Майли Сайрусыг царайлаг найз залуугаа хаяхад хүргэсэн бүсгүй бүх үнэнээ дэлгэжээ

26 настай поп од Майли Сайрус (Miley Cyrus)  жүжигчин Лиам Хэмсворт (Liam Hemsworth)-той удаан хугацааны турш үерхэж байсан ч тэд энэ  зун харилцаандаа цэг тавьсан билээ. Шалтгаан нь дуучин бүсгүй маань Кэйтлин Картерт  (Caitlin Carter) хэмээх блогчин эмэгтэйтэй хайр дурлалын харилцаатай болсон явдал байв. Тэдний харилцаа удаан үргэлжлээгүй ч цахим орчинд нэлээд шуугиан тарьсан. Харин саяхан блогчин бүсгүй маань алдарт одтой ямар харилцаатай байснаа олон нийтэд дэлгэжээ. 

Майли Сайрусыг царайлаг найз залуугаа хаяхад хүргэсэн бүсгүй бүх үнэнээ дэлгэжээ

Майли, Кэйтлин нар сар хүрэхгүй хугацаанд хамт байсан. Тэдний хайр дурлал олны анхаарлыг маш ихээр татсаар байв. Эхэндээ тэд харилцааныхаа талаар ямар нэг тайлбар өгөөгүй ч, 3 сарын дараа Кэйтлин ийнхүү бүх үнэнийг илчлэхээр шийджээ. Блогчин бүсгүйн нийтлэл "Elle" сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд үүндээ тэрээр Майлитай үерхэж байгаад салсан тухайгаа бичсэн байна. 

Тэрээр "Elle" сэтгүүлд хэвлэгдсэн ярилцлагадаа:

"Майли бид хоёр 3 жил нөхөрлөсөн. Харин өнгөрсөн 7-р сард хамтдаа амралтанд явах үед бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр үед би Майлид галзууртлаа дурласан байснаа ойлгосон. Энэ бүхэнд итгэхэд үнэхээр хэцүү байсан. Гайхалтай нь, Майли ч бас надтай адилхан бодолтой байсан. Ингээд бид үүнийг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Тухайн үед бага зэрэг эвгүй ч нөгөөтээгүүр бид хамтдаа жаргалтай байсан. 

Бидний хайр дурлал удаан үргэлжлээгүй ч би энэ бүхэнд огтхон ч харамсдаггүй. Энэ харилцаа намайг дотор нуугдах жинхэнэ хүнээ танихад тусалсан. Бидний харилцаа зүгээр л нэг амралт дээр болсон утгагүй романс биш, маш их утга учиртай. Тэр надад бэлгийн чиг хандлага, дур хүслээсээ айж ичих шаардлагагүй гэдгийг ойлгуулсан. Яагаад болохгүй гэж, бүх зүйл тогтсон хэм хэмжээнд захирагдах албагүй, хүн бүр өөр шүү дээ." гэжээ. 

Үүнээс гадна, Кэйтлин өмнөх амьдралынхаа тухай ч өгүүлсэн байна. 

Тэрээр "Би гэрлээд 6 жил болж байна. Миний нөхөр Броди Женнер гэдэг хүн байсан, бид 25 настайдаа хуримаа хийсэн, тэр надад энэ дэлхий дээрх хамгийн сайн залуу шиг санагдсан. Түүний сэтгэл татам гадна төрх, хурц ухаан, хошин мэдрэмж намайг маш ихээр татдаг байсан ч би хуримынхаа өмнө түүнтэй гэрлэх нь зөв эсэхэд эргэлзэж эхэлсэн. Харин ээж маань надад түүнтэй гэрлэх нь хамгийн зөв шийдвэр байх болно гэсэн учир би түүний үгийг дагасан. Түүнтэй хамт амьдрахад адал явдал, сэтгэл хөдөлгөсөн гайхалтай мөчүүдээр дүүрэн байлаа. Бид эхнэр нөхөр төдийгүй сайн найзууд байсан юм. Хэсэг хугацааны дараа би түүнгүйгээр удаан хугацаанд аялах болсон бөгөөд энэ үедээ харилцаагаа төгсөл болгох хэрэгтэйг ойлгосон" хэмээжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()