Халуун ваннд удаан хэвтэх нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Эрдэмтэд халуун ваннд удаан хэвтэж, сайн амрах нь өөхийг шатааж, илүүдэл жингээс салахад тусалдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ. Мөн халуун усанд удаан хэвтэх нь 30 минут алхсантай  дүйцэхүйц үр дүнтэй байдаг аж. Энэхүү арга нь өөх шатаагаад зогсохгүй цусан дахь холестерины хэмжээг ч тэнцвэржүүлдэг гэнэ шүү.

Халуун ваннд удаан хэвтэх нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Их Британийн Лофборо Их Сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар эрэгтэй хүн 40 хэмийн халуун усанд 1 цаг хэвтэхэд 140 гр илчлэгийг шатаадаг болох нь тогтоогджээ. Мөн халуун усанд хэвтэх нь 2-р зэргийн чихрийн шижинтэй хүний цусан дахь глюкозын хэмжээг дасгал хийснээс ч илүү үр дүнтэй бууруулдаг байна.

Та дор хаяж 1 цагийн турш халуун ваннд хэвтэх ёстой. Гэхдээ та бүлээн усанд биш 40 хэмийн температуртай халуун усанд орох хэрэгтэйг санаарай.

Дээрх судалгааг зөвхөн эрчүүдийн дунд явуулсан болохоор эмэгтэй хүний биеийн онцлогоос хамаарч арай өөр үр дүн гарч магадгүй юм. 

Илчлэг шатаах нь хүний биеийн жин, цусны бүлэг зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч, өөр өөрөөр явагддаг учир хүн бүрийнх ялгаатай байдаг. Хүний биеийн дулаан нэмэгдэхэд бие махбодь дулаанд цочирч, уураг ялгаруулдаг. Мөн стресс, сэтгэл гутралын хариуд уураг ялгардаг ба эдгээр нь цусан дахь глюкозын хэмжээг тогтворжуулж, хэвийн жинг барихад тусалдаг байна. Тиймээс халуун ваннд орсноор аль ч хүйсийн хүмүүс тодорхой хэмжээний илчлэгийг шатаана гэдэгт эрдэмтэд тун итгэлтэй байгаа билээ.

Харамсалтай нь халуун усанд орох нь дасгал хийх хэмжээний үр дүнтэй байж чадахгүй. Жишээлбэл, хүн халуун усанд орохтой адил хугацаанд дугуй унавал 630 гр илчлэг шатаадаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хэв маягаар амьдарснаар зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх өвчин, мөн сэтгэл зүйн бусад эмгэгээс сэргийлж чадна.

Харин дасгал хийх чадамжгүй, цусан дахь глюкозын хэмжээгээ байнга хянадаг хүмүүст 1 цаг халуун ваннд хэвтэх нь итгэмээргүй үр нөлөөг үзүүлдэг. Тэгэхээр тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллохоос гадна та хялбар, хөнгөн, тайвшруулах үйлчилгээтэй энэхүү аргыг та заавал туршиж үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()