10 жилийн өмнө байгаагүй 10 мэргэжил

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр ямар их өөрчлөлт гарсныг та анзаарсан уу? Дижитал эрин зуунд амьдарч байгаа бидэнд маш олон шинэ шинэ боломжууд нээгдэж байна. Үүнтэй зэрэгцэн 10 жилийн өмнө бидний огт сонсож байгаагүй шинэ ажлын байрууд өдгөө бий болжээ. Ингээд дижитал эрин зуунтай хөл нийлэн гарч ирсэн цоо шинэ ажил мэргэжлүүдийг танилцуулж байна.

10 жилийн өмнө байгаагүй 10 мэргэжил

1 Дижитал маркетингийн мэргэжилтэн

Сүүлийн 10 жилд маш их өөрчлөгдсөн салбаруудын нэг нь яах аргагүй маркетингийн салбар юм. 10 жилийн өмнө л гэхэд онлайн маркетинг гэх зүйл байгаагүй. Цахим шуудан байсан ч сошиал маркетингийн лайкын тоо, онлайн хайлт зэрэг дижитал маркетингийн гол чиглэлүүд огт байгаагүй юм. Харин одоо бол бүх зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөж, цоо шинэ гайхалтай боломжууд бий болжээ.

Дижитал маркетингийн мэргэжилтэн

2 Сошиал медиа хариуцсан менежер

10 жилийн өмнө сошиал медиа буюу олон нийтийн сүлжээ дөнгөж хөгжлийн эхний үе шатандаа явж байлаа. "Facebook" үүссэн байсан ч хүн бүр хэрэглэдэггүй байлаа. "Linkedin" тогтвортой ажиллаж эхлээгүй, үүсгэн байгуулагдаад ердөө 1 жилийн нүүр үзэж, харин "Twitter" гарч ирээд 3-хан жил болж байлаа. Харин одоо интернетэд холбогддог насанд хүрэгчдийн 75% нь ямар нэг хэлбэрээр сошиал медиа тогтмол ашигладаг. Тиймээс компанийн олон нийтийн сүлжээ сувгуудыг хариуцсан сошиал медиа менежерийн хэрэгцээ зайлшгүй бий болжээ. Сошиал медиа сувгуудын ач холбогдлыг хэдхэн жилийн өмнөөс ойлгож эхэлсэн ч азаар энэ ажлын байрны эрэлт хэрэгцээ их байдаг байна.

Сошиал медиа хариуцсан менежер

3 Харилцаа холбооны ахлах мэргэжилтэн (CLO)

Энэхүү ажлын байр нь сошиал медиа хариуцсан менежерийн ажлаас салбарлан гарчээ. Харьцангуй сүүлд үүссэн уг шинэ албан тушаал байгууллагын дотоод гадаад харилцаа, сошиал медиа дээрх үйл ажиллагааг хянаж, мөн хэрэглэгчидтэй нүүр тулан ярилцах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл компанийн мэдээлэл харилцаа хэр үр өгөөжтэй байгааг тооцоолж, тайлагнах юм. Эцсийн дүнд байгууллагын үйл ажиллагааг амжилттай, үр өгөөжтэй явуулахад чиглэсэн ажлын байр ажээ.

Харилцаа холбооны ахлах мэргэжилтэн (CLO)

4 Блог хөтлөгч

1990-ээд оны сүүл үед блог ямар нэг хэлбэрээр бий болсон байжээ. Анх онлайн тэмдэглэлийн дэвтрийн зориулалттай үүсч байсан блог нь 2000-аад оны эхэн үеэс өргөн ашиглагдах болж, олон тооны уншигчтай болж эхэлсэн юм. Хэдхэн жилийн өмнө л блог бичих нь мэргэжил болно гэж хэн ч төсөөлж байсангүй. Тогтсон хэлбэрийг эвдэж, хоббигоороо мөнгө олно гэдэг хэцүү ч блогчид ингэж чаджээ. "Huffington Post"-ийг жишээ авч үзье л дээ. Энэхүү вэб хуудас нь үнэндээ сар тутам 110 сая тогтмол хэрэглэгчтэй дэлхийн хамгийн алдартай блог юм. Үүнээс гадна блог бичсэнээр олон саяын хөрөнгөтэй болсон хэд хэдэн жишээ байдаг билээ.

Блог хөтлөгч

5 Хайлтын Системийн Мэргэжилтэн

2004 он гэхэд л SEO буюу Хайлтын Системийг Оновчлох гэж чухам юу хэлээд байгааг хүмүүс огт мэддэггүй байсан бол өдгөө дижитал салбарт хамгийн чухал салбарын нэг болжээ. Тэгвэл Хайлтын системийг оновчлох мэргэжилтэн яг юу хийдэг вэ? Вэб хуудсууд болон контенын хайлтыг оновчтой болгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн компанийн хэрэглэгчдэд хүргэдэг бүтээгдэхүүнийг хайлтын системийн эхний нүүрэнд гаргахыг зорьдог гэсэн үг. "SEO" мэргэжилтэн компанийн вэб хуудсыг сайжруулж, түлхүүр үгээр хайхад хамгийн түрүүнд гарч ирэхээр контентын хайлтын чадварыг нэмэгдүүлэхэд анхаардаг байна.

Хайлтын Системийн Мэргэжилтэн

6 Аппликейшн дизайнер

Гар утасны аппликейшн хэдхэн жилийн өмнөөс хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд "iOS App Store" болон "Google Play"  арваад жилийн өмнө үүссэнээр дижитал зах зээлд олон шинэ ажлын байр бий болжээ. Гар утасны аппликейшн улам түгээмэл болж, хэрэглэгчид ухаалаг утсандаа тогтмол татаж авдаг болсон. Аппликейшн дизайнерууд шинэ аппликейшны загвар, график зэргийг бүтээхээс гадна Apple, Android store дээр байгаа аппликейшнүүдийг шинэчлэх үүрэгтэй юм.

Аппликейшн дизайнер

7 Аппликейшн хөгжүүлэгч

Аппликейшн дизайнер болон хөгжүүлэгчийн хамтын ажиллагааны дүнд таны утсанд ашигладаг апп бий болдог байна. Аппликейшн дизайнер ажлаа дуусгасны дараа загварыг кодлох үүрэгтэй аппликейшн хөгжүүлэгч рүү шилжүүлдэг. Үр дүнд нь цоо шинэ апп бий болно. Хөгжүүлэгч загварыг хүлээн авсны дараа эцсийн аппликейшнийг ямар байх ёстой яг тийм болгон кодолдог ажээ.

Аппликейшн хөгжүүлэгч

8 "Cloud" сүлжээний мэргэжилтэн

Ойрын 5 жилийн хугацаанд Cloud сүлжээний мэргэжилтний ажлын байр 1700 хувиар нэмэгджээ. Cloud сүлжээ нь 2000-аад оны эхэн үед одоогийн хэлбэрээ олсон боловч сүүлийн жилүүдэд л өргөн ашиглагдах болсон юм. Анх уг нэр томъёог 2006 онд Google-ийн бага хурал дээр ашигласан бөгөөд түүнээс хойш дижитал салбарын үг хэллэгийн салшгүй нэг хэсэг болжээ. Тэгвэл энэ салбарын мэргэжилтэн чухам юу хийдэг вэ? Cloud санах байгууламжийн технологи, үйлчилгээтэй холбоотой бүхий л механизм, төхөөрөмж, аргачлал зэргийг мэргэжлийн төвшинд хариуцан ажилладаг байна.

"Cloud" сүлжээний мэргэжилтэн

9 Дата шинжээч

Big Data гэдэг нь том хэмжээтэй дататай харьцах тухай цогц ойлголт юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл хайх хязгааргүй орон зай буюу асар том хэмжээний тодорхой болон тодорхой бус бүтэцтэй датаны тухай ойлголт ажээ. Их хэмжээний дата агууламж гэхээр л big data шинжээчийн ажил тийм ч  хялбар биш гэдэг нь ойлгомжтой болж байгаа байх. Харин нөгөө талаар өрсөлдөгчөө ялахад шаардлагатай мэдээллийг ухаж олж, компанидаа давуу тал олгох үүрэгтэй сонирхолтой ажил юм.

Дата шинжээч

10 Зах зээлийн дата шинжээч

Зах зээлээ судалж, ойлгох нь амжилттай бизнес эрхлэх гол түлхүүр бөгөөд үүнээс үүдэн зах зээл судалгааны дата шинжээчийн үүрэг бий болжээ. Байгууллагын маркетинг, харилцан нөлөөлөл зэргийг судалж, аль нь амжилттай болж, аль нь үр дүнгүй байгааг нэгтгэсэн товч тайлан гаргадаг байна. Өргөн хүрээний туршлагын үндсэн дээр компанийн үзүүлэлтийн талаар байнга шинэчилсэн мэдээллээр хангаж, компанийн ерөнхий үзүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэгтэй юм.

Зах зээлийн дата шинжээч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()