Өдөрт 3 өндөг идэхэд таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өндөг бол хүний биед нэн их ач тустай хүнсний бүтээгдэхүүн юм. 1 ширхэг өндөг идсэнээр та 77 калори, 6 гр уураг, 5 гр эрүүл өөх тос биедээ шингээж авдаг байна. Харин өдөрт 3 ширхэг өндөг идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өдөрт 3 өндөг идэхэд таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

1 том хэмжээтэй чанасан өндгөнд агуулагдах амин дэмийг дурдвал:

  • Витамин А: 6%
  • Фолийн хүчил: 5%
  • Витамин В5: 7%
  • Витамин В12: 9%
  • Витамин В2: 15%
  • Фосфор: 9%
  • Селен: 22%
  • Мөн тодорхой хэмжээний витамин Д, Е, К, В6, кальци, цайр агуулдаг байна.

 

1 Биен дэх HDL буюу ашигт холестролын төвшин нэмэгдэнэ

Өндөг их хэмжээний холестрол агуулдаг учраас биед муу гэсэн ойлголт байдаг. Гэхдээ өндөг нь ашигт холестрол агуулдаг байна. Хэд хэдэн судалгаагаар өндгийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэснээр ашигт холестролын төвшин нэмэгддэг болохыг тогтоожээ. Энэ төрлийн холестрол нь холестролыг биеийн бусад хэсгээс элгэнд шингээж, муу холестролыг биеэс гадагшлуулдаг байна.

Биен дэх HDL буюу ашигт холестролын төвшин нэмэгдэнэ

2 Зүрхний шигдээс болох эрсдэл буурна

HDL буюу сайн холестролын төвшин нэмэгдсэнээр зүрхний шигдээст хүргэдэг LDL буюу муу холестролын төвшин буурдаг.

Зүрхний шигдээс болох эрсдэл буурна

3 Хүчирхэг, эрүүл булчин

Том хэмжээтэй 1 өндгөнд 72 калори агуулагддаг. Энэ калорийн ихэнх нь уураг учраас биеийн булчингийн эсүүдийг дэмжиж өгдөг байна. Тэгэхээр өндөг таны булчинг хөдөлгөх түлш болно гэсэн үг.

Хүчирхэг, эрүүл булчин

4 Яс эрүүлжинэ

Амьтны гаралтай уураг ясны эрүүл байдалд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар уг ойлголтыг няцааж, гаднаас авч буй уургийн хэмжээ, ясны жин, нягтаршилд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг баталжээ. Амьтны гаралтай уураг кальцийг ясанд шингээх явцыг түргэсгэж өгдөг байна.

Яс эрүүлжинэ

5 Нүдний хараанд сайнаар нөлөөлнө

Хүний нас хөгшрөх тусам хараа мууддаг билээ. Үүнд нөлөөлдөг хэд хэдэн тэжээл байдаг. Тэдгээрийн хоёр нь болох Лютеин, Зеаксантин өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг байна. Эдгээр хүчирхэг антиоксдантууд нүдний хараанд хараа муудах процессыг эсэргүүцдэг. 

Нүдний хараанд сайнаар нөлөөлнө

6 Хоолны дуршил бууруулна

Хоолны дуршил ихтэй хүмүүс хэдий цадсан байсан ч үргэлжлүүлэн хэтрүүлж идсээр байдаг шүү дээ. Харин өндгөнд агуулагдах уураг цатгалан мэдрэмж төрүүлж, хоолны дуршлыг бууруулдаг байна.

Хоолны дуршил бууруулна

7 Илүү их цаг зав, эрч хүчтэй болно

Өндгийг шарж бэлдэхэд ердөө 2-3 минут л зарцуулагддаг шүү дээ. Чанаж бэлдэхэд ч ажиллагаа бага, хялбар байдаг. Тиймээс хэмнэсэн цаг хугацаагаа өөрт хэрэгтэй зүйлд зарцуулаарай.

Илүү их цаг зав, эрч хүчтэй болно

8 Хялбар, амттай хоол бэлдэх боломжтой

Өндгөн дээрээ өөрийн дуртай төрөл бүрийн хүнсний ногоог нэмээд амтат омлет бэлтгэж болно. Улаан лооль, мөөг, хулуу, бага зэрэг бяслаг нэмэхэд л амттай Англи маягийн өглөөний цай бэлэн болно.

Хялбар, амттай хоол бэлдэх боломжтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()