Зэвсэглэлийн хүчээрээ "дэлхийд тэргүүлдэг" эр

"Луу" хэмээх хочтой Мел Бернштейн (Mel Bernstein) нь Колорадо мужид амьдардаг бөгөөд тэрээр муухан армиас дутахааргүй зэвсэглэлтэй нэгэн аж. Түүний хувийн цуглуулгад дэлхийн улсуудад ашиглагддаг үе үеийн бүх л төрлийн зэр зэвсэг байх ба одоо 3000 гаруй болжээ. Тэрээр Эл Пасо хотод музей нээж үнэт цуглуулгаа байршуулсан бөгөөд тус музейн жилийн орлого хагас сая доллараас давдаг гэнэ. 

Зэвсэглэлийн хүчээрээ "дэлхийд тэргүүлдэг" эр

Мел 1982 онд Колорадо руу нүүж, зэвсгийн дэлгүүр нээснээр түүний цуглуулгын эхлэл тавигджээ. Тэрээр галаар үлээдэг өвөрмөц мотоциклаасаа болоод "луу" гэх хоч авсан байна. 

Тэрээр музейгаа "Land of the Dragon" гэж нэрлэсэн бөгөөд тэнд 200 гаруй төрлийн автомат болон пулемёт байдаг аж. "Надаас өөр хэнд ч ийм олон буу байхгүй байх, тэд бүгд асуудалгүй ажилладаг" хэмээн тэр ярьжээ.

Мел байшингийнхаа ойролцоо буудлагын талбай барьсан ба заримдаа тэндээ сургуулилт хийдэг гэнэ. Мөн пейнтболын томоохон талбай ч байдаг аж. 

Түүний музейд АНУ-тай тулалдахад ашиглаж байсан улс орнуудын армийн зэр зэвсгүүд дэлхийн 1-р дайнаас эхлээд он цагийн дарааллаар тус тусдаа танхимд байрлуулсан байдаг. Жишээлбэл, Японы катана, Германы винтов ч тэнд бий. 

Түүнчлэн музейд их бууны хэсгүүд, гранат, хамгаалах хэрэгсэл, хуягт машин, манекенд өмсүүлсэн хэдэн зуун ширхэг цэргийн дүрэмт хувцас байдаг. Түүний бүх цуглуулгууд нийлээд ойролцоогоор 10 сая долларын үнэт хүрэх аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()