Лас Вегас хотын орон гэргүй иргэдийн амьдрал

Лас-Вегас бол зугаа цэнгэл, баяр баясгалангийн хот билээ. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхэн зөвхөн өнгөлөн далдлалт бөгөөд хотод ядуу амьдрал ихээхэн газар аваад байгаа гэнэ. Маш олон иргэд аюултай туннельд амьдарч өдөр хоногийг өнгөрүүлдэг байна. Тэд өөрийн байрыг хархтай хуваалцаж, казиногийн хог хаягдлаар хооллодог аж. Ингээд Лас-Вегасын орон гэргүй иргэдийн амьдралын талаар сонирхоцгооё.

Лас Вегас хотын орон гэргүй иргэдийн амьдрал

Неон гэрэл цацруулсан казино, шоу цэнгээн, олон олон саятнууд энэ бүх зүйлийг бид Лас-Вегасын кинонд хардаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ казиногийн ширээнээс 7,5 метрийн доош буухад бидний нүдэнд тэс өөр ертөнц харагдах болно. Орон гэргүй иргэд амьдрахын төлөө тэмцэж, туннельд амьдарч буй дүр зураг таныг угтана. 

1000 орчим ядуус амьд гарахын төлөө хоолны үлдэгдлээр хооллож амьдарна. Заримдаа тэдэнд аз тохиож, тэд казинод ялсан эрхмээс өглөг хүртэх нь бий. 

Эдгээр хүмүүсийг "харх хүмүүс" гэж нэрлэдэг. Тэдний зарим нь өдөржингөө ажил хийдэг ч орлого нь өөр хотод байр түрээслэхэд хүрдэггүй бол зарим нь мөрийтэй тоглоом, согтууруулах ундаа, хар тамхинд мөнгөө үрдэг. Хар тамхинд донтогсод хэрэглэдэг тамхинаасаа хамаарч 3 тусдаа туннельд амьдардаг байна. 

Туннелийг оршин суугч бүр хархтай хамт амьдардаг учир төрөл бүрийн халдварт өвчин авах магадлал өндөртэй. Үүнээс гадна хортой аалзанд хатгуулж амиа алдах ч энүүхэнд бий. Мөн туннель үерийн усаар дүүрэхэд тэд живж амиа алдах эрсдэлтэй. 

Хэдийгээр Лас-Вегас нь Невада цөлийн төв хэсэгт байрладаг ч энэхүү үерийн усны ус зайлуулах 965 метрийн урттай туннелийг 1980 онд барьсан учир ширүүн бороо орох үед амархан дүүрдэг байна. 

2016 онд болсон үерийн үеэр туннелийн 3 иргэн амиа алдсан бөгөөд "YouTube"-ийн баримтат киноны зураг авалтанд орж нэрд гараад байсан Шэрон хэмээх эмэгтэй энэ үед нас баржээ.

Орон гэргүй иргэдийн нэг болох Крэйг: "Лас-Вегаст орон гэргүй байх нь бусад оронд орон гэргүй байснаас хамаагүй дээр" гэжээ. 

Туннель рүү орох зам нь хурдны замын доор оршдог бөгөөд энэхүү газар 40 давхар казино байрлана. Хэрвээ туннелийн гүн рүү хоёр гурван алхам хийх юм бол та хагархай архины шил, шээстэй сав, харханд мэрэгдсэн гудас гэх мэт зүйлстэй шууд таарах болно.

Нутгийн удирдлагууд орон гэргүй иргэдийг хооллохыг хориглодог ч туннелийн иргэд хогийн савнаас зайдас, гоймон, сэндвич, жимс гэх мэт боломжийн хоол хүнсийг олдог гэнэ.

Зарим орон гэргүй иргэд нь хөргөгчтэй учир хархнаас хоол хүнсээ хамгаалж чаддаг. Харххх зайлуулахын тулд туннелийн иргэд гал түлэхээс өөр аргагүй болдог

Туннелийн оршин суугчдын дунд өөрийн байрыг тохижуулахыг хүсдэг  залуу хосууд бий. Тэдний нэг болох Стивен, Кэтрин нар өрөөндөө хоёр хүний ор болон номын тавиур тавьжээ. 

Рики туннельд 20 жилийн турш амьдарч байгаа бөгөөд казиногийн ширээний бүтээлгийг хөшигний оронд ашигладаг. 

Орон гэргүйчүүд усаа хувингаар зөөдөг хэдий ч ариун цэврийн өрөө байдаггүй учир орчин маш их бохирдолтой байдаг.

2018 онд Лас-Вегаст 42 сая жуулчин ирдэг бөгөөд жилд 5 тэрбум ам.доллар казинод эргэлдэнэ. Баян жуулчид бол залилагчдын хувьд энэ хот мөнгө олох гайхалтай эх үүсвэр болно. Туннелийн зарим иргэд казинод залилан хийдэг бөгөөд баян жуулчин тасарсан тохиолдолд түүний автоматын мөнгийг авах гэх мэт аргаар мөнгө олдог байна.

Харамсалтай нь мөрийтэй тоглоом ядуусын туннельд ч өрнөдөг байна. 54 настай Нэттроу халамжийн мөнгөө автомат тоглоомын газар зарцуулдаг гэнэ. Гэхдээ заримдаа түүнд аз тохиож тэрээр 10 дахин их мөнгө хожиж байжээ.

Туннелийн зарим иргэд энгийн ажил хийдэг. Тэд 2012 онд байрны түрээсний үнэ нэмэгдсэнээс болж өөрийн орон гэрийг орхисон байна. Ингээд тэд туннелийн иргэд болсон аж. 59 настай Жон Эйчесон 24 цагийн дэлгүүрт ээлжээр ажилладаг ч түүний цалин байр түрээслэхэд  хүрдэггүй гэнэ. 

Невадагийн цөлд жилд 21 хоног л их хэмжээний устай бороо ордог бөгөөд энэ нь туннелийг усаар дүүргэж, туннелийн иргэдийн амь насыг авахад хүргэдэг байна. Бороо эхлэх үед туннелийн иргэд хамгийн үнэтэй гэсэн зүйлээ авч, живэхгүйн тулд зугтаадаг аж.

Лас-Вегаст газар доор амьдрал гэгч зүйл өрнөдөг бөгөөд энэ нь бидний киногоор мэдэх Лас-Вегасаас тэс өөр зүйл юм. Газар доорх туннелийн иргэд энэ амьдралдаа аль хэдийн дасан зохицсон бөгөөд хамгийн их санааг нь зовоодог зүйл бол үер усны аюул аж. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()