1
Галын гидрант
Галын гидрантууд нь минутад хэдэн галлон (1 галлон=378 литр) ус гаргах чадалтайгаасаа хамаарч өөр өөр өнгөтэй байдаг. Мөн ямархуу хэмжээний галыг унтраах боломжтой гэдгээсээ шалтгаалж, хэмжээ нь харилцан адилгүй байдаг аж. Галын гидрантын өнгөнүүд нь ихэвчлэн улаан, улбар шар, ногоон, цэнхэр байдаг.
2
Нисэх онгоц
Нисэх онгоцнуудыг цагаан ѳнгѳөр будах нь нарнаас ирж байгаа гэрлийг ойлгож, онгоцыг хэт халахаас сэргийлдэг аж. Мѳн энэ нь онгоц зогсоолд зогсох үед хурдан хѳрѳхѳд тусалдаг гэнэ.
3
Дугуй
Дугуйны резинэн материал нь цагаан ѳнгѳтэй байдаг бөгөөд үүнийг нүүрсний хөө түрхэж хар өнгөтэй болгодог аж. Нүүрсний хөө түрхсэнээр дугуйнд ирэх нарны цацрагт туяа саармагжиж, халах процесс нь багасаж, дугуйн хүч, эдэлгээ нэмэгддэг байна.
4
Гэрлэн дохионууд
Гэрлэн дохионууд яагаад заавал улаан, ногоон, шар өнгөтэй байдаг юм бол? Тайлбарлавал, улаан өнгө нь хамгийн урт долгионтой байдаг учраас холоос маш сайн харагддаг. Шар өнгө нь улаантай харьцуулахад арай богино долгионтой ч ногооноос урт долгионтой байдаг. Тэгэхээр энэхүү гэрлийн долгион гэх зүйл бидэнд дээрх 3 өнгийг хооронд нь ялгах боломжийг олгодог аж.
5
Явган хүний гарц
Хар, цагаан өнгөнүүд нэлээд холоос ялгарч харагддаг бөгөөд үүний тусламжтайгаар л жолооч нар хурдаа багасгаж явган зорчигчдод зам тавьж өгдөг. Мөн хар, цагаан өнгөнүүд бусад орчноос хялбархан ялгардаг тул явган зорчигчдод ч замаа олоход нь тусалдаг байна.
6
Сургуулийн автобус
Автобусны өнгө шар байдгийн учир нь аюулгүй байдлыг хангахтай холбоотой гэнэ. Түүнчлэн энэ нь хүүхдүүдэд автобусаа амархан ялгаж, танихад тусалдаг юм.
7
Такси
Бусад машинаас ялгарахын тулд таксинууд шар өнгөтэй байдаг.
8
Хөл бөмбөгийн бөмбөг
Хөл бөмбөгд зориулсан бөмбөгийг хамгийн анх цайруулагчаар цайруулан цагаан өнгөтэй болгодог байжээ. Гэтэл нэгэн удаа Adidas компаниас хар өнгө нэмэх санааг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлснээр одоогийн хар, цагаан алагласан бөмбөг үүссэн байна.
9
00-ын цаас
00-ын цаасыг цагаан болгохын тулд цайруулагч бодис хэрэглэдэг гэнэ. Угтаа бол 00-ын цаас нь бордуу өнгөтэй байдаг гэнэ.
Үүнээс гадна, төрөл бүрийн өнгөтэй 00-ын цаас нь усанд уусаж, задрахдаа уддаг байна. Мөн энэ нь эрүүл мэндэд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй болохыг эмч нар сануулдаг юм.
10
Олон нийтийн сүлжээ
Олон нийтийн сүлжээний платформ бүр өөр өөрийн гэсэн өнгө, логотой байдаг ч ихэнх нь цэнхэр өнгийг хэрэглэсэн байдаг. Тэгвэл цэнхэр өнгө нь оюун ухаан, сэтгэхүйтэй холбоотой байдаг учир харилцаа холбооны хэрэгсэлд ашиглахад нэн тохиромжтой байдаг гэнэ.
Мөн цэнхэр өнгө нь аюулгүй байдал, итгэл найдварыг бэлгэддэг аж. Тиймээс л олон нийтийн сүлжээний компаниуд хүмүүсийн харилцааны гол хэрэглүүрийг бүтээж байгаагийнхаа хувьд цэнхэр өнгийг түлхүү сонгодог байна.