Өвлийн хувцаслалтдаа дараах "алдаа"-г битгий гаргаарай

-30 градуст загварлаг харагдана гэдэг маш хэцүү. Гэхдээ та загварын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж чадвал ямар ч үед сайхан харагдаж чадах юм шүү. Ингээд та бүхэнд өвлийн улиралд хэрхэн хувцаслах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Өвлийн хувцаслалтдаа дараах "алдаа"-г битгий гаргаарай

1 Булган малгай битгий ав

Хэдийгээр загварын шоун дээр булган малгай ихээхэн эрэлттэй мэт харагддаг ч өдөр тутмын амьдралдаа үүнийг өмсөнө гэдэг тэс өөр ойлголт юм.

Ялангуяа хэрвээ таны гадуур хувцас загварлаг пальто биш, харин энгийн урт куртка эсвэл хиймэл үстэй шуба бол булган малгайг түр хойш тавиарай. Харин үүний оронд гадуур хувцастайгаа төгс зохицох, малгай ороолтыг сонгох нь зүйтэй.

Булган малгай битгий ав

2 Бойтгон гутал болон эсгий гутлыг хотод өмсөх хэрэггүй

Мэдээж, энэ төрлийн гутал нь хөлд эвтэйхэн, дулаахан, мөсөн дээр халтирдаггүй гэх мэт олон давуу талтай байдаг. Гэхдээ энэ нь хотын амьдралд бус харин хотоос гадуур өмсөхөд зориулагдсан байдаг юм. Хэрвээ та бойтгон гутлыг классик пальто эсвэл даашинз, банзал гэх мэт хормойтой зүйл дээр өмсдөг бол маш загварлаг бус харагдах болно.Тиймээс уламжлалт энгийн гутлыг сонгосон нь зүйтэй.

Та дулаахан хэрнээ эвтэйхэн гутал өмсөхийг хүсэж байвал хонины арьсан дотортой, намхан өсгийтэй эсвэл огт өсгийгүй гутлыг сонгоорой. Харин бойтгон гутлаасаа салахыг хүсэхгүй байвал спорт загварын курткан дээр өмсөх нь зөв юм. Мөн түүн дээрээ нэхмэл малгай болон ороолтыг хослуулж болно.

Бойтгон гутал болон эсгий гутлыг хотод өмсөх хэрэггүй

3 Тод өнгийн хувцас

Тод өнгийн гадуур хувцаснууд мэдээж өвлийн улиралд таныг өнгөлөг харагдуулж, сэтгэл санааг чинь өөдрөг байлгах болно. Гэхдээ хэрвээ та улаан өнгийн гадуур хувцастай бол энэ өнгөтэйгөө ижил даашинз, гутал, триког өмсөх хэрэггүй. Тод өнгийн гадуур хувцас өмссөн тохиолдолд даруухан, бүдэг өнгийг сонгох нь зүйтэй. Энэ нь таны хувцаслалтыг тэнцвэртэй харагдуулна.

Тод өнгийн хувцас

4 Хар өнгийн гутлан дээр цайвар өнгийн жийнс өмсөх хэрэггүй

Намрын улиралд цаг агаар дулаахан, таатай байх үед цайвар өнгийн жийнсийг хар өнгийн гуталтай хослуулан өмсөж болно. Харин өвлийн улиралд энэ бол асар том алдаа юм. Нэгдүгээрт, энэ төрлийн хувцаслалт нь моодноос аль хэдийн гарсан. Хоёрдугаарт, энэ нь таны бие галбирыг тэгш бус хэмтэй, бодит жин дээр чинь 2-3 кг-ийг нэмж харагдуулдаг аж. 

Зөвлөгөө: Хэрвээ та өвлийн улиралд цайвар өнгийн жийнс өмсөхийг хүсэж байгаа бол бор өнгийн гуталтай өмсөөрэй. Харин хар өнгийн гутлыг бараан өнгийн өмдтэй өмсөх нь зүйтэй.

Хар өнгийн гутлан дээр цайвар өнгийн жийнс өмсөх хэрэггүй

5 Хүүхдийн мэт загвартай малгай, ороолт, бээлий бүү өмс

Том хүний хэрнээ хүүхдийн мэт зурагтай малгай, ороолт үнэхээр өхөөрдөм харагддаг ч 25 болон түүнээс дээш насныханд төдийлөн тохирохгүй. Гэхдээ хэрвээ та энэ төрлийн зүйлс өмсөхийг хүсэж байвал аль нэгийг нь л сонгоход хангалттай. Үүнээс гадна таны гадуур хувцас чөлөөт загвартай байсан ч эдгээрийг өдөр тутамдаа өмсөх хэрэггүй. Учир нь энэ төрлийн хувцаслалтад маш анхааралтай хандахгүй бол загварын мэдрэмжгүй нэгэн мэт харагддаг юм.

Хүүхдийн мэт загвартай малгай, ороолт, бээлий бүү өмс

6 Биеийн аль нэг хэсгээ ил гаргах хэрэггүй

Бүсгүйчүүдийг хувцаслалтаар нь ерөнхийдөө 2 ангилдаг. Нэгдүгээрт, үргэлж даардаг учир хэд хэдэн зузаан цамц давхарлаж өмсдөг. Хоёрдугаарт, өвөл ч гэсэн тачаангуй харагдах хэрэгтэй учир биеийнхээ хэсгүүдийг боломжоороо ил гаргадаг. Гэхдээ зузаан хувцасласан үед биеийн аль нэг хэсгээ нүцгэн ил гаргах нь утгагүй юм. Ялангуяа цээж онгорхой цамц, нимгэн трико, богино топ, куртка зэрэг нь таныг загварын мэдрэмжгүй мэт харагдуулахаас гадна эрүүл мэндэд чинь сөрөг нөлөөтэй.

Биеийн аль нэг хэсгээ ил гаргах хэрэггүй

7 Гутлаа арчил

Гутал үргэлж олны анхаарлын төвд байдаг учир та гутлынхаа цэвэр байдалд сайтар анхаарч байх хэрэгтэй. Ялангуяа энэхүү зөвлөгөө цайвар өнгийн гуталд ихээхэн хамаарна. Бохир, эсвэл хэт илэгдсэн гутал нь ямар ч загварлаг төрхийг үгүй хийж чаддаг. Тиймээс гэрээсээ гарах бүрдээ гутлаа арчиж байгаарай. Үүнээс гадна цас орсон үед шавар шавхай ихтэй байдаг учир цүнхэндээ нойтон салфеткатай явахад илүүдэхгүй юм. 

Гутлаа арчил

8 Биеийн өнгөтэй триконоос татгалз

Өвлийн улиралд биеийн өнгөтэй триконоос татгалзах хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тиймээс цаг агаарын байдлаас хамаарч, эрүүл мэндээ нэгт тавьж триконыхоо нимгэн, зузааныг тохируулж байгаарай. Харин өнгөний хувьд гутлын өнгөтэйгөө ойролцоо трико сонгох нь зөв юм.

Үүнээс гадна нэг өнгийн малгай, ороолт, бээлий зэрэг нь таныг арван жилийн сурагч мэт харагдуулдаг гэдгийг санаарай.

Биеийн өнгөтэй триконоос татгалз

Дээр дурдсан зөвлөмжийг та заавал дагах шаардлагагүй. Учир нь эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн стильтэй учир түүндээ тохируулж хувцаслах нь мэдээж. Гэхдээ хэрвээ та мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагавал ямар ч тохиолдолд загварлаг харагдаж чадна гэдгийг санаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()