“Amazon”-ы анхны супермаркет юугаараа гайхалтай вэ?

Өнгөрсөн долоо хоногт "Amazon" компани АНУ-ын Сиэтл мужид офлайн-дэлгүүр нээсэн нь худалдааны салбарт хувьсал хийх бололтой.  Дэлгүүрт орохын тулд худалдан авагч утсан дээрээ суурилуулсан байгууллагын QR кодыг уншуулах юм. Ингээд хамгийн сонирхолтой зүйлс эхлэх нь ээ.

“Amazon”-ы анхны супермаркет юугаараа гайхалтай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уг  худалдааны төв нь 167 кв.м талбайтай бөгөөд тавиурууд дээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг өрсөн аж. Худалдагч, кассын ажилтан энэ дэлгүүрт байхгүй. Зөвхөн худалдааны зөвлөх гэж байх бөгөөд тэд бүтээгдэхүүний байршлыг зааж, согтууруулах ундаа худалдаж авах насанд хүрсэн эсэхийг нь шалгадаг байна. Худалдааны зөвлөх байхгүй тохиолдолд дэлгүүрийн бүтэц зохион байгуулалтын учрыг олоход нэлээд төвөгтэй.

"Amazon Go" -д барааны сагс ч гэж байхгүй. Худалдан авагч бүх бараагаа брэндийн цүнхэнд шууд хийж авч явна. Худалдаж авсан бараа бүхэн хэрэглэгчийн цахим аккаунтад бүртгэгдэх юм. Харин тухайн барааг авахгүй буцааж тавибал мөн л шууд хасагдана. Дэлгүүрээс гарахдаа хэрэглэгч мөн QR кодоо уншуулж төлбөрөө төлдөг аж.

Amazon энэхүү сонирхолтой үйлчилгээнийхээ талаар төдийлөн зарлахгүй байгаа бөгөөд дэлгүүрийн таазан дээр байх олон тооны камерыг харахад энэхүү хяналт компьютерын тусламжтайгаар хийгддэг бололтой.  Энэ нь дэлгүүрийн бүх барааг компьютерын тусламжтай хянадаг гэсэн үг юм.

Энэ төрлийн дэлгүүр үүссэнээр бас нэгэн асуулт гарч ирж байгаа юм. Энэ нь бүх зүйл автомат болчихвол хүмүүс хаана ажиллах юм бэ? АНУ-д л гэхэд 3,5 сая хүн касс дээр ажилладаг бөгөөд тэдний хувьд энэ санаа зовох зүйл яах аргагүй мөн. Харин Amazon-ы үзэж байгаагаар ажлын байр хэвээр хадгалагдаж үлдэх гэнэ. Дэлгүүрт худалдааны зөвлөхөөс гадна тогооч, мерчендайзер, бараа өрөгч зэрэг хүмүүс ажилладаг гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()