Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сүүлийн үед хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд “Үл хөдлөх зуучийн мэргэжилтэн” өндөр рейтингтэй яваа билээ. Олон улсын жишгийн дагуу манайд ч бас үл хөдлөх хөрөнгийн салбар нэлээд хөгжиж байна. Бид энэ удаа “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн захирал И.Бямбасүрэн-тэй ярилцлаа.
“Улаанбаатар пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж, өдгөө иргэдийн хүн амын суурьшил, эрэлт, хэрэгцээнд нийцүүлсэн орон сууцыг хамгийн эрэлттэйгээр борлуулж байгаа юм.
-Та олон жил үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилласан туршлагатай хүн. Таны бодлоор үл хөдлөх бизнесийн онцлог нь юу вэ?
-Үл хөдлөх хөрөнгө бол байнга өсөн нэмэгддэг хөрөнгө юм. Манай улсын хувьд мөнгөний ханш жил ирэх тутам унаж байдаг. Тийм учраас зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Үл хөдлөх хөрөнгө бол хамгийн эхний сонголт шүү дээ.
-Тийм шүү. “Улаанбаатар Пропертиз” ХХК нь Монголдоо томоохонд тооцогддог барилга, үл хөдлөх зуучлал, түрээсийн компани. Та бүхэн өнгөрсөн хугацаанд хичнээн өрхийг орон сууцжуулаад байна вэ. Бас анхныхаа оффис төслийг амжилттай хэрэгжүүлж яваа, энэ талаараа бидэнд танилцуулаач?
-Манай хамт олон нийслэл хотын барилгын их бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа гэж боддог. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Япон архитекторын төгс шийдлээр залуу гэр бүлд зориулсан 413 айлын Залуусын “Х апартмент” хотхон, Баянгол дүүрэгт Герман чанар европ стандартаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын “Скай апартмент” орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Итали архитекторын шийдлээр баригдсан өндөр зэрэглэлийн 353 айлын “Гранде Вилла” хотхон нийт 800 гаруй айл, өрхийн орон сууцыг 100% амжилттай борлууллаа. Мөн анхны Оффис төсөл болох Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлалтай, өндөр зэрэглэлийн 20 давхар “МН тауэр” оффис үйлчилгээний зориулалттай талбайн түрээсийг хариуцан ажиллаж байна.
-Эдийн засаг ийм хүндрэлтэй үед 100 хувийн үзүүлэлттэй ажиллана гэдэг том амжилт. Ялангуяа барилгын салбар хүндхэн байгааг хаа сайгүй ярьцгааж байна. “Улаанбаатар Пропертиз” ХХК-ийн онцлох давуу талыг нэрлээч гэвэл та юу гэж товчхон хариулах вэ. Бусад үл хөдлөх хөрөнгийн компаниудаас ялгарах үнэ цэн тань юу вэ?
-Бодит үнэ
Чанартай орон сууц
Төлбөрийн таатай нөхцөл.
-Эдгээр давуу тал танай компанид бодитойгоор хэрэгждэгийг мэдэх юм байна. Тиймдээ ч уншигчид танай одоогийн хэрэгжүүлж буй төслүүдийг ихэд сонирхож байгаа болов уу. Аль дүүрэгт ямар хотхонуудыг барьж байна вэ?
-Бидний хийсэн судалгаанаас үзэхэд хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа аюулгүй, тав тухтай орчин, чанарыг илүүд эрхэмлэдэг болжээ. Барилгын салбар хурдацтай хөгжихийн хэрээр хуучны орон сууц гэдэг нэгдсэн ойлголт хэдийнэ эвдэгдэж, нэгдсэн төлөвлөлт, цогц үйлчилгээг шингээдэг болсон.
Орон сууцны орц хаалга гэх мэт энгийн байдлыг халж, илүү тав тухтай, шинэ өнгө төрхтэй орон сууцнуудыг бид санал болгож, гадаад тохижилт, эгэл биш шинэ шийдлээрээ Монголдоо анхдагч байсаар ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Энэ ч утгаараа бидний хэрэгжүүлсэн “Скай апартмент”, Залуусын хотхон “Х апартмент”, “Гранд вилла” зэрэг орон сууцны төслүүд нь оршин суугчдын амьдрал хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд, сургууль цэцэрлэгийг төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж, улам л цогц болсоор байна.
Бидний одоо хэрэгжүүлж байгаа төсөл болох "X-Апартмент 2", “Скай Апартмент-2”, "White House Residence" төслүүд нь яг л адилхан орон сууцны шинэ шийдлүүдийг төлөвлөж, шингээж өгсөн.
-Яалт ч үгүй эдгээр хотхон, барилгууд орчин цагийн залуус, иргэдийн санаанд нийцсэн шийдэлтэй харагддаг. Ингэхэд 0-6 хувийн хүүтэй зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Уншигчид маань нэлээд их сонирхох байх. 8 хувийн зээлд орох гээд чаддаггүй маш олон өрх бий. Харин 6 хувь хүртэлх зээлийн нөхцөлтэй гэхээр үнэхээр таатай сонсогдож байна?
-2013 оноос эхлээд Засгийн газар Монгол банктай хамтран ипотекийн 8 хувийн орон сууцны урт хугацааны зээлийг орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгож эхэлсэн.Монгол Улсын эдийн засгийн байдалтай холбоотоогойр энэхүү зээл нь одоо хумигдаж, хүртээмж муутай болсон. Орон сууцтай болъё гэсэн иргэн бүр уг зээлэнд хамрагдах боломжгүй, ховор болсон учраас бид үүнтэй дүйцэхүйц, өрсөлдөхүйц хэмжээний зээл болон зээлийн хүүгийн нөхцлийг гаргасан. Энэхүү зээл нь Ипотекийн зээлийг бодвол бага хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зохицуулагдаж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.