Цахим сүлжээгээр тарсан бичлэгийг харахад бүсгүйчүүд хананаас сандал өргөж чадаж байгаа бол эрчүүд чадахгүй байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ эрчүүдийн хийж чадахгүй зүйл гэж байдаггүй учир энэ даалгаврыг биелүүлж чадахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай. Ингээд хэрхэн гүйцэтгэх талаар зааврыг хүргэе.
- Энгийн сандал аваад хананд тулгаж тавь.
- Сандлаасаа 2-3 алхам холд.
- Харин одоо толгойгоо хананд тулгаж зогс.
- Таны бие 90 градусын өнцөг үүсгэсэн байх ёстой.
- Ингээд энэ байрлалаараа хөлөө нугалахгүй сандлыг өргөх гэж хичээгээрэй.
Энэхүү челенж цахим сүлжээнд эрчээ авч байх зуур судлаачид энэхүү хачирхалтай зүйлийн учрыг олох гэж хичээж байгаа гэнэ. Эрдэмтэд болон олон нийт ч аль хэдийн хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байна. Уг челенжийг санаачилсан хүн үүнийг зөвхөн бүсгүйчүүд биелүүлж чадна гэдгийг олны өмнө зарлажээ.
Эхний хувилбар нь физиологийн онцлогтой холбоотой. Эрэгтэй хүмүүс илүү урт хөлтэй байдаг учир 3 алхам хийх нь бүсгүйчүүдээс илүү хол зайтай байдаг. Эрэгтэй хүний дундаж алхам нь 60 см бол эмэгтэй хүнийх 50 см байдаг гэнэ. Тиймээс эрчүүд хананаас илүү хол зайтай зогсож сандлыг өргөж чадахгүй байгаа гэсэн байна. Учир нь нуруун дээр ирэх ачаалал илүү их болж байгаа юм.
Хоёрдугаар хувилбар нь эмэгтэйчүүд ташаа орчим ачааллаа авдаг гэнэ. Тиймээс бүсгүйчүүдэд тонгойх, өргөх гэх мэт даалгавруудыг биелүүлэхэд илүү хялбар байдаг гэжээ. Хэрвээ бүсгүйчүүд энэ челенжийг тогтмол амжилттай биелүүлж чадвал эрдэмтэд ямар нэгэн баталгаатай тайлбар хийж чадах болов уу