Та хүүхдэдээ хэт их анхаарал хандуулдаг бол үүнийг заавал уншаарай!

Ээжүүдийн санааг маш олон зүйл зовоодог бөгөөд тэд өөрсдийн үзэл бодлыг туйлын үнэн гэдэгт итгэж, бусдын саналыг огт сонсохгүй байх нь бий. Мөн зарим ээжүүд бусдаас ихээхэн ялгардаг бөгөөд тэд “Би чинь ээж шүү дээ” гэсэн бодлоор тархиа цэнэглэж, хүүхдэдээ хэт их анхаарал хандуулдаг байна. Энэ төрлийн ээжүүд хүүхдийг нь загнасан, шүүмжилсэн хүн бүрийг буруутгаж, зөвхөн өөрийнхөө дүрмээр л амьдардаг. Ингээд эдгээр ээж нарын бусдаас ялгарах онцлогийг та бүхэнд танилцуулж байна.  

Та хүүхдэдээ хэт их анхаарал хандуулдаг бол үүнийг заавал уншаарай!

1 Та нар хэзээ хүүхэдтэй болох гэж байна?

“Би чинь ээж шүү дээ” гэж өөрсдөөрөө бахархдаг эмэгтэйчүүд маш аз жаргалтай харагддаг бөгөөд тэд бусдад зөвлөгөө өгөх их дуртай байдаг. Мөн тэдний бусдаасаа асуудаг хамгийн түгээмэл асуулт бол “Та нар хэзээ хүүхэдтэй болох гэж байна?" юм. 

Та нар хэзээ хүүхэдтэй болох гэж байна?

2 Чи хүүхэд хүсэхгүй байна гэж үү? Энэ бол байж боломжгүй зүйл!

Энэ төрлийн бүсгүйчүүдийн амьдралын утга учир нь зөвхөн хүүхэд байдаг бөгөөд тэд бусад хүмүүсийн карьер хөөж, амьдралаа цэгцлэхийг хичээж байгааг огт ойлгодоггүй. Тэд хэдий чинээ эрт хүүхэд төрүүлнэ, төдий чинээ амьдрал жаргалтай байна гэдэгт итгэдэг.

Чи хүүхэд хүсэхгүй байна гэж үү? Энэ бол байж боломжгүй зүйл!

3 Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйг үл хүндэтгэх

Мөн ийм төрлийн эмэгтэйчүүд ээж болоогүй бүсгүйчүүдийг өөрөөсөө дорд үзэх нь бий. Гэтэл бодит байдал дээр тэд төрөөгүй, бие галбираа төгс хадгалсан бүсгүйчүүдэд атаархдаг байж болох юм. Харин тэд үүнийг зөвшөөрөхийг хүсдэггүй билээ.

Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйг үл хүндэтгэх

4 Эргэн тойрныхоо хүмүүст уурлаж бухимдах

Эдгээр бүсгүйчүүд өөрийнхөө бодлыг зөв гэдэгт бат итгэдэг учир тэд эргэн тойрных нь хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх үед уурлаж, бухимддаг. Хэрвээ хэн нэгэн түүний хүүхдийг шүүмжилбэл тэр уурлаж, ширүүн тэмцэл ч үүсэх магадлалтай байдаг. Гэвч үнэндээ ээжүүд хүүхдийнхээ дутагдлыг төдийлөн олж хардаггүй шүү дээ.

Эргэн тойрныхоо хүмүүст уурлаж бухимдах

5 Хүүхэд бол амьдралын утга учир

Энэ төрлийн бүсгүйчүүд хүүхдэдээ маш ихээр анхаарал хандуулж, тэдэндээ бүхнийг зориулдаг. Эдгээр ээжүүдийн хайрыг юу ч зогсоож чадахгүй бөгөөд тэд бүхнийг хүүхдийнхээ төлөө л хийдэг байна.

Хүүхэд бол амьдралын утга учир

6 Олон нийтийн газар бие засах

Олон нийтийн газар бутны цаагуур орж хүүхдээ бие засуулж буй ээжүүдтэй та таарч л байсан байх. Тэгвэл тэр эмэгтэй бол “Би чинь ээж шүү дээ” төрлийн хүн юм. Учир нь тэд өөрийнхөө хүүхдийг хүүхэд хүссэн газраа хүссэн зүйлээ хийх эрхтэй гэж боддог юм.

Тиймээс түүнд сануулга, анхааруулга өгөх талаар бодоод ч хэрэггүй. Нэг бол тэр таныг тоохгүй өнгөрнө, үгүй бол өөдөөс чинь уурлах болно.

Олон нийтийн газар бие засах

7 Бүх зүйл зөвхөн түүний төлөө байх ёстой

“Би чинь ээж шүү дээ” төрлийн эмэгтэй өөрийг нь гайхалтай хүүхэд төрүүлсэн учир бүгд хүндлэх ёстой гэж үздэг. Мэдээж, тэр ядарч байгаа учир эргэн тойрных нь хүмүүс түүнд тусална. Гэхдээ тэд бусад хүмүүсийн сайхан сэтгэлийг яг л албатай юм шиг хүлээж авдаг аж.  

Харин энгийн бүсгүйчүүд өөрт нь тусалж буй хүмүүст талархал илэрхийлж, маш их баярладаг юм. 

Бүх зүйл зөвхөн түүний төлөө байх ёстой

8 Энэ чинь хүүхэд шүү дээ!

Энэ төрлийн бүсгүйчүүд хүүхдийг хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үздэг. Тэд хүүхдийнхээ бүх зүйлийг нурааж, сүйтгэж байгаад төдийлөн ач холбогдол өгдөггүй.

Харин хэрвээ хэн нэгэн түүний хүүхдийг шүүмжилбэл тэрбээр “Энэ чинь хүүхэд шүү дээ” гэсэн цор ганц хариултыг хэлэх болно. Гэвч хүүхэд нь дийлдэхээ больсон цагт тэд өөрсдийнхөө алдааг ухамсарладаг байна.

Энэ чинь хүүхэд шүү дээ!

9 Бүх яриа нь хүүхэдтэй холбоотой байдаг

Энэ төрлийн ээж нарт хүүхдээс өөр ярих зүйл байдаггүй. Тэд хэнтэй ч хамаагүй өөрийн хүүхдийн талаар ярилцдаг бөгөөд түүнийгээ маш сонирхолтой байна гэдэгт итгэдэг.

Улмаар анзааргагүй, мэдрэмжгүй байдлаас нь болж хүмүүс өөрсдөөс нь нүүр бууруулж эхлэхэд тэд яагаад гэдгийг ч ойлгохгүй ганцаараа үлддэг аж.

Бүх яриа нь хүүхэдтэй холбоотой байдаг

10 Хэт их халамжлах

“Би чинь ээж шүү дээ” төрлийн бүсгүйчүүд хүүхдээ амьдралд хөл тавиулж, биеийг нь даалгахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, тэд хүүхдэдээ сонголт хийх, хувийн амьдралаа зохиох боломжийг олгодоггүй юм. Хамгийн харамсалтай нь тэд энэ зангаараа хүүхдийнхээ ирээдүйд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг ойлгодоггүй аж.

Хэт их халамжлах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()