“Moffice”-оос Монголд төдийгүй дэлхийд цойлох бизнесийн санаанууд төрнө

Дундын оффис, хамтын оффис гэдэг ойлголт одоогоос 4, 5 жилийн өмнөөс л бидний дунд яригдаж, ашиглагдаж ирсэн “шинэхэн” соньхон зүйл. Гэтэл дундын оффисын хэрэгцээ залуусын дунд ямар их байсныг, одоо хэр нь байгааг та дурын дундын оффисыг зорьж очиход л мэдэх болно. Залуус завгүй, бусдыг ч ажралгүй анхаарлаа төвлөрүүлж тэндээ өөрийн орон зайг бий болгож, бие биеэсээ суралцан, төсөөллийн мөрөөдлийн бизнесээ эхлүүлэхээр цаг нарыг умартан хичээж, тэмүүлж байна.

“Moffice”-оос Монголд төдийгүй дэлхийд цойлох бизнесийн санаанууд төрнө

Тэгвэл тэдэнд зориулсан, мөрөөдөл рүүгээ алхах шат нь болсон бас нэгэн төв үүд хаалгаа нээлээ.

Moffice. Та энэ нэрийг цээжлээд аваарай.

Байршил, дотоод тохижилт гээд бүх талаараа төгс сонголт.

Мобиком Корпораци нь өөрийн дундын оффисын төвийг сонгон үйлчлүүлж байгаа гарааны бизнес эрхлэгч залуустаа хууль эрхзүй, санхүү төлөвлөлт, маркетинг сурталчилгаа гээд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан олон талын зөвлөгөө мэдээллийг өгч, тэднийг дэмжин ажиллах юм.

Түүнчлэн Мобиком Корпорацийн Ерөнхий захирал ноён Тацуяа Хамада хэлсэн үгэндээ “...Энэ бол том компанийн хувьд нийгэмдээ хийх ёстой зүйлсийн нэг. Үүнийг бидний үүрэг, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж бодож байна. Бид MOffice хамтын оффисын төвөөс төрөн гарсан стартапууд, амжилттай яваа гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулж, тэдэнд зах зээлд өөрсдийн байр суурийг олоход нь харамгүй туслалцаа үзүүлнэ. Мобиком Корпораци маань мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компани учраас IT-ийн чиглэлээр гарааны бизнес эрхлэх гэж буй залууст илүү их боломж, давуу тал бий. Яагаад гэхээр, бидний зүгээс тест хийх нөхцөл боломжийг бүрдүүлэн virtual, host серверүүдийг ажиллуулах боломжтой. Нөгөөтэйгөөр Мобикомын 23 жилийн бизнесийн Know How, ёс зүй ethic зэргээс тэдэнд сурч мэдэх зүйлс их. Бидэнд ч мөн ялгаагүй шинэ үеийн залуусаас, стартапуудаасаа сурах зүйл их бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс харилцан бие биедээ тусалж, хөгжүүлэх гээд маш олон харилцан ашиг тус бий.”

Ийнхүү Монголын стартапуудыг өлгийдөн гаргах шинэ шинэлэг, тохилог тав тухтай MOffice хамтын оффисын төв үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Гарааны бизнес эрхлэгч, стартапууд та бүхэнд боломжит бүхий л орон зайг чинь бэлдсэн. Одоо та гагцхүү бүтээх л үлдлээ!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.