Африкт тархсан "Инээдэг өвчин"-ийн нууц

1962 онд Танганьик (одоогийн Танзань)-ын нэгэн сургуульд хачирхалтай үйл явдал тохиолдсон бөгөөд сургуулийн бүх хүүхдүүд шалтгаангүйгээр инээж эхэлсэн байна. Энэхүү инээд нь хажуугийн тосгоны, хотын хүмүүст ч халдварласан аж. Одоог хүртэл эрдэмтэд энэхүү хачирхалтай үзэгдлийн учрыг ойлгох гэж хичээж байгаа гэнэ.

Африкт тархсан "Инээдэг өвчин"-ийн нууц

1962 оны 1-р сарын 30-нд Кашаша тосгоны гурван охин хичээлийн дундуур инээж эхэлсэн учир багш охидыг ангиас гаргажээ. Учир нь тэд хичээлд саад учруулж байсан юм.

Хичээлийн дундуур инээж эхэлсэн охид гэрийнхээ гадаа ч зогсолтгүй инээж байсан гэнэ. Харин бусад сурагчид охидын тэнэглэхийг харж гайхаж байсан юм. Гэтэл хэсэг хугацааны дараа сурагчид ар араасаа инээж эхэлсэн боловч энэ нь ямар нэгэн хөгжилтэй зүйл, аз жаргалын инээд биш байсан бөгөөд тэдний нүд нь огтхон ч инээгээгүй байжээ. Энэхүү инээд нь яг л хараал мэт байсан юм. 50 жилийн дараа лалын шашинтны нэгэн гэгээнтэн, Америкийн сэтгүүлчид “өвөг дээдсийн сүнс өөрийн хүчийг энэ байдлаар харуулж байгаа” гэсэн аж.

Инээд зогсохгүйгээр тархсаар л байсан юм. Эцэст нь сургуулийн 159 хүүхдээс 95 хүүхдэд инээд халдварлсан байна.  Инээхийн хамтаар бяцхан охид зогсолтгүй уйлж байсан бөгөөд томчууд тэднийг зогсоох гэж хичээхэд тэд эсэргүүцэл илэрхийлж байсан юм.  Албаныхан сургуулийг хааж, инээдмийн өвчин халдварласан охидыг гэр рүү нь явуулжээ.

Ингээд инээд нь хөрш тосгон болох Ншаба, Букоба хот зэрэгт халдварласаар эцэст нь Уганда хүрсэн байна. Энэхүү өвчний талаар анхны мэдээллийг 1963 онд нутгийн эмнэлгийн салбарын ажилтан П.Х.Филипп болон Макерер Их сургуулийн харьяа коллежийн профессор А.М.Рэнкин нар бичжээ. Тэд уг инээдмийн халдварыг 6 сар үргэлжилсэн гэж үзэж байгаа гэнэ. Харин бусад мэдээллийн хэрэгслээс харахад нэгээс дээш жил үргэлжилсэн гэж үзэх нь ч бий.  Ойролцоогоор 1000 орчим  хүн энэхүү халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд ихэнхдээ залуухан охид, бүсгүйчүүд байсан гэнэ.

Сэтгэл судлалын профессор Роберт Провайн энэхүү хачирхалтай үзэгдлийг судлах тал дээр ажиллаж байжээ. Роберт болон түүний хамтран ажиллагчид 1000 орчим “инээдмийн бичлэг”-ийг хийж,  уг инээдтэй холбоотой нөхцөл байдлыг судалсан байна. Ихэнх тохиолдолд хүмүүс хөгжилтэй байгаа учраас бус харин өөрийн инээдийг нөгөө ертөнц рүү илгээж байгаа мэтээр ашиглаж байсан гэнэ. "Инээд гэдэг нийтийг хамарсан асуудал байсан бөгөөд энэ нь халдварладаг зүйл юм. Танганьикт болсон инээдмийн өвчлөл нь үүнийг баталсан" хэмээн Провайн өөрийн шинжлэх ухааны номондоо бичсэн байна.

Кампинасын Улсын Их Сургуулийн ёс зүй судлаач Сильвия Кардозо нь хүний төдийгүй амьтны инээдийг судалдаг юм. Хамтрагчдаасаа ялгарах онцлог нь тэрээр илүү социологийн шинж чанарыг нь хардаг байжээ. Тэрээр инээдмийн өвчлөлийн шалтгаан нь вирус байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Нэгэн ярилцлагын үеэр тэр: "Сэтгэл зүйн олон нийтийн сөрөг урвал анх удаа урт удаан хугацааны туршид үргэлжилж, олныг хамарсан байгаад би гайхаж байна” гэжээ.

Америкийн мэдрэлийн эмч болох Ханна болон Антонио Дамасио нар тархины үндсэн хэсгийн бүтэц алдагдах үед шалтгаангүйгээр инээж эхэлдэг гэжээ. Тиймээс тэд энэхүү үзлийг баримталж тархины бүтцийг гэмтээдэг вирус тухайн үед тархаж, инээдмийн өвчнийг тараасан гэж үзэж байгаа юм.

Гэвч 1962 оны “инээдмийн өвчлөл” нь түүхэнд бичигдээгүй үлджээ. Инээдмийн өвчлөлийн гол бай  болсон гурван охины нэрийг хэн ч тэмдэглэж аваагүй. Эрдэмтдийн бичсэн тэмдэглэл хоорондоо маш ихээр зөрж байгаа юм. Эрдэмтэн Питер Макгроу болон сэтгүүлч Жоэл Уорнер нар тухайн үеийн гэрчүүдээс мэдээлэл сонсохоор Танзанийг зорьсон бөгөөд тэд энэ талаар 2014 онд “Инээдмийн кодекс” хэмээн номондоо бичжээ.

Уорнер болон Макгроу нар өвчлөлийн эх үүсвэр болсон сургууль дээр очихоос гадна нутгийн оршин суугчидтай үйл явдлын талаар ярилцсан аж. Тэд өвчлөлийн хохирогч болсон байх магадлалтай нэг эмэгтэйг олсон ч тэрээр энэ талаар ярилцахаас татгалзсан юм.

Эцэст нь Макгроу, Уорнер нар Кристиан Хемпельманы хувийн судалгаанаас эцсийн дүгнэлтийг гаргасан байна. Олныг хамарсан энэхүү өвчлөл нь өөртөө итгэлгүй, өөрийгөө сул дорой хэмээн үздэг иргэдийг илүү хамарсан аж. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой болж таарчээ.

“Төв Африкийн сургуулийнхан олныг хамарсан өвчлөлд илүү өртдөг байна. 2008 оны сүүл үед хэсэг охид чухал шалгалтын  үеэр зарим нь ухаан алдаж, зарим нь уйлж, зарим нь орилж сургуулиараа гүйж байсан” хэмээн судлаач Жон Уоллер ярьжээ.

Энэ дүгнэлтийг Танганьикигийн үйл явдлыг баталгаажуулсан эрдэмтэд хүртэл дэмжсэн байна. “Олныг хамарсан галзууралд энэхүү хотынхон илүү өртдөг. Магадгүй энэ нь тухайн нутгийн соёл иргэншилтэй холбоотой болов уу” хэмээн Рэнкин болон Филипп нар 1963 онд бичиж байжээ.

Хэдийгээр энэхүү түүх нь хөгжилтэй мэт санагдаж байгаа ч бодит байдал дээр ард иргэд дарамт шахалтыг тэвчихгүй байгаа нь улмаас тухайн хүний тархинаас гарч буй эсэргүүцлийг илэрхийлсэн түүх юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()