1
Женнифер Лопес (Jennifer Lopez)
9-р сард 50 насны төрсөн өдрөө хийсэн дуучин бүсгүй Торонтод болсон Олон Улсын кино наадмын үеэр өөрийн хэв маягийг өөрчилж ирсэн бөгөөд тэрээр үсээ тайрч, алтлаг өнгөөр будсан байжээ.
2
Кристен Стюарт (Kristen Stewart)
Кристен Стюарт хурц өөрчлөлт хийхээс айдаггүй нэгэн, саяхан Францад болсон кино наадмын үеэр ягаан өнгийн богино үс засалттай иржээ. Энэхүү засалт нь ч түүнд зохисон бололтой.
3
Моника Беллуччи (Monica Bellucci)
Миланд болсон загварын долоо хоногийн үеэр Моника Беллучи өөрийн шинэ имижээр олны гайхшралыг төрүүлжээ. Богино үс засалт, хар шил нь жүжигчин бүсгүйг танигдхааргүй болгож өөрчилсөн ч бүсгүй ямар ч тохиолдолд үзэсгэлэнтэй харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
4
Иванка Трамп (IvankaTrump)
9-р сар Иванка Трампын хувьд өөрчлөлтийн сар болжээ. Тэрээр үсээ тайрсан бөгөөд энэхүү засалт нь түүнийг илүү эрхэмсэг харагдуулж байгаа болов уу.
5
Лариса Гузеева (Larisa Guzeeva)
Лариса Гузеева өөрийн өөрчлөлтөөр шүтэн бишригчдээ гайхшруулаад амжжээ. Тэрээр үсээ шаргал өнгөөр будсан байна. Хэдийгээр үзэгчдийн сэтгэлд тэрээр бараан үстэйгээр үлдсэн ч цайвар өнгийн үс ч түүнд зохиж байгаа бололтой.
6
Бритни Спирс (Britney Spears)
Бритни Спирсийн бараан үстэй байхыг бид мэднэ. Гэхдээ намрын эхээр тэрээр дахин туршилт хийхээр шийдсэн бололтой. Гэвч түүний энэ өөрчлөлт удсангүй. 10 сарын сүүл гэхэд тэрээр дахин цайвар үстэй болсон байна. Шаргал үс Бритнийгийн хувьд түүний нэрийн хуудас мэт санагдана.
7
Эмма Робертс (Emma Roberts)
Эмма Робертс үснийхээ өнгийг өөрчлөх маш дуртай нэгэн. Энэ удаад ч тэрээр саяхан цайвар үстэй байснаа бараан өнгөтэй болгохоор шийджээ. Эмма өөрийнхөө хэв маягийг өөрчлөхийн тулд гүн шоколадан бор өнгийг сонгосон байна.
8
Дуа Липа (Dua Lipa)
Дуа Липа саяхан өөрийн шинэ цомгоо гаргасан бөгөөд үүнийгэээ өөрийн шинэ дүр төрхөөрөө сурталчилсан аж. Бүсгүйн анхны цомог 2017 онд гарч байжээ.
9
Жон Траволта (John Travolta)
Хэдэн сарын өмнө Жон Траволт өөрийн үснээс салахаар шийдсэн байна. Одоо тэрээр халзан толгойтой өөртөө итгэлтэйгээр алхаж байгаа гэнэ.
10
Ченнинг Татум (Channing Tatum)
Ченнинг Татум ч гэсэн үснээс залхсан бололтой өөрчлөлт хийхээр шийдэж, үсээ багасгаж, цайвар үстэй болжээ.