

Дэлхийн гадаргын 74 хувийг далай тэнгис, ус бүрхсэн байдаг. Хэдий хүн төрөлхтөн далай тэнгисийн ёроолыг газрын зурагт буулгасан ч үнэндээ нарийвчлал багатай, бүгдийг багтаагаагүй байдаг аж. Бүр Сар, Ангараг, Сугар гарагийн газрын зургаас ч бага нарийвчлалтай байдаг байна. 

Далайн ёроол

10 Эргийн шугамууд

Далайн усны төвшний нэмэгдэл, хүчтэй шуурга, үер зэрэг цаг уурын өөрчлөлтөөс болж далайн эрэг орчмын бүс өөрчлөгддөг учир газрын зураг, тэмдэглэгээг нь заримдаа өөрчлөх хэрэгтэй болдог. Зарим эргийн нутгуудад очиход дэндүү аюултай байдаг учир газрын зурагт тэмдэглэх боломжгүй байдаг ажээ. 

Эргийн шугамууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()