Ээждээ гологдсон бяцхан охинд "амьдрал бэлэглэсэн" залуу

Төрөөд ердөө 13 хан хоног болж байсан бяцхан охиныг 40 настай, ганц бие, ижил хүйстэн эр өргөн авчээ. Хөөрхий охиныг дауны синдромтой учраас эх нь хаясан төдийгүй 20 гэр бүл үрчилж авахаас татгалзаад байсан аж. Тэдний хооронд өдгөө маш онцгой, бат бөх харилцаа тогтжээ. Ингээд тэд хэрхэн бие биенээ олсон тухай гайхалтай түүхийг өгүүлье.

Ээждээ гологдсон бяцхан охинд "амьдрал бэлэглэсэн" залуу

Хөөрхий Алба охин Италийн Гэгээн Мариагийн эмнэлэгт төрсөн боловч дауны синдромтой гэдгийг эх нь мэдмэгцээ эмнэлэгт хаяад явжээ. Хэдийгээр хаягдсан хүүхдүүдийг үрчилж авдаг гэр бүлүүд олон байдаг ч төрөлхийн согогтой охиныг үрчилж авах гэр бүл олдоогүй байна.

Төрөөд 13 хонож байсан Албаг үрчилж авахаас 20 гэр бүл татгалзаад байсан ч азаар нэгэн эр түүнийг өргөж авахыг санал болгожээ.

40 настай Лука Трапанис ижил хүйстэн бөгөөд эртнээс хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ. Гэхдээ Итали улсад 2017 он хүртэл ганц бие хүнд хүүхэд үрчлүүлэх талаар хуулийн тогтоол байгаагүй аж. Гэхдээ тус хууль батлагдсан ч түүнд тийм ч амархан аав болох боломж олдоогүй байна.

Лукаг хүүхэд байхад нь сайн найз нь хорт хавдрын улмаас нас барсан юм. Тэрбээр найзыгаа эцсийн амьсгалаа хураах хүртэл дэргэд нь байсан учраас хүнд өвчтэй хүн ямар байдгийг сайн мэддэг байжээ. Тиймээс Лука төрөлхийн дауны синдромтой бяцхан охиныг өргөж авах шийдвэрийг ямар ч эргэлзээгүй гаргажээ. 

Тэрбээр Гэгээн Мариагийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байсан бөгөөд Албагийн талаар мэдмэгцээ өргөж авах хүсэлт гаргасан аж. Түүний хүсэлтийг ч тус эмнэлэг дуртайяа хүлээж авсан байна.

Өдгөө Алба охин 18 сартай аз жаргалтай амьдарч байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()