Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

Кардашианы бүсгүйчүүд гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд тэдний гоо сайханд анхаардаг мэргэжлийн баг хүртэл байдаг юм. Тэд нүүрээ будуулж, үсээ янзлуулж байхдаа сонирхолтой бичлэг хийж, зураг дарж олон нийтийн хэрэгслээр цацан, шүтэн бишрэгч, фенүүдтэйгээ хуваалцдаг. Гэхдээ алдартай бүсгүйчүүдийн будаггүй төрх ямар харагддаг бол?

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

1 Клоеийн чөлөөт стиль

Клое найзынхаа хамт хотын гудмаар явж байхдаа хэвлэлийнхний дуранд өртжээ. Гэхдээ алдартай хүн гэхээрээ л байнга нүүрээ будаж, гоё хувцасласан байх албагүй учраас түүний хувийн орон зайг хүндэлж, тайван орхих хэрэгтэй болов уу. Мөн тэд олон нийтийн шүүмжлэлтэй үргэлж тулгардаг болохоор хааяа ч гэсэн чөлөөт стилийг  нь ойлгох хэрэгтэй биз ээ.

Клоеийн чөлөөт стиль

2 Кэйтлиний өөртөө итгэлтэй байдал

Кэйтлин Женнер өөрийн будаггүй төрхөндөө маш итгэлтэй байдаг. Хүн бүр түүн шиг өөрийнхөөрөө, байгаадаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Энэ чинь маш чухал зан чанар шүү дээ.

Кэйтлиний өөртөө итгэлтэй байдал

3 Кендаллын төгс царай

Кендаллын царай зүгээр л төгс гэхэд хилсдэхгүй. Та түүний будаггүй төрхийг хараад яагаад алдартай модель болсныг нь шууд л ойлгож байгаа байх. Түүний нүүрний ясны бүтэц, үзэсгэлэнтэй төрхөнд ямар ч будаг хэрэггүй байгаа биз.

Кендаллын төгс царай

4 Кайлигийн багын төрх

Кайлигийн бага нас гэрт нь суурилуулсан камерын өмнө өрнөж, тэрбээр бидний нүдэн дээр л өсөж торнисон. Гэхдээ та энэ зургийг хараад  түүнийг багадаа ямар төрхтэй байсныг нь эргэн санаж болох юм. Энэ бяцхан охин алдарт Кайли Косметикс компанийг үүсгэн байгуулж, дэлхийн тэрбумтнуудын эгнээнд жагсана гэж хэн мэдэх билээ дээ.

Кайлигийн багын төрх

5 Будаггүй сэтгэл татам төрх

Түүний төгс нүүр царай, жаахан хүүхдийнх шиг цагаахан булбарай арьсанд ямар гоо сайхны будаг хэрэггүй.

Будаггүй сэтгэл татам төрх

6 Ялдам төрх

Ким Кардашиан будаггүй үедээ илүү залуу, ялдамхан жаахан охин шиг харагддаг бололтой.

Ялдам төрх

7 Кортнигийн унтахын өмнөх зураг

Кортни энэ зургийг нүүрээ цэвэрлээд, унтахынхаа өмнө авахуулсан бололтой. Түүний өөгүй арьс, өтгөн үсийг хараад ямар ч хүн түүнд битгий нүүрээ буд хэмээн зөвлөх байх.

Кортнигийн унтахын өмнөх зураг

8 Яг л 2 өөр хүн мэт

Тэрбээр 2 дахь зурган дээрх дүр төрхийг гаргах гэж их л цаг зарцуулсан байх даа.

Яг л 2 өөр хүн мэт

9 Гэрэлд цохигдсон нь

Гэрэл зургийн амин сүнс нь гэрэлтүүлэг байдаг. Гэхдээ эхний зургийн гэрэл түүнд арай л шударга бус ханджээ. 

Гэрэлд цохигдсон нь

10 Өхөөрдөм Кайли

Кайлигийн багын будаггүй төрх үнэхээр хөөрхөн. Харин сэвхтэй байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Гэхдээ л будаггүй үедээ тэрбээр илүү сэтгэл татам биш байна гэж үү?

Өхөөрдөм Кайли

11 Ээжийнх нь будаггүй царай

Крис Женнер нэг удаа нүүрэндээ гоо сайхны мэс хүргэсэн гэж мэдэгдэж байсан. Гэхдээ тэр ч гэсэн будаггүй үедээ үзэсгэлэнтэй харагддаг. Олон шүтэн бишрэгчид нь түүний будаггүй төрхийг нь ойр ойрхон харахыг хүсдэг гэдгээ илэрхийлдэг гэнэ шүү.

Ээжийнх нь будаггүй царай

12 Клоеийн жинхэнэ төрх

Гоо сайхны нүүр будалт эмэгтэй хүнийг үнэхээр аварч чаддаг гэдгийг та эндээс харж болох юм. Эхний зураг дээр тэрбээр дасгал хийхээр явж байгаа бололтой. Мэдээж хэн ч дасгал хийхээр явахдаа нүүрээ буддаггүй шүү дээ. 

Клоеийн жинхэнэ төрх

13 Нойрсож буй гүнж

Түүний үүсгэн байгуулсан "Кайли Косметикс" гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компани нь дэлхийн хамгийн амжилттай ажиллаж буй компаниудын нэг бөгөөд "Forbes"-ийн үзсэнээр бүтээгдэхүүнүүд дор хаяж 900 сая ам.доллароор үнэлэгддэг аж. Тэрбээр нүүр будгийн үйлдвэрлэлийн хатан ч гэлээ түүний үзэсгэлэнт царайнд ямар ч будаг хэрэггүй юм.

Нойрсож буй гүнж

14 Яарч яваа Ким

Энэ зургийг дарж байх үед тэрбээр алхаж байхдаа өглөөний цайгаа ууж, яаран гүйж байсан гэнэ. Тийм байхад яаж ч нүүрээ будаж амжих билээ дээ.

Яарч яваа Ким

15 Кэйтлиний сүүдэр

Кэйтлин Женнер яг л бусад алдартнуудтай адил будаггүй явахаасаа санаа зовж, сүүдэр хэрэглэдэг бололтой. Гэхдээ будаггүй төрхөө нууж, нүүрэндээ ямар ч ашиггүй сүүдэр тавих ер нь ямар хэрэгтэй юм бэ? 

Кэйтлиний сүүдэр

16 Кайли Женнерийн бодит зураг

Кайли маш нээлттэй, үнэнч нэгэн юм. Учир нь тэрбээр өөрийн царайн дахь өө сэв, юу л байна бүгдийг нь шүтэн бишрэгчдэдээ ил харуулж, өсвөр үеийнхэнд үлгэр дуурайлал болж, заавар зөвлөгөө өгч байдаг. 

Кайли Женнерийн бодит зураг

17 Кимийн будаггүй өдөр!

Энэ үед түүнийг яг юу хийж байсныг мэдэхгүй ч тэрбээр өдөржин нүүрээ будаагүй гэнэ.

Кимийн будаггүй өдөр!

18 Хэтэрхий түлэгдчихэж үү?

Тэр нүдний шилтэйгээ наранд хэтэрхий удаан явчихсан бололтой. Үүнийг далдлахад ч их цаг орно доо. Гэхдээ хүн бүрд л ийм асуудал тохиолддог шүү дээ.

Хэтэрхий түлэгдчихэж үү?

19 Кардашианууд

Кардашианы гэр бүлийнхэн бүх цаг үеийн хамгийн олон зургаа даруулсан алдартнуудын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд амьдрал нь ч олны өмнө нээлттэй байдаг юм. Түүнчлэн тэднийг нүүрээ будахгүй ч үзэсгэлэнтэй харагддаг гэр бүл ч гэж тодорхойлж болох юм.

Кардашианууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()