1
Брижет Холл, 1994
Лео дөнгөж алдарт гарч байх үед үзэсгэлэнт бүсгүй Брижет Холл (Bridget Hall) аль хэдийн Pepsi Cola, Guess Jeans болон Anne Klein-ий нүүр царай болж, Vogue, Harper’s Bazaar, ELLE болон Allure сэтгүүлийн нүүрийг чимэглэсэн байжээ. Тэрээр Леогийн анхны алдартай болзоот бүсгүй байсан аж.
2
Наоми Кэмпбелл,1995
Магадгүй энэ нь Леонардод бараан үстэй бүсгүйчүүд таалагддаг эсэхийг шалгах нэг арга байсан юм болов уу? Хэдийгээр тэд төдийлөн удаан болзоогүй ч, сайн найзууд болжээ.
3
Клэр Дэйнс, 1995-1996
Хосууд зөвхөн кинон дээр төдийгүй, бодит амьдрал дээр ч хайр сэтгэлийн холбоотой болжээ. Гэхдээ “Ромео болон Жульетта”-гийн зураг авалт дууссаны дараа тэд салсан байна.
4
Кристен Занг, 1997
Энэ бол Ди Каприогийн “Титаник” киноны нээлтэнд дагуулж ирсэн загвар өмсөгч бүсгүй юм. Хүмүүсийн ам дамжсан ярианаас сонсоход Кристен Леог “залуу загвар бүсгүйчүүдийн араас хөөцөлддөг” хэмээн буруутгаж түрүүлж хаясан гэнэ. Кристен (Kristen Zang) руу Леогийн шүтэн бишригч бүсгүйчүүд сүрдүүлсэн, заналхийлсэн захидлыг илгээж байсан аж. Ийнхүү сүрдүүлгийн захидлыг шүтэн бишригчдээсээ авсны дараа Лео ирээдүйн найз бүсгүйчүүдийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээс нууж, хамгаалах болсон гэнэ.
5
Хелена Кристенсен, 1997
Данийн загвар өмсөгч бүсгүйтэй жүжигчин залуу сар гаруй хугацаанд л хайр сэтгэлийн холбоотой байжээ. Бүсгүй түүнээс 6 насаар эгч байсан нь хайрын харилцааг богиносгоход хүргэсэн юм болов уу?
6
Деми Мур, 1997-2002
Хосууд 5 жилийн турш нийлж, салж байсан бөгөөд үргэлж папараццийн дуранд өртдөг байсан юм. Нэгэн хачирхалтай зүйл нь Демигийн төрсөн өдөр мөн 11-р сарын 11-нд болдог аж.
7
Ева Герцигова,1998
Чехийн загвар өмсөгч бүсгүйтэй тэрээр “The Man in the Iron Mask” киноны нээлтийн үеэр танилцаж, 2 сарын турш болзжээ.
8
Жизель Бюндхен,2000-2005
Харин Бразилийн үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй Леогийн зүрхэнд 5жилийн турш үлдсэн байна. Гэхдээ тэрээр бүсгүйд сүйн бөгж өгөөгүйгээс гадна кино ертөнцөд хөл тавихад нь туслахгүй гэдгээ хэлжээ.
9
Бар Рафаэли, 2006-2011
Бар болон Лео нарыг гэрлэх байх гэж үзэгчид ихээхэн итгэж байсан ч Лео шүтэн бишригчдийнхээ урмыг хугалжээ.
10
Анна Вьялицына,2011
Цаг алдах хэрэгтэй гэж үү? Орон орны бүсгүйчүүдтэй болзохыг Лео илүүд үздэг бололтой.
11
Блейк Лайвли, 2011
2011 оны зун Леогийн хувьд халуухан байсан бололтой. Тэрээр Блейк Лайвли-тай учир ургуулсан ч энэ харилцаа 5 сар л үргэлжилсэн байна.
12
Эрин Хизертон, 2012
Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрийн нэг болох Эрин жүжигчин залуутай 2 сарын турш болзож, ээлжит загвар өмсөгч бүсгүйд халаагаа өгчээ.
13
Маргарита Гоше (2012)
Ди Каприо яаж эдгээр бүсгүйчүүдийнхээ нэрийг тогтоодог байсан юм бол?
14
Тони Гаррн,2013-2014
Бүтэн жилийн турш Леогийн шүтэн бишригчид Тони болон Лео нарын харилцааг ажиглаж байсан юм. Тэд хосуудыг гэрлэх болов уу гэсэн итгэл тээж байсан ч энэ удаад Лео мөн л гэрлэсэнгүй.
15
Келли Рорбах,2015
Ирээдүйд гэрлэх болов уу гэх итгэл найдварыг төрүүлж байсан Леогийн ээлжит болзоот эмэгтэй бол Келлт Рорбах юм. “ОК” сэтгүүлийн 2015 оны 10-р сарын дугаар дээр “Лео гэрлэх гэж байна” гэсэн мэдээлэл гарсан боловч энэхүү зөгнөл биелсэнгүй.
16
Рианна, 2016
2016 оны 1-р сард болсон “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр шагнал аваад зогсохгүй, шөнийн клубт дуучин Рианнатай байж байгаад баригдсан учир хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний гол бай болсон байна. Гэхдээ тэд зүгээр ярилцаж суугаагүй бөгөөд харин халуухнаар үнсэлцэж байсан гэнэ лээ.
17
Эла Кавалек,2016
Цахим сүлжээнд Леог: “Дурлалт бүсгүйчүүдээ эхлээд дугуй унах романтик болзоонд урьж, харин дараа нь хаягддаг” хэмээн элэглэж байсан. Загварын ертөнцөд хөл тавих гараагаа эхлүүлж байсан Польш бүсгүйг ч энэ асуудал тойрч өнгөрсөнгүй.
18
Нина Акдал, 2017
Харилцаагаа дараагийн түвшинд аваачихад бэлэн биш байсан явдал нь Леонардо Ди Каприог 25 настай загвар өмсөгч бүсгүй Нина Акдалаас салахад хүргэсэн байна.
19
Лорена Рэй, 2017
Жүжигчин залууг шаргал үстэй бүсгүйчүүдэд дуртай болохыг бид мэдэх хэдий ч энэ удаад тэрээр өөр сонголт хийхээр шийджээ. Гэхдээ бусад зүйлээ тэрээр өөрчлөөгүй бөгөөд бүсгүйтэй дугуй унаж, Сен-Тропын завиар зугаалсан ч гэрлэх санал тависангүй.
20
Камила Морроне
Мэдээж, одоо ч гэсэн Лео найз бүсгүйтэй. Тэрээр 22 настай загвар өмсөгч Камилатай (Camila Morrone) хайр сэтгэлийн холбоотой байгаа бөгөөд энэхүү харилцаа 2 жилийн турш үргэлжилж байгаа гэнэ. Гэхдээ саяхан бүсгүй түүнд нэг бол түүнтэй гэрлэ, нэг бол сал гэсэн шаардлагыг тавьжээ.