30 жил тамхи татсан хятад эрийн уушгийг мэс заслын эмч нар гаргаж үзтэл...

2019-11-21, 16:55
72,019

Тамхи татдаг хүмүүс зүрхний шигдээс болон уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад 30 дахин их байдаг. Мэдээж хэрэг, тамхинаас гарах нь тийм ч амар биш. Гэхдээ дараах мэдээ та бүхэнд амьдралын хэв маягаа өөрчилж, тамхинаас гарахын тулд хүчин чармайлт гаргахад тус болно гэж найдаж байна. 

30 жил тамхи татсан хятад эрийн уушгийг мэс заслын эмч нар гаргаж үзтэл...

Эрүүл мэндийн яамнаас гаргасан анхааруулга болон тамхины хайрцаг дээрх зураг, тамхины эсрэг сурталчилгаанууд ч тамхичдын сэтгэхүйд нөлөө үзүүлж чадахгүй байгаа билээ. Тэгвэл тамхи биеийн эд эрхтнүүдийг хэрхэн хөнөөж буйг нүдээр харах нь арай үр дүнтэй байх болов уу. Хятадын эмч нарын нас барсан нэгэн өвчтөний уушгийг шалгаж буй бичлэг маш богино хугацаанд цахим ертөнцөд тархсан байна. Тус хагалгааг гүйцэтгэсэн Зянсу мужийн эмч Чен Жинюү энэхүү бичлэгийн ард болсон үйл явдлын тухай тайлбар хийжээ. 

Тэдний эмнэлэгт хүргэгдсэн 52 настай эр удалгүй амьсгал хураасан байна. Тэрээр эрхтэн хандивлагчаар бүртгүүлсэн байсан учир тэр даруйд нь хагалгаа хийж эд эрхтнийг нь авчээ. Харин эмч нар түүний уушгийг хараад донор болох боломжгүйг ойлгожээ. Түүний уушги хэнд ч тус болох боломжгүй болсон байсан юм. Хятадад тамхидалт маш их газар авсан учир уушги шилжүүлэх хагалгаа нэлээд олон хийгддэг. Зарим үед бага зэргийн гэмтэлтэй уушгийг шилжүүлэн суулгаж болдог ч энэ удаад хүний амь аврах ямар ч боломжгүй юм. 

Уг эрэгтэй 30 жил тамхи татсан байна. Энэ нь түүний аминд хүрсэн эмфизема, арьсны эмгэг болон уушгины шохойжилт зэрэг өвчний шалтгаан болжээ. Ийнхүү түүний уушги хэнд ч тус хүргэж чадхааргүй болсон байв. Дашрамд дурдахад, тамхи татдаг бүх хүний уушги ийм болох нь тодорхой юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()