Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

Холливудын оргилд хүрч, дэлхий даяар нэр алдраа цуурайтуулах гэдэг тийм ч хялбар зүйл биш билээ. Гэхдээ бидний таниж мэдэх зарим алдартнууд Холливудын од болно гэсэн зорилгыг өмнөө тавиагүй байсан ч тэдэнд аз тохиосон юм. Ингээд хачирхалтай байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн ододтой танилцацгаая.

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

1 Шарлиз Терон (Charlize Theron)

Шарлиз Тероны амжилтын гараа түүнийг 19 настай байхад буюу ээжийнхээ шаардлагаар Өмнөд Африкаас Лос-Анжелос руу нүүсний дараа эхэлсэн байна. Тухайн үед бүсгүй өөрийгөө алдартан болно гэж огтхон ч бодооггүй байжээ. Ирээдүйн од бүсгүй тухайн үед бага зэрэг орлого олохыг л хүссэн аж. Ингээд тэрээр банкинд очиж өөрийн чекийг бэлэн мөнгө болгохыг хүсэхэд түүнд татгалзсан хариу хэлсэн бөгөөд энэ үед тэрээр бухимдаж, банкинд хэрүүл үүсгэжээ.

Ийнхүү тэрээр Рене Руссо болон Жон Хёрт нарын агент болох Жон Кроссбигийн хараанд өртсөн байна. Жон бүсгүйд мөнгөний асуудлаа шийдэхэд нь тусалж, түүнийг жүжигчний сургалтанд суулгаж хэд хэдэн дүрийн шалгаруулалтанд явуулсан аж. Ингээд Лос-Анжелост ирснээс хойш 8 сарын дараа Шарлиз “Children of the Corn III: Urban Harvest” кинонд үггүй 3 секундын дүрийг бүтээж, жүжигчин болох гараагаа эхлүүлсэн байна.

Шарлиз Терон (Charlize Theron)

2 Ченнинг Татум (Channing Tatum)

Ченнинг Татум багадаа жүжигчин болно гэж төсөөлөөгүй байжээ. Тэрээр Алабам мужийн хөл бөмбөгийн коллежид сурах тэтгэлэг авсан боловч амьдрахын төлөө мөнгө олох хэрэгтэй болсон учир сургуулиа орхисон байна. Ингээд тэрээр Лос-Анжелосын шөнийн клубт тайчигчаар ажиллах болсон аж. Дараа нь тэрээр өөрийгөө моделийн бизнест амжилт гаргах боломжтой болохыг ойлгож Майми явсан бөгөөд тэрээр гудамжинд нэгэн моделийн агентлагийн хараанд өртсөн байна. Үүнээс хойш тэрээр загварын шоунд оролцож, сэтгүүлийн нүүрийг чимэглэх болжээ. Хэсэг хугацааны дараа Ченнинг нэгэн кино найруулагчийн хараанд өртөж “CSI: Crime Scene Investigation” кинонд дүр бүтээж, алдартай жүжигчин болох гараагаа эхлүүлсэн аж.

Ченнинг Татум (Channing Tatum)

3 Розарио Доусон (Rosario Dawson)

“Clerks II”,  “The Rundown” киноны од тэрээр гэрийнхээ тагтан дээр сууж байхдаа гэрэл зурагчин Ларри Кларк болон түүний туслах Хармони Коринагийн нүдэнд өртсөн байна. Тухайн үед Корин “Kids” киноны найруулгыг бичихэд Ларри Кларкт туслаж байсан юм. Ингээд 16 настай Розариог тэрээр Рубигийн дүрд гайхалтай тохирно гэж үзсэн бөгөөд энэ нь ч зөв байжээ.

Үүнээс хойш Розарио төрөл бүрийн кинонд дүр бүтээх болсон юм. Доусоны хувьд найруулагч нь хэн болох, тухайн кино үнэтэй эсвэл хямд эсэх нь огт хамаагүй байсан гэнэ.

Розарио Доусон (Rosario Dawson)

4 Мел Гибсон (Mel Gibson)

Хоёр удаагийн “Оскар”-ын шагнал хүртсэн жүжигчин залуу бааранд зодоон хийснээр өөрийн жүжигчин болох гарааг эхлүүлж байжээ. Сиднейд амьдарч байхдаа тэрээр жүжигчин болох оролдлого хийж байсан ч бодит амжилтыг тэрээр санаандгүй байдлаар олсон байна. Гибсоны найз түүнд нэгэн шилдэг киноны шалгаруултанд оролцох саналыг тавьжээ.

Сонгон шалгаруулалтын талбай ирэх үед зодоон хийсэн царайтай, шарталтын байдалтай Гибсон найруулагчийн хараанд шууд өртсөн аж. Түүний царай нь киноны найруулгад маш ихээр тохирч байсан гэнэ. Ингээд Мел “Mad Max” кинонд дүр бүтээж, амжилтын гараагаа эхлүүлжээ.

Мел Гибсон (Mel Gibson)

5 Натали Портман (Natalie Portman)

10 насандаа л гэхэд Натали Портман аль хэдийн үзэсгэлэн төгөлдөр болсон байжээ. Ингээд тэрээр пиццаны газар хооллож байхдаа моделийн агентлагийн ажилтны хараанд өрсөн юм.

Залуу Натали дээр очиж түүнийг загварын ертөнцөд хүч үзэх саналыг тавьсан байна. Гэхдээ бүсгүй багаасаа өөрийгөө жүжигчин болно гэдэтгээ итгэлтэй байсан учир залууд жүжигчин болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд залуу түүнд агент олоход туслаж, кино жүжигчин болох гарааг нь эхлүүлж өгсөн аж.

Натали Портман (Natalie Portman)

6 Жонни Депп (John Depp)

“Pirates of the Caribbean” киноны алдарт од тэрээр өөрийгөө жүжигчин болно гэж огт бодоогүй байжээ. Тэрээр дуу хөгжмийн чиглэлээр амжилт гаргах сонирхолтой байсан аж. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд Жонни 16 насандаа сургуулиа орхиж Флоридагийн шөнийн клубт тоглолт хийдэг байсан “The Kids” хамтлагт орсон байна.

20 насандаа Жонни нь Лори Энн Эллисон хэмээх нүүр хувиргагч бүсгүйтэй гэрлэж, бүсгүй түүнийг Николас Кейжтэй танилцуулсан аж. Николас Жонниг жүжигчин болох авъяас чадвартай нэгэн болохыг анзаарч, түүнд “A Nightmare on Elm Street” кинонд тоглох саналыг тавьсан байна.

Жонни Депп (John Depp)

7 Памела Андерсон (Pamela Anderson)

Залуудаа Памела Андерсон үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байсан учир хүн бүр түүнд анхаарал хандуулдаг байсан юм. Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр камер бүсгүйн зургийг авч дэлгэцээр гаргасан байна.

Үүний ачаар шар айрагны үйлдвэр бүсгүйг анзаарч түүнд сурталчилгаанд тоглох саналыг тавьжээ. Харин 4 жилийн дараа Памела “Playboy” сэтгүүлийн нүүрэнд гарсан байна. Дахиад хэдэн жилийн дараа бүсгүйд “Baywatch” кинонд тоглох саналыг тавьж тэрээр АНУ-ын секс бэлгэ тэмдгүүдийн нэг болсон юм.

Памела Андерсон (Pamela Anderson)

8 Харрисон Форд (Harrison Ford)

Бусад жүжигчдээс ялгарах онцлог нь Харрисон хүүхэд байхаасаа эхлэн жүжигчин болох мөрөөдөлтэй байжээ. Ийнхүү өөрийн хүүхэд насны мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэрээр Калифорни руу нүүсэн боловч кино ертөнцөд хөл тавих нь тийм ч хялбар зүйл биш гэдгийг ойлгосон аж. Ингээд өөрийн азгүйдэлтэй эвлэрч тэрээр мужаанаар ажиллах болсон гэнэ.

Нэгэн удаа тэрээр кино студийн хаалгыг засварлаж байсан бөгөөд уг кино студид Жорж Лукас “Star Wars” киноны сонгон шалгаруулалтыг хийж байжээ. Найруулагч өвөрмөц төрхтэй хүүг анзаарч түүнд Хана Сологийн дүрд тоглох саналыг тавьсн байна.

Харрисон Форд (Harrison Ford)

9 Дэвид Бореаназ (David Boreanaz)

Дэвид Бореаназ бол “Buffy the Vampire Slayer”, “Bones” киногоороо олны дунд алдартай. Гэхдээ тэрээр жүжигчин болох гараагаа нохойтойгоо зугаалж байхдаа эхлүүлнэ гэж огтхон ч төсөөлөөгүй.

Түүнийг нохойтойгоо зугаалж байх үед түүнийг Баффи киноны найруулагчийн найз болох хөрш нь анзаарсан бөгөөд тэрээр найруулагчид сахиусан тэнгэрийн дүрд тохирох хүнийг хайж байгааг мэдэж байсан учир Дэвидийг санал болгосон аж.

Дэвид Бореаназ (David Boreanaz)

10 Жейсон Стейтем (Jason Statham)

Стейтемийн шүтэн бишрэгчид түүнийг багадаа спортоор чамгүй амжилт үзүүлж байсан болохыг мэднэ. Тэрээр Британийн усан сэлэлтийн багт байсан бөгөөд Олимпийн наадамд оролцдог байжээ. Гэхдээ Жейсоны хэлж байгаагаар спорт бол түүний хувьд сонирхол байсан гэнэ. Харин амьдрахын төлөө тэрээр Лондонгийн гудамжинд үнэртэй ус, гоёл чимэглэлийн зүйлийг  зардаг байсан аж.

Ийнхүү худалдаа эрхлэж байх үед нь загварын агентлагийн ажилтан түүнийг анзаарч Tommy Hilfiger-ийн зураг авалтанд орох саналыг тавьсан байна. Хэсэг хугацаанд моделоор ажилласан тэрээр найруулагч Гай Ричитэй танилцжээ. Гай түүнийг “Lock, Stock and Two Smoking Barrels”  киноны Беконы дүрд тохирох хэмээн үзэж уг кинонд тоглуулсан байна.

Жейсон Стейтем (Jason Statham)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()