Гиннесийн номд онцгой содон амжилтаараа бүртгэгдсэн 14 алдартан

Алдартай жүжигчид болон дуучид хамгийн өндөр орлого олсон, хамгийн их цомог борлуулсан гэх шалтгаануудаар Гиннесийн номд бичигдэх нь бий. Гэхдээ зарим нь тун ер бусын аргаар энэхүү номд орсон байдаг. Ингээд тэдгээр одуудын хэрхэн дээд амжилт тогтоож байсныг хамтдаа сонирхоцгооё.

Гиннесийн номд онцгой содон амжилтаараа бүртгэгдсэн 14 алдартан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дуэйн Жонсон (Dwayne Johnson)

Алдарт жүжигчин Дуэйн Жонсон нь Гиннесийн номд 3 удаа бичигдэж байжээ. Тэрбээр 2007 онд “King of Scorpions” киноны Метаяасын дүрд тоглож 5.5 сая ам.долларын цалин авснаар хамгийн өндөр орлого олсон гол дүрийн жүжигчнээр шалгарч байсан юм. Харин 2015 онд Лондонд болсон “San Andreas Fault” киноныхоо нээлтийн үеэр жүжигчин маань өөрийн гар утсаараа 3 минутын турш 105 фентэйгээ сельфи хийж дахин дээд амжилтын эзэн болжээ. Энэхүү амжилтыг эвдэхийн тулд Дуэйн Жонсон зургаа ямар ч сарнилтгүй тод авах ёстой байсан гэнэ. Мөн 2 жилийн дараа тэрбээр хамгийн их хэмжээний буюу бараг 245 кг дүрдэг сүмсийг бэлтгэж, тэрийгээ орон гэргүй хүмүүст хоол тараадаг Лос Анжелесын нэгэн ашгийн бус байгууллагад хандивлажээ.

Дуэйн Жонсон (Dwayne Johnson)

2 Бен Стиллер (Ben Stiller)

2016 онд Лондон дахь “Model Male 2” киноныхоо нээлтийн үеэр жүжигчин Бен Стиллер дэлхийн хамгийн урт сельфиний гарыг ашиглаж зураг авчээ. Тэрхүү гар нь 8.56 метр урттай бөгөөд цонх угаагчийн бариулаар хийгдсэн байсан аж. Улмаар тус үйл ажиллагаанд оролцож байсан Гиннесийн номын төлөөлөгч түүнд амжилтыг нь баталж гэрчилгээ гардуулсан байна. 

Бен Стиллер (Ben Stiller)

3 Фаррелл Уильямс (Farrell Williams)

2013 оны намар Америкийн дуучин Фаррелл Уильямс хөгжмийн түүхэн дэх хамгийн урт буюу 24 цаг үргэлжлэх видео клипийг хийжээ. Энэ хугацаанд 4 минутын урттай тус дуу 360 удаа давтагдаж явдаг байна. Клипэн дээр энгийн иргэд, алдартнууд гээд маш олон хүмүүс бүжиглэж буйгаар гардаг бөгөөд үүнийг бүтнээр нь 24hoursofhappy.com  хэмээх тусгай сайт дээр байршуулжээ. Гэхдээ одоогоор энэхүү сайт нь ажиллахгүй байгаа бөгөөд та эхний 4 цагийг тастаж авсан бичлэгийг Youtube-ээс үзэх боломжтой аж.

Фаррелл Уильямс (Farrell Williams)

4 Эминем (Eminem)

Маршалл Брюс (Мэттерс Marshall Bruce Mathers) буюу алдарт рэппер Эминем нь 2013 онд “Rap god” дууныхаа ачаар Гиннесийн номд бичигдэж байжээ. 6 минут үргэлжлэх энэхүү дуундаа тэрбээр 1560 үг хэлдэг аж. Тэгэхээр Эминем нэг бадагтаа 97 үгийг 15 секундэд хэлсэн гэсэн үг юм.

Эминем (Eminem)

5 Снүүп Догг (Snoop Dogg)

2018 онд Америкийн рэппер Снүүп Догг дэлхийн хамгийн том хэмжээтэй коктелийг хийснээр Гиннесийн номд бичигдэх болжээ.

Тэрбээр "Paradise" коктелийг хийхдээ 315 литр "Gin" архи, 156 литр чангаанзны брэнди, 106 литр жүржийн шүүсийг ашигласан байна. Мөн түүнийхээ аварга том савыг соруул, ягаан шүхрээр чимэглэж, амсар дээр нь тарвас тавьжээ.

Снүүп Догг (Snoop Dogg)

6 Жастин Биебер (Justin Bieber)

Канадын алдарт дуучин Жастин Биебер 14 удаа Гиннесийн номд бичигдэж байсан юм. “Spotify дахь долоо хоногийн хамгийн алдартай дуу”, “Youtube-ийн хамгийн их хандалт авсан суваг” гэх мэт шагналуудаас гадна тэрбээр хамгийн олон "dislike" авсан уран бүтээлчээр ч нэрлэгдэж байжээ. Түүний "Baby" дуунд 11 сая хэрэглэгч дургүй гэсэн байдаг. Гэвч саяхан 2018 оны сүүлээр Youtube-ийн өөрийн оруулсан бичлэг нь тус амжилтыг эвдсэн юм.

Жастин Биебер (Justin Bieber)

7 Вин Дизель (Vin Diesel)

2013 оны 11 сард "Галзуу Хурд" киноны од, жүжигчин Вин Дизель нь нас барсан киноны хамтрагч, хамгийн сайн найз Паул Уокертаа (Paul Walker) зориулан Фэйсбүүктээ пост оруулжээ. Уг пост нь 8 сая гаран лайк авснаар Фэйсбүүк дэх хамгийн алдартай пост болсон юм.

Вин Дизель (Vin Diesel)

8 Жеки Чан (Jackie Chan)

Инээдмийн, тулаант киноны баатар Жэки Чан нь орлон тоглогчгүйгээр хамгийн олон удаа өөрийн биеэр үзүүлбэрээ хийсэн жүжигчин юм.

Жеки Чан (Jackie Chan)

9 Роберт Дауни Жуниор (Robert Downey Jr)

Алдарт жүжигчин Роберт Дауни Жуниор нь Хятадын дахь шүтэн бишрэгчдийнхээ ачаар тус номд багтаж чаджээ. Тэрбээр 48 насныхаа төрсөн өдрөөр анх удаа Хятадад зочилсон бөгөөд тухайн үед 5.339 фэнүүд нь түүнд өөрсдийн гарын үсэгтэй ил захидлыг гардуулсан байна. Тэдгээр дунд Хятадын одууд болох Хуанг Сяоминг, Ван Сюези нар ч байжээ.

Роберт Дауни Жуниор (Robert Downey Jr)

10 Мадонна (Madonna)

Мадонна нэлээд хэдэн удаа тус номд бичигдэж байжээ. Тэдгээрээс онцолбол:

"Эвита" мюзиклын үеэр (1996 он) Мадоннагийн бүтээсэн гол дүр нь 85 өөр хувцас сольж өмсдөг. Улмаар тэрбээр өмссөн хувцасныхаа тоогоор дээд амжилт тогтоожээ. Үүнээс гадна жүжигчин бүсгүйн үс засалт нь 42 удаа, ээмэг нь 56 удаа, малгай нь 39 удаа солигдсон байдаг.

Мөн 2014 онд "Fool's Paradise Drag" үдэшлэг дээр дуучны 440 шүтэн бишрэгч Мадонна шиг хувцаслаж байжээ.

Мадонна (Madonna)

11 Оззи Осборн (Ozzy Osbourne)

2010 оны 6 сарын 12-нд нэгэн бейсболын тоглолтын үеэр Английн рок дуучин Оззи Осборн фенүүддээ “Хашхираан”(Scream) гэдэг үгийг аль болох чанга хэлж, удаан хашхирахыг уриалжээ. Фэнүүд нь ч түүний хүсэлтийг амжилттай биелүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм.

Оззи Осборн (Ozzy Osbourne)

12 Шакира (Shakira)

Колумбын нэрт дуучин Шакира нь дэлхийн хамгийн анхны 100 сая лайк авсан Фэйсбүүк хаягтай хүнээр тодорч Гиннесийн номд бичигдэж байжээ. Үүнээс өмнө тэрбээр АНУ дахь хамгийн их борлуулалттай Испани цомог, хамгийн сайн борлуулалттай Испани дуу зэргээр хоёр ч удаа дээд амжилт тогтоож байсан юм.

Шакира (Shakira)

13 Хью Лаури (Hugh Laurie)

“Доктор Хаус” цувралын од Хью Лаури нь хамгийн өндөр цалинтай телевизийн жүжигчний амжилтыг эзэмшдэг. Тэрбээр нэг цувралд тоглохдоо ойролцоогоор 700.000 ам.доллар авдаг аж.

Хью Лаури (Hugh Laurie)

14 Абхишек Баччан (Abhishek Bachchan)

2009 онд Энэтхэгийн жүжигчин, продюсер Абхишек Баччан нь "Дели-6" киногоо сурталчлах компанит ажлынхаа хүрээнд 12 цагийн хугацаанд 7 хотод айлчилжээ. Тэрбээр очсон газар бүрдээ улаан хивсэн дээр алхаж, фенүүдтэйгээ харилцаж, гарын үсэг зурж  байсан юм. Баччан тэрхүү 12 цагийн турш 1.8 мянган км замыг (автомашинаар, хувийн онгоцоор) туулсан гэдэг.

Абхишек Баччан (Abhishek Bachchan)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()