1
Хятад сэтгэлгээ
Хятадад муу хүн гэж байдаггүй бөгөөд энэ оронд ирснээр би Орос хүмүүстээ хайртай болсон. Хятад иргэд хүссэн газраа шүлсээ хаяж, хоол идэхдээ маш их чимээ гаргаж, хэхэрч, санаа зовох зүйлгүйгээр олон нийтийн газар хийгээ гаргадаг. Энэ байдал нь надад огтхон ч таалагддаггүй. Үүнээс гадна Хятадууд амиа хичээсэн, сэтгэл муутай хүмүүс байдаг. Би буруу бодож байж болох ч энэ бол надад төрсөн сэтгэгдэл юм.
2
Орон сууцны үнэ
Хятад улсын хотын төв хэсэгт байр маш их үнэтэй байдаг. Шанхайд нэг өрөө байр түрээслэхэд 40 мянган рубль (1,000,000 төг), харин гэр бүлээрээ амьдрах цэвэрхэн байр түрээслэхийн тулд 100-150 мянган рублийг (2,200,000 -3,400,000 төгрөг) сар бүр төлөх хэрэгтэй болдог.,Түүнчлэн байр худалдаж авна гэдэг хоосон мөрөөдөл юм. Учир нь Хятадад байрны үнэ тэнгэрт хадсан байдаг билээ.
3
Цахим сүлжээний хориг
Надад өндөр хурдтай интернет хэрэгтэй байдаг. Би өдөрт 5 цагийг нөүтбүүкийн ард сууж өнгөрүүлдэг. Би маш олон цахим сүлжээг ажилдаа, хичээлдээ ашигладаг. Гэвч хүндрэлтэй нь, дэлхийн ихэнх сайтууд Хятадад хориотой байдаг.
4
Төвийн халаалтын систем байхгүй
Өвлийн улиралд Шанхайд зөвхөн хамгийн тэвчээртэй хүмүүс л үлддэг. Учир нь Хятадын энэ бүсэд төвийн халаалтын систем байдаггүй. Өөрөөр хэлбэл, байрны температур гадаах температуртай адилхан байдаг гэсэн үг юм. Хятадад миний найз нөхөд, ажил, сургууль гээд бүхий л зүйл байгаа ч би энэ оронд үлдэх эсэхдээ эргэлзсээр л байна.
5
Агаарын бохирдол
Хятадын агаарын чанар маш муу байдаг. Учир нь Хятадад мянга мянган фабрик, олон тооны үйлдвэрүүд байдаг бөгөөд тэдгээрийн хог хаягдал агаарыг маш ихээр бохирдуулж байдаг. Мөн утсаар тогтмол агаарын чанарын талаар мэдээлэл ирдэг ба гадагш маскгүй гарах боломжгүй байдаг. Үүнээс гадна гэртээ агаар цэвэршүүлэгч тавихгүй бол амьсгалахад хүндрэлтэй байх нь бий.